Д.Амарбаясгалан: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар яамдаас санал авч байна

2023-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: -УИХ-ын сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах зэрэг асуудал нь УИХ-ын гишүүдийн тоотой шууд хамааралтай. Бид УИХ-ын гишүүдийнхээ тоог нэмж, сонгогчдыг төлөөлөх төлөөллийн тоог нэмэх, сонгуулийн холимог тогтолцоогоо бодитой болгох шаардлагатай. Энэ ч үүднээс УИХ өнгөрсөн зун ээлжит бус чуулганаараа 54 дүгээр тогтоол баталсан. Үндсэн хуулийн цэц цаашид УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байна гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс УИХ 54-р тогтоолоо баталж, Засгийн газарт энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулах үүрэг өгсөн. Үүний дагуу Засгийн газраас ямар ажил хийж байна?

Д.Амарбаясгалан: -УИХ-аас өгсөн үүргийн дагуу Ерөнхий сайд захирамж гаргаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг төслөө боловсруулсан. Одоо яамдаас санал авах процесс үргэлжилж байгаа. Цаашид олон нийтээр хэлэлцүүлнэ. Ер нь манай улсын парламентын гишүүдийн хэт цөөн байгаа. 1992 онд Үндсэн хуулиа баталж сонгууль явуулахад нэг УИХ-ын гишүүн 24 мянга орчим иргэнийг төлөөлдөг байсан бол одоо 45 мянга орчим иргэнийг төлөөлж байгаа. Парламентын гишүүн дээд тал нь  хүн амынхаа нэг хувийг төлөөлөх зарчим олон улсад мөрдөгддөг. Манайд энэ хэмжээ 1.45 хувьд хүрсэн" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

8 цаг 38 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

8 цаг 38 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

8 цаг 38 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

23 цаг 22 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Өчигдөр 13 цаг 35 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин