"Мартахгүй, давтахгүй" тайван жагсаал боллоо

2023-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Мартахгүй, давтахгүй” тайван жагсаалыг өнөөдөр /03.18/ УДЭТ-ын талбайд зохион байгууллаа.

2018-2022 оны байдлаар гэмт хэргийн улмаас 446 хүүхэд нас барсан байна. Жилд дунджаар 80-90 орчим хүүхдийг гэмт хэргээс улбаалж алдаж байна. Хүн худалдаалах гэмт хэргийн нийт хохирогчийн тоо 188 байна.

Насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэг үйлдсэн тоо 5181, Зам тээврийн осолд 5152 хүүхэд өртсөний 344 хүүхэд нас барсан байна. Зам тээврийн осолд өртсөн 14 хүүхэд тутмын 1 нь амь насаа алддаг гэсэн тоо байна. Бэлгийн хүчирхийлэлд сүүлийн 5 жилд 1525 хүүхэд өртсөн. Бэлгийн хүчирхийллийн 80 хувь нь хамаатан садан, ойр дотны хүмүүсээс улбаатай үйлдэгдсэн байна. 2018-2022онд 2414 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас өнгөрсөн 4 жилийн хугацаанд 5383 гэмт хэрэг бүртгэгджээ. Ахуйн осол гэмтэл өнгөрсөн 3 жилийн хугацаанд 157 мянган хүүхэд өртөж, үүнээс 477 нь нас барсан байна. 8 хүүхэд тутмын 1 нь ахуйн осол гэмтэлд өртөж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ бол эцэг эх, ах эгч, асран хамгаалагчид та бидний хариуцлагын асуудал юм. 2021 онд 17 хүүхэд амиа хорложээ гэсэн мэдээллийг "Лантуун дохио" ТББ-аас өгөх.  Мөн Лантуун дохио” ТББ-аас дараах 10 шаардлагыг зохих газрууд болон яамдад хүргэхээ мэдээллээ. Үүнд: 

  1. Хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүлийн тухай хуулийн шинчилсэн найрууллагыг УИХ-аар хэлэлцүүлэн батлах
  2. Гэрчийн мэдээллийг нууцлах
  3. Урьдчилан сэргийлэх шаардлага
  4. Хүүхэд гомтолтой байвал яах вэ?
  5. Сэтгэлзүйн хохирлыг тооц. Сэтгэл санааны хохирлыг тооцох эрх зүйн зохицуулалтыг батла.
  6. Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх төсвийг нээлттэй тайлагна.
  7. Үндсэн ажлыг нь хийлгэ
  8. Хамгаалах байруудын үйлчилгээг сайжруул.
  9. Нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоо батал
  10. Хүүхэд хамгааллын бодлоготой болох зэрэг багтжээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 10 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 11 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 24 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 30 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 32 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 50 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 50 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18