Долоон хүүхдийн ээж, улс төрч, ерөнхийлөгч эмэгтэй Урсула

2023-04-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Улс төрийн салбарт буюу шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн манлайллын эрин үе гэвэл яг одоогийн бидний нийгмийг л нэрлэх байх.Ийн дэлхийн хамгийн чухал байгууллагыг амжилттай удирдаж яваа, манлайлагч эмэгтэй болох Германы улс төрч,   Европын Комиссын анхны эмэгтэй ерөнхийлөгч Урсула фон дер Лайеныг энэ удаа “Амжилтын түүх” буландаа онцоллоо.

Германы хамгийн анхны эмэгтэй Батлан хамгаалахын сайд

Өдгөө 65 настай Урсула фон дер Лайен 2019 оноос хойш Европын Комиссын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Тэрбээр Германы алдарт удирдагч, дэлхийн хамгийн сайн эмэгтэй улс төрч, удирдагч гэгддэг Ангела Меркелийн Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар 2014-2019 оныг хүртэл ажиллаж байв.

Тэрбээр Лондонгийн эдийн засгийн сургуулийг эдийн засагчаар, Ханноверийн анагаах ухааны сургуулийг эмэгтэйчүүдийн эмчээр төгсжээ. Үүнийхээ дараагаар 1990 оны сүүлчээс Урсула Ханновер мужийн нийслэлийн Засаг захиргаанд төлөөлөгчөөр 2003-2005 онд ажиллажээ.

Ийн 2005 онд анх Германы төв Засгийн газар руу шилжин, дөрвөн жилийн турш Залуучууд, гэр бүлийн асуудал хариуцсан сайдаар ажилласан байна. Дараа нь 2009-2013 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, 2013-2019 онд Германы хамгийн анхны эмэгтэй Батлан хамгаалахын сайд болж байлаа.

Түүнийг батлан хамгаалах салбарын эмэгтэй сайдаар ажилласан үр дүнгийн тухай Их Британийн Батлан хамгаалахын сайд Майкл Фаллон “Урсула бол НАТО-гийн орнууд дахь бүлгийн жинхэнэ од нь байлаа. Таван жилийн хугацаанд тэр батлан хамгаалахын салбарын хамгийн их туршлагатай, чадвартай, мэдлэгтэй, олон хүний хүндэтгэлийг хүлээсэн эмэгтэй сайд байж чадсан” хэмээн ярьж байв. Түүний ажлын их туршлага, мэдлэг, боловсролыг үнэлэн “Time” сэтгүүл 2020,2022 онд дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэсэн бол “Forbes” сэтгүүл өнгөрсөн онд түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйгээр шалгаруулсан билээ.

Аав нь Европын Комиссыг үүсгэн байгуулжээ

Урсулагийн аав нь Европын Комиссыг үүсгэн байгуулахад хүчин зүтгэсэн хамгийн анхны төрийн албан хаагчдын нэг байжээ. Мөн түүний аав мужийнхаа ерөнхий сайдаар ажиллаж байсан юм байна. Тиймээс Урсулаг багаас нь Герман, Франц гэсэн хос хэлтэй болгон өсгөсөн байна. Тэрбээр АНУ, Англид амьдрах хугацаандаа англиар чөлөөтэй ярьдаг болжээ.

Герман хоёр хуваагдсан их зөрчлийн үеэр Урсула Лондонд ирж амьдарч байгаад 1979 онд Германд буцаж ирсэн байна. Энэ тухайгаа “Лондонд суралцсан гэхээсээ илүү яг л иргэн шиг нь амьдарсан. Энэ хугацаандаа бүх л зүйлийг туршиж, эрх чөлөө, баяр баясгаланг мэдэрсэн. Тухайн үед мэдэрсэн дотоод сэтгэлийн эрх чөлөөг өдгөө хүртэл би мартаагүй” гэж ярьжээ. Германд эргэж ирснийхээ дараагаар ч тэр хэсэгтээ нуугдаж амьдарсан байна.

Дээр дурдсанчлан тэрбээр 1987 онд эмчээр төгсөөд Ханноверийн анагаах ухааны их сургуулийн харьяа Эмэгтэйчүүдийн эмнэлэгт туслах эмчээр 1988-1992 онд ажиллажээ. Энэ хугацаандаа анагаах ухааны докторын зэргээ хамгаалсан байна. Үүнийхээ дараагаар хоёр ихэр хүүхдээ төрүүлэн 1992-1996 онд ээжийн үүргээ гүйцэтгэн гэртээ суужээ. Үүнийхээ дараагаар Ханноверийн анагаах ухааны их сургуульд дөрвөн жил багшаар ажилласан байна.

Гэр бүлийн тухайд Урсула мэргэжил нэгт эмч залуутай гэрлэж, долоон хүүхдийн эцэг эх болсон байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 41 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 41 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 9 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 10 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18