БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд төрийн медаль гардуулав

2023-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх БНТУ-д эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламжийн үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд төрийн медаль гардуулав.

Төр, засгийн өгсөн үүрэг, даалгаврыг нэр төртэй, мэргэжлийн өндөр түвшинд биелүүлсэн 35 алба хаагчийг “Шударга журам”, “Цэргийн хүндэт” болон “Энхийн төлөө” медалиар шагналаа.

Цаг агаарын хүнд нөхцөл, газар хөдлөлтийн байнгын аюул, эрсдэлийн дор өндөр зохион байгуулалттай, чадварлаг ажиллаж, олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалсан бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх талархал илэрхийлэв.

Онцгой хариуцлагатай, нэр хүндтэй албанд хүчин зүтгэж байгаа алба хаагчид болон тэдний гэр бүл, үр хүүхдүүд, хөдөлмөрийн хамт олонд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүссэн юм. Энэ ажиллагаа нь Монгол Улсын хувьд анхны далайцтай, шуурхай, мэргэжлийн түвшний олон улсын эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн цогц ажиллагаа болон түүхэнд үлдэж байна.

Монгол Улсын баг БНТУ-д үүрэг гүйцэтгэхдээ найман хүн /үүнээс гурван хүүхэд/-ийг нуранги дороос гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж, 19 хүн /үүнээс зургаан хүүхэд/-ий цогцсыг гаргасан. Цэргийн 11 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэй, нийт 649 хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

Мөн Монголын ард түмний илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг  холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн билээ.

Эх сурвалж:www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

3 цаг 4 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

6 цаг 5 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

6 цаг 18 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

7 цаг 24 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

7 цаг 25 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 44 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 44 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18