Д.Амарбаясгалан: Энэ жил зуны цагийн хуваарьт шилжихгүй

2023-03-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Зуны цагийн хуваарьт шилжих эсэх асуудлаар ЗГХЭГ-аас тайлбар мэдээлэл өглөө.   ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Зуны цагийн хуваарьт шилжүүлэх асуудлаар яамдаас санал авсан. Нар мандаж, жаргаж буй цагтай тохируулан ажил хөдөлмөр эрхлэх байдалд анхаарлаа хандуулах ёстой. Эдийн засаг, ажлын бүтээмжид өндөр ач холбогдолтой гэж үздэг. Яамдаас санал авахад, ЦХХХЯ болон Стандарт хэмжилзүйн газраас "Олон улсын байгууллагуудтай харилцаа үүсгэдэг техникийн зохицуулалтыг хийхэд хугацаа ордог" гэсэн тайлбар, санал ирсэн. Үүнтэй холбогдуулаад Засгийн газраас энэ асуудлаар шийдвэр гаргана. Гэхдээ энэ жилээс эхлэхгүй. Ирэх жилээс зуны цагийн хуваарьт шилжиж, мөрддөг байх нь манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө болон бусад асуудлаар ач холбогдолтой гэж үзэж байгаа учраас Засгийн газрын тогтоолыг гаргах нь зүйтэй гэсэн санал яригдаж байна. Тогтоолыг УИХ-д танилцуулж, Олон улсын байгууллагуудад хандана. Ирэх жилээс тогтмол цагийн хөдөлгөөн хийгддэг болох нь ач холбогдолтой. Амьдрал дээр 06:40 цагт нар мандаж байхад бидний ажил хоёр цаг 30 минутын дараа эхэлж байгаа байдал нь бүтээмжийг сулруулж байна гэж үзэж байгаа. Ажлын цагийг 08:00 цагт эхлүүлдэг байж болно. Гэхдээ хүүхдийн хичээл 07:00 цагт эхлүүлдэг болох уу гэсэн асуудал хөндөгдөж байна. Иймээс нийтээрээ цагаа хөдөлгөх нь хүндрэл учрахгүй гэж үзэж байгаа юм" хэмээн ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn 

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

1 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 19 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 19 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

20 цаг 47 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

20 цаг 48 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18