Амжилтын түүх:Холливудын жүжигчин Женнифэр Аннистон

2023-04-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Нөхөрлөлийн үнэ цэнийг зургаан найзын хөгжилтэй түүхээр дамжуулан өгүүлдэг “Найзууд” /Friends/ цувралыг үзээгүй хүн тун цөөн болов уу. Тийн бид энэ удаа тус цувралын Рэйчел Грин /Rachel Green/-ий дүрээр олонд танигдсан Холливудын   жүжигжин, продюсер Женнифэр Аннистоны амжилтын түүхийг хуваалцаж байна.

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй жүжигчдийн нэг

Женнифэр Аннистон “Найзууд” цувралд тоглосныхоо дараа кино урлагийн салбарын тэргүүлэх хэд хэдэн шагналыг хүртэж, 1990-ээд оноос дэлхийн хамгийн үнэ цэнтэй жүжигчдийн нэг болсон юм. Түүний аав, ээж хоёр хоёул жүжигчин. Тодруулбал, тэрбээр жүжигчин Жонн Анистон болон Нанси Дөү нарын охин юм. Тиймээс Женнифэр Аннистон 19 настайгаасаа “Mac and Me” кинонд тоглож, урлагийн гараагаа эрт эхлүүлсэн түүхтэй. Үүнийхээ дараа “Leprechaun” хэмээх аймшгийн, инээдмийн кинонд 24 настайдаа дүр бүтээн олон нийтэд өөрийгөө таниулсан бил..

Ийн “Office Space, “Bruce Almighty”,  The Break-Up, “Just Go with It”, “Horrible Bosses”, “Dumplin' зэрэг инээдмийн олон алдартай кинонд тоглож, чадварлаг жүжигчин гэдгээрээ олны танил болсон юм. Эдгээрээс гадна “Сайн охин” /The Good Girl/, “Хөрөнгөлөг найзууд” /Friends with Money/, Бялуу /Cake/ гэсэн кинонуудад тоглосон байдаг. Ийн жүжигчний мэргэжлээрээ хэдийнээ олонд танигдсан Женнифэр Аннистон 2019 оноос телевизийн шоуны продюсерээр ажиллаж, “Screen Actors Guild Award” хэмээх шагнал хүртсэн билээ.

 “Найзууд” цувралд тоглох болсон түүх

“Найзууд” цувралд анх тоглуулах саналыг тавихдаа продюсер нь Моникагийн дүрд тоглуулахыг хүсчээ. Гэвч Кортинигийн дүрд илүү тохирох мэт санагдаж байсан ч эцэст нь Рэйчел Гриний дүрд тоглуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэр зөв байсныг тус цувралын үзэгчид төдийгүй Анистон өөрөө ч мэдэрсэн болов уу.Учир нь ихэнх хүн Анистоныг Рэйчелийн дүрээр нь мэдэхийн сацуу энэ дүрээрээ тэрбээр олон нийтэд танигдаж эхэлсэн юм. “Эмми Авардс”-аас хоёр удаа шилдэг туслах дүр, гурван удаа шилдэг гол дүрийн шагнал авсан нь түүнийг хэр чадварлаг жүжигчин гэдгийн баталгаа болов уу. Мөн “Алтан бөмбөрцөг” кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг 2003 онд хүртэж байв.

Тэрбээр “Найзууд” цувралын сүүлийн анги хүртэл тоглохдоо нэг сая ам.долларын төлбөрийн чек авснаар Геннисийн хамгийн өндөр өртөгтэй телевизийн цувралын эмэгтэй жүжигчнээр шалгарч, дээд амжилт тогтоосон юм. Түүний нийт хөрөнгө 300 сая ам.доллар.

Хамгийн үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг

Женнифэр Аннистоныг дэлхийн алдартай хэд хэдэн  сэтгүүл манай гаригийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодруулж байв. Тэрбээр 2008 онд байгуулагдсан “Echo Films” продакшны хамтран үүсгэн байгуулагч юм.

Анистон алдартай жүжигчин болох хүртлээ худалдааны борлуулагч, зөөгч, унадаг дугуйтай хүргэлтийн ажилтан зэрэг хагас цагийн ажил хийдэг байжээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 46 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 46 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 14 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18