Багшийн цалинг дунджаас 2-3 дахин их байлгахыг шаардан суулт зарлалаа

2023-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МБШУҮЭХ)-ны тэргүүн З.Цогтгэрэл Д.Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхлэн суулт зарлалаа. 

Тэрбээр ажилтнуудын нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Засгийн газар зэрэг холбогдох шат шатны байгууллагад хандсан ч дорвитой арга хэмжээ авахгүй байгааг дурдаад, тэмцлийн дараагийн алхам болгож жагсаал зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдэв.

Энэ талаар МБШУҮЭХ-ны тэргүүн З.Цогтгэрэл "Би иргэнийхээ хувьд боловсролын салбарын 87 мянга гаруй ажилтныг төлөөлж, төр засаг яаманд үгээ хүргэж байгаа. Цалин хөлсийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал байна. Ажил хийж байгаа ч ядуурсаар, цөхөрсөөр боловсролын салбарт ажиллах хүнгүй болох нь. Засгийн газар энэ талаар бодлого боловсруулж, дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Боловсролын салбарын ажилтнуудын цалин нэг сая гаруй боллоо, багшийн цалин хоёр сая хүрлээ гэж сайд яриад байгаа ч үүнд хүрээгүй. Мөн боловсролын салбарт ажиллаж байгаа ТҮ-ийн хүмүүсийн цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 15 мянган төгрөгөөр л илүү байна. Багшийн цалин улсын дунджаас цалингаас 2-3 дахин их баймаар байна. Суурь цалинг ингэж тогтоож байж, энэ салбар оршин тогтоно" гэсэн юм.

 Эх сурвалж:www.polit.mn

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 39 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 39 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 7 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 7 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18