Өвлөгддөг тэтгэврийн тогтолцоог бий болгоно гэв

2023-03-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Монгол Улсад нийгмийн даатгал төлдөг 55 мянган аж ахуй нэгж байдаг. Түүний нэг нь “Интерпрэсс ХХК”. Тэднийх 25 ажилтантай. Ажилчдын сарын дундаж цалин нь нэг сая төгрөг. Ажлын хүнд нөхцөл гэж үзэн 25 хувиар нийгмийн даатгал төлдөг аж. Гэвч ажилчдын гар дээр очих цалин нь бага учир тогтвор суурьшилтай ажиллах ажилчин олддоггүй байна. Тиймээс тэд өчигдөр болсон “Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл” буюу бизнес эрхлэгчдийн дундах хэлэлцүүлэгт үгээ хэлэхээр иржээ. Тэд нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулна гэдэг ганцхан үг сонсохыг хүсэж буйгаа энэ үеэр учирлаж байсан юм. "Интерпресс" ХХК нягтлан бодогч Б.Батсуурь “Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал дээр бүх байгууллага манайхтай ижил байгаа байх. Нийгмийн даатгалын хувь хэмжээ өндөр байна. Хуучин 10-11 хувьтай байсан бол одоо 12.5 болсон. Манай үйлдвэрийн ажилчин, захиргааны ажилчид бүгд 25 хувиар шимтгэл төлдөг.  Уг нь осолд орох магадлалтай буюу үйлдвэрийн ажилчдаа 25 хувиар төлж захиргаа, удирдлага, менежментийн багийн хүмүүсийнхийг 12.5 хувиар төлмөөр байна. Нийгмийн даатгалын хувь хэмжээ буурвал бид цалингаа нэмнэ. Ингэснээр тогтвор суурьшилтай ажиллах ажилчидтай болно шүү дээ. Аж ахуй нэгжүүд татвараас айгаад цалингаа нэмж чадахгүй байна” гэсэн юм.

Одоо бидний хэрэглэж байгаа Нийгмийн даатгалын хуулийг 1995 оноос дагаж мөрдсөн. Гэвч тус хуульд дутагдалтай талууд бий. Тодруулбал, тэтгэвэр тогтоохдоо сүүлийн таван жилийн дунджаар тогтоодог. Ингэснээр иргэд нийгмийн даатгалаа хамгийн багаар төлж байгаад сүүлийн таван жилээ өндрөөр төлж өндөр тэтгэвэр тогтоолгодог. Мөн нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг байршиж байсан "Капитал" банкыг татан буулгасан. Үүнтэй холбоотойгоор хуваарилалтын буюу иргэдийн төлсөн татвараар тэтгэвэр олгодог тогтолцоотой болсон.

Тэгвэл шинэ хуулиар дээрх асуудлуудыг зогсоож өвлөгддөг тэтгэвэр буюу хуримтлалын тогтолцоотой болгох аж. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахгүй гэв. Энэ тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Одоогийн хэрэглэж байгаа Нийгмийн даатгалын тухай хуулийг 1995 оноос мөрдөж эхэлсэн. Гэвч тус хуульд дутагдалтай талууд бий. Тиймээс шинээр нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Тус хуульд тэтгэвэр боддог тогтолцоог өөр болгох, НДШ төлөөгүйгээс болж аж ахуй нэгжийн дансыг хаадгийг болиулах, үндсэн ажлын хөдөлмөрийн хөлс, цалингийн орлогоос бусад орлогоос НДШ суутгахыг болиулна. Мөн хуримтлалын тогтолцоотой болгоно. Ингэснээр тэтгэвэр нь өвлөгддөг болно.    Яаж вэ гэхээр ажил олгогчийн төлсөн нэг хувь, даатгуулагчийн төлсөн нэг хувиар хуримтлал үүсгэнэ. Үүссэн хуримтлалаараа ипотекийн зээл зэрэг шаардлагатай хэрэгцээндээ зарцуулах боломжтой болно. Ингэснээр Монгол Улс хуримтлалын тогтолцоо руу орох шилжилт хийх боломж бүрдэнэ. Харин нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулахгүй” гэв.

Иргэдийн хувьд нийгмийн даатгалд төлж буй мөнгөө хуримтлал үүсгэвэл  бидэнд илүү ашигтай байна гэв. Энэ талаар иргэн Х.Хулан “Би хувийн компанид маркетингийн менежер хийдэг. Сард 300 орчим мянган төгрөг зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Жилд 3.6 сая төгрөг. Харин тэтгэвэрт гараад 30 жил төлсөн мөнгөө авч чадах эсэх нь эргэлзээтэй нийгэмд амьдарч байна. Магадгүй маргааш өвчин тусчихыг үгүйсгэхгүй.  Харин үүний оронд энэ мөнгөө хадгаламжид хийвэл дээр гэж боддог” гэсэн юм. Тус хуульд бидэнд хэрэгтэй олон зүйл заалтууд багтсаныг хэлэх нь зүйтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 64 (7049)

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 11 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 11 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

20 цаг 39 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

20 цаг 39 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18