Д.Амарбаясгалан: Намын бүлэг улс төрийн шийдвэр гаргана

2023-03-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.  Тэрбээр "Намын гишүүнчлэлээс түдгэлзэх хүсэлтээ өгсөн гишүүн байгаа. Хэчнээн гишүүн байгаа талаарх мэдээлэл алга. Нэр холбогдсон хүмүүсээс албан ёсны тайлбар авах ажил эхэлсэн. Хүний эрхээс урьтаж үүрэг, хариуцлагын асуудал яригдах учиртай. Гэхдээ саяхан ХЗДХ-ын сайд мэдээлэл өгсөн. Гэмт хэрэгт холбогдсон болох нь нотлогдоогүй байхад нь барьж хорьдог асуудлыг засахын тулд ажиллана. Гурван гишүүний асуудлын тухайд, Халдашгүй байдлын хороонд дээр хууль хяналтын байгууллага ямар үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал яригдаж байгаа нь чухал асуудал. Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн санал нэгдээд, түдгэлзүүлэх ёстой гэж шийдвэрлэх юм бол намын бүлэг дээр сонсож, улс төрийн шийдвэр гаргана. Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэр их чухал нөлөөтэй. Бид материалтай нь танилцаагүй байж түдгэлзүүлэх тухай асуудал ярих ч учир дутагдалтай. Улс төрийн өнцгөөр асуудалд хандахгүй. 

Н.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүдийн боловсруулсан хуульд өнөөдөр ЗГ-аас 30 гаруй төрлийн санал өгсөн. Тэдгээрээс гурван зүйлийг нь онцолмоор байна. Нэгдүгээрт, дээрх гишүүдийн боловсруулсан гишүүдийн хуулийн төслийн хүрээнд парламентын гишүүдийн боловсруулсан хуулийн төслөөр жендерийн эрх тэгш байдлыг хангах үүднээс парламентын нийт гишүүдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна гэдгийг боловсруулан оруулж ирсэн. Мөн гурван эрэгтэй, нэг эмэгтэй гэсэн эрэмбээр жагсаалтыг эрэмбэлнэ гэсэн саналыг боловсруулсан байна. Тиймээс эмэгтэйчүүдийн төлөөллийг хангалттай болгох зарчмыг баримтлаад, эмэгтэйчүүдийн оролцоог тэгш болгох боломж гаргах саналыг Засгийн газраас өгсөн. Энэ нь эмэгтэйчүүдийг дарга болгох зорилготой бус. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх юм. Ингэснээр олон жил яригддаг, бодит үр дүнд хүрдэггүй асуудлууд шийдэгдэнэ гэж үзэж байна.  Жил бүхэн намууд 20 орчим эмэгтэйг нэр дэвшүүлдэг. Харин хууль өөрчилснөөр хамгийн багадаа 19 эмэгтэй гишүүнтэй болох боломжтой болно" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

14 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 34 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 34 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 2 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 3 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18