Тайлан:Агаарын чанараар АНУ тэргүүлж, Энэтхэг сүүл мушгилаа

2023-03-17
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийн улс орнуудын агаарын чанарын үзүүлэлтийн талаарх судалгааны тайланг олон нийтэд зарлалаа. Ингэхдээ тухайн улс, хотуудын агаар дахь PM2.5 тоосонцрын нягтралыг жилийн дунджаар нь харьцуулсан байна.Энэ судалгаагаар ердөө 13 орон ДЭМБ-аас гаргасан агаарын чанарын удирдамжийг хангаж, агаарын чанар нь хэвийн буюу “эрүүл” гэсэн дүн гарсан талаар дэлхийн агаарын чанарын тайланд /The 2022 World Air Quality Report/ дурджээ.

Швейцарийн "IQAir" компани нь НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр, Грийнпийс агентлагтай хамтран ажиллаж, агаарын бохирдолтой тэмцэхийн тулд дэлхийн 131 орны 7323 хотын агаарын чанарыг хянах 30 мянга гаруй самбарын мэдээллийг цуглуулан, дүгнэлт гаргадаг.  Тэгвэл тус компанийн мэдээллээр Австрали, Бермуд, Бонайр, Эстони, Финланд, Францын Полинези, Гренада, Гуам, Исланд, Шинэ Каледон, Шинэ Зеланд, Пуэрто Рико, Синт Эстатиус болон Саба, АНУ-ын Виржинийн арлууд бүгд агаарын чанарын хэвийн стандартад хүрсэн байна. Үүнээс харахад дэлхий нийтээрээ агаарын бохирдолдоо онцгой анхаарах цаг ирсний сануулга хэмээн “BBC мэдээлэв.

 Тодруулбал, улс орнуудын 90 орчим хувийн агаарын бохирдлын түвшин ДЭМБ-ын тогтоосон агаарын чанарын дундаж индексийг давжээ. Энэ нь нь бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах зохицуулалтыг яаралтай батлах ёстой гэдгийг Засгийн газруудад санууллаа.

Монгол улс агаарын бохирдлоор 2022 онд дэлхийн 131 улс, бүс нутгаас 28 дугаарт эрэмбэлэгдсэн бол Улаанбаатар хот 7323 хотоос 464 дүгээрт эрэмбэлэгджээ. Өөрөөр хэлбэл судалгаанд хамрагдсан улсуудын 80 орчим хувь нь Монголоос, хотуудын 94 орчим хувь нь Улаанбаатараас илүү цэвэр агаартай байна.

Африкыг хамгийн их агаарын бохирдолтой тивд тооцож болно

Дэлхийн агаарын чанарын тайланд  131 оронг хамруулснаас Австрали, Эстони, Финлянд, Гренада, Ирланд, Шинэ Зеланд гэсэн зургаан улсын агаарын чанар ДЭМБ-ын тогтоосон хэмжээнд нийцжээ. Тухайлбал, нэг метр куб талбай дахь агаарын бохирдлын түвшин таван микрограмм буюу түүнээс бага байх ёстой гэсэн тогтсон стандарт байдаг.
Харин Чад, Ирак, Пакистан, Бангладеш, Буркина Фасо, Кувейт, Энэтхэг гэсэн долоон орны агаарын бохирдлын хэмжээ нэг метр куб талбайд 50 микрограммыг давж агаарын чанар “муу” гэсэн үнэлгээг авчээ. Тодруулбал, агаарын бохирдлоор тэргүүлсэн Чад улсын нэг метр куб талбайд ногдох PM2.5 тоосонцрын хэмжээ 90 микрограмм, Ирак улсынх 80 микрограмм, Пакистан улсынх 71 микрограмм байгаа нь аюултай түвшин юм.

Агаар дахь тоосонцрын хэмжээ PM2.5 байх нь хамгийн багадаа тооцогддог ч аюулгүй түвшин бас биш. Энэ тоосонцрын хэмжээ их байх тусам астма болон зүрхний өвчний эх үүсвэр болдог. Тиймээс агаарын бохирдолтой холбоотойгоор жил бүр олон сая хүн нас бардаг.

Африк, Өмнөд Америк, Ойрхи дорнодын хөгжиж буй орнуудад агаарын чанарын үзүүлэлтийн талаарх мэдээлэл хангалтгүй байгаа нь судалгаа хийхэд хамгийн их саад учруулжээ. Эдгээрээс Африк тивийн 54 орны 19 нь агаарын чанарын талаарх хангалттай дата мэдээллийг цуглуулж чадсан нь тус тивийн үзүүлэлтийг нэгтгэхэд хангалттай биш хэмээн үзэж байна. Гэсэн хэдий ч Африк тивийн орнуудын агаарын чанарын үзүүлэлт 2021 оныхоос сайжирсан үзүүлэлттэй байна.

