Евроазийн Эдийн Засгийн Холбооны ногоон хөгжлийн хөтөлбөр

2023-04-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Хүн төрөлхтөн хүрээлэн буй орчинд хандах хандлагаа идэвхтэй эргэн харж байна. Өдгөө уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хурцаар тавигдаж, дэлхийн хамтын нийгэмлэгээс хариу арга хэмжээ авахыг шаардаж байна. 2015 оны Парисын хэлэлцээрт 190 гаруй улс нэгдэн орсон бөгөөд бүгд дэлхийн дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 2 хэмээс доош байлгах зорилтыг тавьсан. Тэдний дунд Евроазийн эдийн засгийн холбооны (ЕАЭЗХ) бүх гишүүн орнууд Евроазийн орон зайд тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг дэмжих хүчин чармайлтаа сүүлийн үед эрчимжүүлээд байна.

ЕАЭЗХ-г 2025 он хүртэл хөгжүүлэх стратегийн чиглэлүүдийн нэг нь «ногоон» эдийн засгийг бүрдүүлэх, хэрэгжүүлэх үзэл баримтлалыг боловсруулах явдал юм. Уур амьсгалын асуудлыг хэлэлцэх асуудлын хүрээнд тодорхой санал боловсруулах зорилгоор 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Евроазийн эдийн засгийн комисс (ЕАЭЗК)-ын Худалдааны сайдаар ахлуулсан тусгай дээд түвшний ажлын хэсэг (ДТАХ) байгуулагдсан.

2021-2022 онуудад ДТАХ-ийн хүрээнд дэлхийн технологийн болон дэлхийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн нөхцөлд ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын эдийн засгийн өрсөлдөх чадварыг хадгалах, Холбооны дотоод зах зээл дэх саад тотгор, хязгаарлалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ЕАЭЗХ-ны гишүүн орнууд цаг уурын хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах Замын зураглалыг зөвшилцөх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирлээ.

2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Глазго хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 26 дугаар чуулганы өмнөхөн Евроазийн эдийн засгийн дээд зөвлөлийн хурлаар таван улсын тэргүүн нар тогтвортой хөгжлийн төлөөх эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл гаргасан. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болсон Евроазийн Засгийн газар хоорондын зөвлөлийн хурлаар Уур амьсгалын хөтөлбөрийн хүрээнд ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын хамтын ажиллагааны Замын зураглалын эхний багц арга хэмжээг баталсан бөгөөд үүнд уур амьсгалын салбарт зохицуулалт хийх үндэсний хууль тогтоомжид дүн шинжилгээ хийх, нийтлэг хандлагыг бий болгох, Парисын хэлэлцээрийн зорилгод хүрэхийн тулд нүүрстөрөгчийн зохицуулалтын хамтарсан зах зээлийн болон зах зээлийн бус механизмыг бий болгох, тээвэр, эрчим хүч, төмөрлөгийн болон химийн үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, ногоон санхүүжилтийн салбарт дулаан бага алддаг технологийн өөрчлөлтүүдийг идэвхжүүлэх арга хэмжээг тодорхойлох, Уур амьсгалын технологийн болон дижитал санаачилгуудын сан байгуулах зэрэг чиглэлүүд багтсан.

2023 оны эхээр ЕАЭЗХ нь оролцогч орнуудын «ногоон» төслүүдийн шалгуур үзүүлэлтүүдийн нийтлэг загвар ангиллын системийг баталсан. Энэхүү баримт бичгийг ЕАЭЗХ-ны хэмжээнд тусгай бонд, зээлээр хөнгөлөлттэй санхүүжүүлэх зорилгоор тогтвортой хөгжлийн төслүүдийг сонгон шалгаруулахад бүрэн хэмжээний хэрэгсэл болгон ашиглах болно. Шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлохдоо дэлхийн шилдэг туршлагуудад дүн шинжилгээ хийсэн (ICMA ногоон бондын зарчим, CBI ба IDFC ангиллын систем, Хятад, ЕХ болон АСЕАН-ын үндэсний ангиллын систем). Мөн уур амьсгалын зорилтод хүрэх үндэсний хандлагуудыг харгалзан үзсэн (2021 онд Орос болон Казахстан өөрсдийн ангиллын системээ баталсан бол бусад гишүүн орнууд нь энэ чиглэлээр ажиллаж байна).

Уур амьсгалын асуудлаарх замын зураглалын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ЕАЭЗК-ын Зөвлөл 2023 оны 2-р сарын 15-ны өдөр цахилгаан автомашин үйлдвэрлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээний тухай зөвлөмжийг баталлаа. Орос, Беларусь улсуудад цахилгаан автобусны үйлдвэрлэл нэлээд өндөр хөгжсөн учир юуны түрүүнд уг чиглэлд хүчин чадлаа хамтран дээшлүүлэхээр төлөвлөж байна («Евроазийн автобус» төсөл). Асуудлыг судлахдаа Бүгд Найрамдах Беларусь Улсын цахилгаан автобус, цахилгаан ачааны машин, цахилгаан автомашин нэн хурдан цэнэглэх цогцолбор барих дэвшилтэт туршлагыг тусад нь авч үзсэн.

Нэг удаагийн хуванцар, тэр дундаа хуванцар уутыг импортлох, үйлдвэрлэхийг үе шаттайгаар хориглох нь оновчтой эсэхийг судалж байна. ЕАЭЗХ-ны орнуудын төмөрлөгийн үйлдвэрүүдийг 2021-2024 онуудад түүхий эдээр хангах, тухайлбал, хаягдал цуглуулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төмөр, хаягдал, мөн төмрийн хаягдал боловсруулах шинэлэг технологи нэвтрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав. ЕАЭЗХ-ны хүрээнд аж үйлдвэрийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь устөрөгчийн эрчим хүч юм.

Евроазийн Уур амьсгалын технологийн болон дижитал санаачилгуудын сан (одоогийн байдлаар 100 орчим төсөл багтаж байна)-г амжилттай байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ оны 3-р сард ЕАЭЗК «Ногоон Евроази» олон улсын уур амьсгалын анхны уралдааныг зохион байгуулахаа зарлав. Шинжээчдийн хэсэг болон тэмцээний тэргүүлэгчдийн сонгон шалгаруулалтын үр дүнд тодорсон ялагчдыг Евроазийн эдийн засгийн дээд зөвлөлийн хурлын өмнөх өдөр буюу энэ оны 5-р сарын 24-25-ны өдрүүдэд Москва хотноо болох Евроазийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдах шагнал гардуулах ёслолд урина.

Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий нийтийн асуудал бөгөөд аль хэдийн аливаа үндэстэн язгууртны хил хязгаарыг давж, нүүрстөрөгч бага ялгаруулдаг мөчлөгт эдийн засаг руу шилжихийн тулд улс орнуудаас бүх түвшинд нягт хамтран ажиллаж, нэгдсэн арга хэмжээ авахыг шаардаж байна. Өнөөдрийн тулгамдсан энэхүү шаардлагын дагуу ЕАЭЗХ-ны орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны стратеги нь зорилтуудаа эрчимтэй эргэн харж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын нийтлэг хүчин чармайлтыг дэмжих, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.

Оросын Холбооны Улсаас

Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 71 (7056)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин