“Хамаг монголчууд бүү мартагтун” цувралын нээлт боллоо

2023-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.Даян

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамж, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг иргэдэд таниулах, дахин давтахгүй байх талаар соён гэгээрүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүний нэг нь “Хамаг монголчууд бүү мартагтун” баримтат контентийг “Хөгжил” энтертайментад захиалан бэлтгүүлснээр хоёр дахь цувралын нээлт боллоо.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр “Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт нь 1921 онд Саж ламын хэргээр эхлэн 1937 онд оргил үедээ хүрч, 1939 онд бага зэрэг саарсан ч янз бүрийн хэлбэрээр үргэлжилж 1990 оны Ардчилсан хувьсгалтай золгосон. Хилс хэрэгт 18775 лам, мяндагтанг хэлмэгдүүлж, 75 орчим хувьд нь цаазын ял оноосон бол үлдсэн хэсэгт нь хорих ял оноож байжээ. Хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртсөн лам мяндагтан нартай хамт соёлын үнэт өвүүдээ алдаж, оюун санааны их хохирлыг амссан. Цаг хугацаа улиран одохын хэрээр хэлмэгдүүлэлтийн аймшигт түүхийн үнэний учир шалтгаан тодорч бас зарим нь бүдгэрэн уусдаг. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар түүхийг мартаж үл болно” гэсэн юм.

Мөн тун удахгүй “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг" /МАХН-Ы Төв хорооны 1956 оны IV Бүгд хурлын тэмдэглэлээс/ ном уншигчдад хүрэх гэж байна. Түүнчлэн Монгол Улсын Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан, МУИС-ийн профессор, түүхийн ухааны доктор З.Лонжид, Түүхийн ухааны доктор С.Баатар нарын хамтран эмхтгэсэн “Хэлмэгдэл ба цагаатгал” номыг сонсдог ном болгон сонсогч олонд хүргэхэд бэлэн болжээ.

Эх сурвалж www.polit.mn

           

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 38 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 39 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 51 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 58 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 59 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 18 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 18 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18