Лимбэ хөгжмийн ирээдүйн од Б.Тэнгэр

2023-03-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Битүү амьсгаагаар лимбэдэх уран чадварыг өвлөж, XX зуунд буухиалж, XXI зуунтай залгуулсан нэрт лимбэчин, Гавьяат хөгжимчин Л.Цэрэндорж, Л.Маам, М.Дорж нар энэ хөгжмийн хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл алдарт лимбэчидийн халааг өвлөж,  “Уран эгшиг” улсын наадамд хоёр жил дараалан түрүүлсэн Б.Тэнгэр хүүг “Зууны мэдээ” сонин “Хөгжим, хэмнэл” буландаа онцоллоо. Тэрбээр хүний сэтгэлийн нандин утсыг хөглөж, аз жаргал, амар амгаланг хөгжмөөр дамжуулан мэдрүүлдэг авьяаслаг нэгэн юм.

 

Морин хуур, үлээвэр хөгжимтэй хорших лимбэ

 

Б.Тэнгэр хүү анх Хөвсгөл аймгаас Орхон аймагт шилжиж ирээд н.Пүрэвсүрэн багшаар ноот заалгаж, амандаа лимбэ хүргэж байжээ. Тэр үеэс лимбэ хөгжмийг сурахын төлөө  уйгагүй хөдөлмөрлөсөн аж. Тавдугаар ангиасаа хөгжмийн гайхамшгийг мэдэрсэн бяцхан хүүд лимбэнээс гарах аялгуу нь дэндүү уянгалаг, сэтгэл татам санагдсан тухайгаа ярьж байсан юм. Б.Тэнгэр лимбэнээс гадна морин хуур, үлээвэр хөгжим тоглодог аж. Үүнээс лимбэ хөгжмийг голчилж тоглодог нь  техникийн хувьд хөгжимчнөөс ур чадвар, мэдрэмж, тэвчээр шаарддагтай холбоотой ажээ. Учир нь энэхүү хөгжмийн зэмсэг нь битүү амьсгааны урлаг учир лимбэ үлээх явцад амьсгалаа нарийн зохицуулах хэрэгтэй байдаг гэнэ. Ялангуяа монгол лимбэний дэлхийд ялгарах гол ондоошил нь энэхүү битүү амьсгаагаар тоглох арга билээ. Үүнийг сурахын төлөө хөдөлмөрлөж, хичээллэж яваа Б.Тэргэл улсын шилдэг лимбэчин болох мөрөөдөлтэй гэсэн. 

 

Лимбэ хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх зорилготой

 

Б.Тэргэл уран бүтээлээсээ “Адуучны бодол” хэмээх аялгууг тоглох дуртай юм байна. Энэ тухайгаа  “Монгол хүний сэтгэлд төрсөн нутаг, аргамаг хүлэг хоёр үргэлж уяатай байдаг. Тиймээс нутгийнхаа сайхныг хөгжмөөрөө дүрсэлж  гаргахыг хичээдэг. Хүмүүс нүдээ аниад энэ бүтээлийг сонсоход нутаг нь дүрслэгддэг болов уу. Алс хол амьдарч байгаа болон нутгаа хайрладаг хүмүүсийн сонсох дуртай хөгжмийн нэг болоосой гэж хүсдэг” гэж байв. Түүний гол баримталдаг зарчим нь тоглож буй бүтээлээ хүний сэтгэл зүрхэнд хүргэж, үзэгчдэд лимбэ хөгжмийн гайхамшигт шидийг мэдрүүлэх гэсэн юм. Б.Тэргэл “Хөгжим хүнээс хөдөлмөр, тэвчээр шаарддаг. Мөн тоглож байгаа зохиол дээрээ сайн ажиллаж, алдаагүй тоглох нь чухал. Тиймээс багшийнхаа, аав ээжийнхээ итгэлийг алдахгүйн төлөө лимбэ хөгжмөөр олон сайхан бүтээл гаргаж, түгээн дэлгэрүүлэн сурталчлах мөрөөдөлтэй гэж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 60 (7045)

 

Пүрэвсүрэн
Миний шавийг нэрийг Тэргэл гээд байх юм. Баянмөнхийн Тэнгэр юм шүү дээ
Миний шавийг Тэргэл гээд байх юм. Баянмөнхийн Тэнгэр шүү
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 5 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 18 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 24 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 25 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 44 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 44 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18