Л.Амар:Иргэдийн зээлийн хэмжээ нэмэгдэж, эргэн төлөлт буурсан

2023-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монголын Банкны холбоо болон Банк, санхүүгийн академиас "Банкны харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа" болон "Банкны салбарын 2022 оны тойм" судалгаа, банкны салбар, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар  өнөөдөр танилцууллаа.

Энэ үеэр Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар “Иргэдэд олгосон зээлийн хэмжээ нэмэгдсэн ч иргэдийн картын зээл, дээр нь автомашины зээлийн эргэн төлөлт муудсан байна. Албан ёсны салбаруудаас гадна бусад салбараас олгогдож байгаа зээлүүд өрхүүдийг өрийн дарамтад оруулах, орлогыг бууруулах сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Бодлогын хүүг 2022 он гарснаас хойш тогтмол нэмэгдүүлснээр 13 хувьд хүрсэн. Хадгаламжийн хүү бодлогын хүүг дагаад нэлээн өсөлт үзүүлж, цаашид нэмэгдэх хандлагатай байна. Харин зээлийн хүү хадгаламжийн хүүг дагаж огцом нэмэгдээгүй байна. Хэрвээ энэ хатуу бодлого цаашид урт хугацаанд үргэлжилбэл зээлийн хүүд сөргөөр нөлөөлөх байдал ажиглагдаж байна.Хил, гааль, логистикийн нөхцөл байдал зөөлөрч байна. Дээрээс нь төлбөрийн тэнцэл дээр ирэх дарамт багасч буй учраас бодлогын хүү энэ онд аажмаар буурах байх гэсэн хүлээлттэй байна. Тиймээс зээлийн хүү огцом нэмэгдэхгүй байх аятайхан боломж гарах болов уу гэж харагдаж байна” гэсэн юм.

 Эх сурвалж:www.polit.mn

 

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

29 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

30 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 49 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 49 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 17 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 17 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18