Доктор Б.Одсүрэнгийн усны тухай хэлсэн онцлох эшлэлүүд

2023-03-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Б.Одсүрэнг урьж, ярилцлаа. Түүний ярилцлагаас  онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

- Монгол Улсын хувьд усны нөөц багатай орны тоонд багтдаг. Газар нутгийн хэмжээ том, усны нөөц маань харилцан адилгүй энд тэнд тархсан байдалтай байдаг.  Ийм онцлогтой улс орны хувьд усаа хомсдож, бохирдохоос хамгаалах хэрэгтэй. Энэ бол Монгол Улсын иргэн бүрийн үүрэг.

-Монголчууд эрт дээр үеэс усанд хайр гамтай хандаж ирсэн ард түмэн.  Сүүтэй шанага дүрэхээс цээрлэдэг, булгийн эх газарт чанга ярьдаггүй ийм л байлаа бидний өвөг дээдэс. Ингээд зах зээлийн нийгэмд шилжих үед усны асуудал орхигдсон нь ч үнэн. Харин сүүлийн үед  бидний усаа хайрлаж хамгаалах уламжлалт хандлага сэргэж иргэд маань усандаа хайр гамтай хандаж эхэлж байгаад судлаачийн хувьд баярладаг.  

-Би усны чанараар мэргэшиж судалдаг. Их сургуулиа төгсөөд л ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнд ажиллаж эхэлсэн. 17 жил усны чанартай холбоотой судалгаа шинжилгээ хийж байна.  Хамгийн сүүлд манай ШУА, Хот суурины ус хангамж ариутгал, татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороотой хамтран монгол орны нийслэл, бүх аймаг сум, суурин газрын ундны усны чанарын судалгаа хийлээ.

- Судалгааг 2019 оноос эхэлсэн. 88 үзүүлэлтээр ундны усанд шинжилгээ хийж, мэдээллийг эмхэтгэн, улсын хэмжээнд сан үүсгэлээ. Энэ бол маш өндөр ач холбогдолтой судалгааны ажил болсон.  Миний бие судлаачийн хувьд голлон ажилласан.

-Монгол Улсын гадаргын ус хангайн бүсэд зонхилж байна.  Харин говийн бүс рүү газрын гүний ус хэрэглэж байна.  Хур тунадасын хувьд ч хангайд сайн унадаг. Харин говьд төдийлөн хангалттай хэмжээнд ордоггүй. Үүнээс шалтгаалаад хангай, говьд усны чанар харилцан адилгүй өөр. 

-Судалгаагаар Монгол Улсын усны чанар хойноосоо урагшлах тусмаа  эрдэс, хатуулгийн хэмжээ нэмэгдэж байна. Энэ нь гол мөрний сүлжээний нягтрал, орж байгаа хур тунадасны хэмжээ, газрын хотгор гүдгэрийн байдал, усанд агуулагдаж байгаа чулуулагтай холбоотой. Гадаргын болон газрын доорх ус хоорондоо харилцан хамааралтай, нэг нь нөгөөгөө тэжээж байдаг.  Гэтэл говьд гадаргын ус байхгүй,  хур тунадас бага унадаг, гүний ус тэжээмжгүй байгаа учраас говийн чиглэлд усны асуудал анхаарал татаж байна.
-Тэнд усны нөөц чанар муу байгаагаас гадна манай томоохон эрдэс баялгууд төвлөрдөг.  Бид баялагаа ашигламаар байдаг, гэтэл усны асуудалтай нүүр тулж байна.  Хэд хэдэн томоохон төслүүд хэрэгжихээр яригдаж байгаа юм билээ.  Орхон, Хэрлэн, голоос ус татах,  “Хөх морь” төсөл бас яригдаж байгаа.

-Монгол Улс ундны усны тодорхой стандарттай.  Энэ стандарттай харьцуулж үзвэл, Говь-Алтай аймаг орчмын ундны ус магни, ион өндөртэй. Сүхбаатар, Хэнтийн урд хэсэг, Дорнод орчимд фтор өндөртэй ундны ус хэрэглэж байна.  Сүхбаатар аймаг руу жоншны ордтой учраас түүнийгээ дагаад усны бүтэц өөрчлөгдөж байна гэсэн үг.  Харин хангайн бүс, Улаанбаатар орчимд ундны усанд фторын агууламж стандартаас бага байна.

-Энэ нь цаашлаад тухайн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа хүний эрүүл мэндэд ч тодорхой хэмжээнд нөлөөлдөг.  Тухайлбал, фтор өндөртэй усыг байнга, удаан хугацаанд хэрэглэвэл хүний ясанд, тэр дундаа хамгийн эхлээд шүдэнд нөлөөлж эхэлдэг.   Фтор стандарт хэмжээнээс бага байсан ч мөн л нөлөөлнө.   Усны стандарт бус байдал нь хүний эрүүл мэндээс гадна эд материал эдийн засгийн хувьд ч сөрөг нөлөө үзүүлж байна. 

-Нийслэлчүүдийн хувьд ундны усаа Туул голын татам дагуу байрлуулсан худгуудаас татаж байгаа.   Усны чанар хяналтыг  Ус сувгийн удирдах газар хариуцан ажилладаг. Нийслэлийн ундны ус фторын агууламж жаахан бага заадаг ч байгалиасаа стандартад нийцсэн цэнгэг, зөөлөн чанартай ус хэрэглэж байна. Энэ талаараа бид азтай хүмүүс. 

-Тэгэхээр цаашид стратегийн гол түүхий эд болсон усаа хайрлах, хойч үедээ бохирдолгүй ус үлдээхийн төлөө одооноос ажиллах шаардлагатай байна. Саарал усны хэрэглээний талаар бид маш олон жил ярьж байгаа ч хэрэгжүүлж чадахгүй байна.  Манайх шиг цэнгэг усаараа машинаа угааж, 00-доо татдаг улс байхгүй.

Эх сурвалж:www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин