Цай Ин Вэн, МакКарти нар уулзвал Хятад “хариу барина”

2023-03-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн маргааш буюу энэ сарын 30-нд АНУ-д албан ёсны бус айлчлал хийхээр болсон талаар Тайванийн Засгийн газар мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ айлчлалынхаа үеэр Цай Ин Вэн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКартитай уулзвал Хятад шийдэмгийгээр хариу цохилт өгнө хэмээн сүрдүүлжээ.

Энэ анхааруулга Цай Ин Вэнг Төв Америкийн  Гватемал, Белиз улсуудаар айлчилж явах үед буюу  өнөөдөр ирсэн гэж “Aljazeera мэдээлэв. Одоогоор албан ёсоор батлагдаагүй ч Цай Ин МакКарти нар түүний 10 өдрийн айлчлалын сүүлээр Калифорниа хотод уулзахаар болсон байна.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКарти

Aljazeera” сайтын мэдээлснээр Тайванийн ерөнхийлөгч Нью Йорк хотод илтгэл хэлэлцүүлж, дараа нь Калифорниа хотын АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Рональд Рейганы нэрэмжит номын сангийн зочлоод дөрөвдүгээр сард Ази руу буцах юм байна.

Хятадын Засгийн газар АНУ, Тайванийн дотно харилцаанд таатай бус ханддаг нь   Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн үздэгтэй холбоотой. Учир нь Америк бол Тайванийг тусгаар улс болох эрмэлзлийг нь дэмждэг билээ.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнгөрсөн наймдугаар сард Тайваньд айлчлах үеэр Хятадын тал дайны зориулалттай нисдэг тэрэг илгээж, Тайванийн тогтвортой байдалд аюул учрууллаа хэмээн удаа дараа сүрдүүлсэн мэдэгдэл хийж байв. Тиймээс энэ удаа Цай Ин Вэнийг айлчлах үеэр Тайванийн Зэвсэгт хүчин Хятадын зүгээс ямар үйлдэл хийхийг хянуур ажиглаж байгаа тухайгаа ч мэдэгдсэн байна.

Хятадын Тайванийн асуудал хариуцсан газрын төлөөлөгч Зу Фэн лиан “Тайванийн ерөнхийлөгчийн транзит айлчлал зөвхөн зочид буудалд байрлаад л өнгөрөх зүйл биш. Тэр АНУ-ын хууль тогтоогчид болон бусад  төрийн албан хаагчидтай уулзана. Хэрэв тэр МакКартитай уулзвал энэ нь “Нэг Хятад” бодлогод ноцтойгоор халдсан үйлдэл болж, Хятадын тусгаар байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Тайванийн Хоолойн энх тайванд аюултай. Тиймээс Цай, МакКарти нарын уулзалтыг эрс эсэргүүцэж, хариу цохилт үзүүлнэ” гэж Бээжингийн хэвлэлд ярьжээ. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Хятад, Тайвань хоёр “Нэг Хятад” бодлогоороо нэгдмэл. Энэ бодлогын хүрээнд Хятадын нэг хэсэг хэмээн үздэг Тайвань өөр улстай дипломат харилцаа тогтоох эрхгүй байдаг билээ. Харин Тайванийн Засгийн газар Хятадын түрэмгийллийг эрс эсэргүүцдэг. Тэд арлын орныхоо ирээдүйг өөрсдөө шийдэх эрхтэй хэмээн үздэгээ Цай Ин Вэн нийтэд нээлттэй мэдэгддэг юм.

Цай Ин Вэн 2016 онд ерөнхийлөгч болсноосоо хойш АНУ-д дөрвөн удаа айлчилж байсан. Энэ үеэрээ Бүгд найрамдах намын сенатор Марко Рубио, Тэд Круз нартай албан уулзалт хийж байв.

Энэ талаар Тайваньд төвтэй Олон улсын бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн зөвлөх Майкл Колл “Цай Ин Вэнгийн өмнөх айлчлалууд Тайванийн Засгийн газар шүүмжлэлд өртөж, Хятадын Коммунист нам АНУ болон Тайванийн харилцаа, итгэлцлийн талаарх эргэлзээ  ихэссэн үетэй давхцсан нь батлагдсан” гэж ярьсан байна.

 Эх сурвалж:Aljazeera

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

29 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

30 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 49 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 49 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 17 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 17 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18