Энэ онд инфляц 10.9 хувь болж буурах боломжтой гэв

2023-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАВХЛАН

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засаг энэ онд ямар байх талаар тайлангаа танилцууллаа. Өнгөрсөн жил манай улсын инфляц сүүлийн 14 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн. Тодруулбал, Импортын хэрэглээ буурсантай холбоотойгоор өнгөрсөн оны зургаадугаар сард инфляц 14.6-15 хувьд хүрсэн. Харин 2023 он гарсаар эдийн засаг тогтворжиж инфляц 12 хувь болсон. Тэгвэл энэ онд инфляци 10.9 хувь, 2024 онд 8.7 хувь болох боломжтой аж. Энэ талаар Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болд “Төв банкны инфляцийн зорилтод түвшин бол зургаа. Дээд хязгаар нь найм. Тэгвэл найман хувь руу дунджаар 2024 онд орох боломжтой. Гэхдээ зүгээр байж байгаад инфляци буухгүй. Олон тохиргоонуудыг хийснээр буурна. Тухайлбал, нийлүүлэлтийн шокийн эсрэг бодлогын арга хэмжээг авах хэрэгтэй” гэв.

Харин Монголын эдийн засгийг Азийн хөгжлийн банкны эдийн засагч Эдуард ФаберӨнгөрсөн онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт жилийн эцсийн дүнгээр 4.8 хувьтай гарсан. 2022 оны эхний улиралд бид Монгол Улсын эдийн засгийн байдал таагүй байх нь хэмээн таамаглаж байсан. Гэвч тухайн жилд томоохон өөрчлөлтүүд гарсан. Дурдвал, БНХАУ-ын зүгээс “Тэг-Ковид” бодлого барьж, хилийн худалдаа хязгаарлагдмал байсан. Гэвч Монгол Улс боомтууд дээрээ тусгай шугам гарган жолоочгүй автомат тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх болон төмөр замын тээвэрлэлт ашиглан нүүрсний экспортоо нэмэгдүүлсэн. Энэ нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн. Экспорт нэмэгдэхийн хэрээр эргээд гадаад валют орж ирэх, Монгол руу чиглэх хөрөнгийн урсгал өссөн. Үүнтэй зэрэгцээд Монгол Улсын төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон төсвийн зарцуулалт хувийн хэвшил, иргэдийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн. Энэ байдал 2023 онд үргэлжлэх төлөвтэй байна. Хятадын эдийн засаг нээлттэй болсноор Монгол Улс экспортоо чөлөөтэй хийж 2023 онд эдийн засгийг идэвхжүүлж, эргээд хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлтэй байна” гэв.  Мөн 2023-2024 онд гадаад нөхцөл байдалд өөрчлөлт гарахгүй бол гол нэрийн бүтээгдэхүүн болох зэс, нүүрсээс их хэмжээний ашиг олох боломжтойг энэ үеэр онцолсон юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 36 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 36 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 4 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 4 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18