Хуулийн төсөл: Ухуулагч нар цалингүй, сайн дураараа ажиллана

2023-04-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцлээ.  УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг, мөн УИХ дахь АН-ын бүлгээс Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа юм. Өргөн мэдүүлсэн төслүүдэд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах дээр санал нэгдсэн ч тойргоос болон намын жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог ажлын хэсгийн зүгээс 38,38 байхаар, харин АН-ын 48, 28 байх хувилбарыг оруулж ирсэн билээ.

Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар сонгууль болгоны өмнө хуулиа, тогтолцоогоо өөрчилдгөөс үүдэж сонгогчдод ойлгомжгүй байдал үүссэнийг анхааруулж, цаашид сонгуулийн эрх зүйн орчныг тогтвортой болгох үндсийг бүрдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Үүнээс гадна хүн ам, газар нутаг, нийгмийн бүлгүүдийг бүрэн төлөөлөх төлөөллийг хангах явдал нь төлөөллийн ардчиллын үндсэн зарчим болохыг дурдаад төрийн албан хаагчид, нийгмийн бүлгүүдийн төлөөллийн сонгох, сонгогдох эрхийг хуулийн хүрээнд бүрэн хангах асуудлыг анхаарах ёстойг хэлсэн юм. Үүний дараа гишүүд Ажлын хэсгийнхнээс хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж хариулт авав.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 -Сонгуулийн зардлыг бууруулах санал гарч байгаа. Энэ тал дээр ямар дэвшилттэй заалт хуулийн төсөлд оруулж ирж байгаа вэ.

 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Холимог тогтолцоо нь өөрөө зардал бууруулах суурь нь юм. 76 тойрогт хүн болгон ихээхэн мөнгө зардаг байдал алга болно. Хэвлэмэл хуудас, самбарын хэмжээ, унааны тоог бууруулж байгаа. Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахад зарцуулах зардал нь сонгуульд зарцуулсан нийт зардлын 15 хувиас хэтрэхийг хориглоно.

 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:  

-Хуулийн төсөлд ухуулагч сайн дурын үндсэн дээр ажиллахаар тусгасан. Хэрэв нэр дэвшигч ажлын хөлс төлье гэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүүгүй байна. Нэр дэвшигчээс гарах зардал 50 орчим хувиар багасаж байгаа. Намын ухуулагчийн тоог өсгөх талаар төсөлд тусгаад байна. Намын ухуулагч 100 байсныг 500 болгосон. Хувь хүнээс өгч буй хандивын дээд хэмжээ гурван сая төгрөг байсныг таван сая төгрөг болгож, хуулийн төсөлд оруулсан.

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

- Нам дээр эрэмбэ гаргаж, жагсаалтаар оруулж ирнэ.  Энэ тохиолдолд дарга нартай ойр хүмүүс эхний жагсаалтаар орж ирж, сонгогдох болчихоод байна.  Намын нэрсийн жагсаалтаар УИХ-ын гишүүн сонгох нь зөв юм уу. Намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүнийг чөлөөлсөн нөхцөлд дараагийнх нь хүн яах вэ. Энэ өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчих вий.

 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

- Цэц 2022 оны зургадугаар сарын 22-нд хуралдаад холимог тогтолцоо орж ирэх эрхийг Үндсэн хуулиар нээсэн. Хоёрдугаарт, улс төрийн намууд байнга ярьдаг, пропорцианаль тогтолцоо бол санал гээгддэггүй, дэлхий нийтийн чиг хөгжлийн хандлага руу явах шаардлага байна гэж асуудал тавьж ирсэн.   Гуравдугаарт, тойргийн эрх ашиг улс орны эрх ашгаас илүү байж болохгүй юм гэдэг үүднээс сонгуулийн тогтолцоог 38, 38 хувилбараар оруулж ирсэн. Намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон хүн чөлөөлөгдвөл тойрог дээр нөхөн сонгууль явуулна.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

 -Тогтолцооны хувьд төслийг дэмжиж байна. УИХ-ын 2012 оны сонгуулиар урлагийн тоглолтыг бүрэн хориглосноор зардлыг сайн бууруулсан. Энэ төслөөр ухуулагч нарын тоог бууруулсан нь сайн. Телевизээр явуулдаг сурталчилгааны цагийг багасгамаар байна. Сүхбаатар дүүрэг 144 мянган хүн амтай. 38 гишүүнийг намын нэрсийн жагсаалтаар сонгохоор нийслэл 11-12 гишүүнтэй байх нь.  Нийслэлийн иргэд төлөөлөлгүй шахуу үлдэх нь. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

-Холимог тогтолцоотой холбоотойгоор 38, 38 ын асуудал давтагдаж байна. Орон нутгийг газар нутаг төлөөлөх шаардлага зэрэг байгаа тул шийдэх бололцоотой болов уу гэж бодож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 74 (7059)

 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

3 цаг 50 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

3 цаг 50 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

3 цаг 50 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

3 цаг 50 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

3 цаг 50 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

3 цаг 50 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

3 цаг 50 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

13 цаг 59 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

14 цаг 1 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

14 цаг 3 мин