Энэ талаар "IQAir" компанийн Хойд Америк дахь салбарын Гүйцэтгэх захирал Глори Долпин Хаммес “Хэрэв сансрын хиймэл дагуул болон өндөр зэрэглэлийн технологи ашишлан харвал Африк бол дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой тивд тооцогдохоор байна. Гэсэн ч бидэнд хангалттай дата алга. Дэлхийн хамгийн их бохирдолтой улс, хотыг тодорхойлоход илүү их, бодитой дата мэдээлэл шаардлагатай. Тиймээс Засгийн газрууд агаарын чанарын мониторинг судалгааны аргачлалаа сайжруулах нь чухал. Одоогоор ихэнх орны эрх баригчид агаарын чанарын хэмжилтийг сайжруулахад хөрөнгө оруулалт оруулахгүй байдал ажиглагдлаа” гэж “CNN”-д ярьжээ.

Агаарын бохирдлоор тэргүүлсэн 10 хотын тав нь Энэтхэгийнх байна

Агаарын бохирдлоор тэргүүлсэн 10 хотоор Пакистаны Лахоре, Хятадын Хотан, Энэтхэгийн Бхивади, Энэтхэгийн Дели, Пакистаны Пешавар, Энэтхэгийн Дарбанга, Энэтхэгийн Асопур, Чадын Нджамена, Энэтхэгийн Шинэ Дели, Энэтхэгийн Патнаг нэрлэжээ. Үүнээс харвал агаарын бохирдлоор тэргүүлсэн 10 хотын тав нь Энэтхэг улсын хотууд байна.

Агаарын бохирдлоор тэргүүлсэн  Пакистаны Лахоре хот. 2022 он.

Агаарын бохирдол хамгийн бага байсан дэлхийн 10 хотод АНУ-ын Арк Кэйп, Индонезын Кута, АНУ-ын Роаноке Рапидс, АНУ-ын Уилсон, АНУ-ын Кастровилл, Өмнөд Африкийн Оудтшурн, АНУ-ын Педмонт, АНУ-ын Серено дел Мар, Энэтхэгийн Таракесвар, АНУ-ын Тэрривилл хот багтсан байна. Агаарын бохирдол хамгийн бага байсан 10 хотын зургаа нь АНУ-ынх байна.

АНУ-ын агаарын бохирдлын түвшин 2021 оныхноос эрс сайжирсан нь зөөлөн дулаан уур амьсгалтай холбоотой хэмээн тус тайланд дурджээ. Тухайн онд АНУ-ын хамгийн агаарын чанар муутай муж нь Канзас байсан юм. Учир нь тус мужийн Коффивилл хотын ойролцоо газрын тос боловсруулах үйлдвэр байсан нь үүнд нөлөөлсөн гэж “IQAir” мэдээлж байв.

Түүхий нүүрс, ойн түймэр бохирдлын гол эх үүсвэр нь

Дэлхий дахин дахь агаарын бохирдлын гол эх үүсвэр нь хээрийн түймэр, түүхий нүүрсний хэрэглээ, эрчим хүчний үйлдвэрлэл байсан гэж судлаачид тайлбарлаж байна. Энэ талаар судлаач Хаммес “Түүхий нүүрсний хэрэглээтэй холбоотойгоор манай гараг бохирдож, бид эрүүл мэндээрээ хохирч байна. Одоо бид нүүрснээс хамааралтай хэвээр байгаа нь агаарын бохирдлын гол үндэс болж байна. АНУ-ын агаарын чанар муудахад хээрийн түймэр нөлөөлсөн. Дэлхийн дулааралтай холбоотойгоор ойн түймэр их гарч байгаа нь аюултай нөхцлийг үүсгэж байна” гэж ярьжээ.

Агаарын бохирдлоороо олон жилийн туршид тэргүүлж байгаа Хятадын агаарын чанар өнгөрсөн онд сайжирчээ. Гэсэн хэдий ч тус улс түүхий нүүрсийг хэрэглэсээр байгаа нь уур амьсгал, хүрээлэн буй орчинд нь сөрөг нөлөө үзүүлэхэд ихээхэн нөлөөлж байгааг “IQAir” онцлон тэмдэглэжээ.

Агаарын чанарын стандартыг хүний ​​эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг PM2.5 нь агаар бохирдуулагч бодис болох нарийн ширхэгт тоосонцрын хэмжээгээр хэмждэг. Энэ тоосонцрын хэмжээ их бол үзэгдэх орчин хязгаарлагдаж, манан татсан мэт харагддаг байна. Тоосонцрын хэмжээ нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Учир нь 10 микрометрээс бага диаметртэй тоосонцор нь хүний уушгиар дамжин цусны урсгалд орж чаддаг  учраас хор хөнөөл ихтэй байдаг.  Африк, Төв болон Зүүн Азийн орнуудад 2022 онд PM2.5 -ийн хэмжээ өмнөх жилүүдийнхээс хамгийн өндөр гарчээ.

Эх сурвалж:CNN, BBC

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин