Хогон дээр "боссон" хот Удаяба

2023-03-16
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Япон улсыг төсөөлөхдөө үйлдвэрлэгч орон, үйлдвэрлэгч улс ямар байдаг бол. Хэрэв надад тус улсад очих боломж гарвал үйлдвэрүүд, дэвшилтэд технологиудтай танилцах, пүрштэй орон сууц ямар байдгийг харах юм сан гэсэн нууцхан хүсэл байлаа. 2020 онд Япон улсыг зорих завшаан тохиосон ч цар тахлын улмаас хойшилсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Арлын улсыг зорьж түүх, соёлтой танилцахаар болов. Энэ бол Зүүн Азийн XXI зууны хүүхэд залуусын харилцааг өргөжүүлэх зорилгоор Япон улсын Засгийн газраас зарласан “Jenesys”  (Japan East Gsia Network of Exchange for student ant Youths) хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь хоёр орны харилцаа, ойлголцол, сүүлийн үеийн хийгдэж буй ажлуудын талаар олон нийтийн сүлжээгээр мэдээлэх, Японы түүх, соёлыг таниулах зорилготой.  

Хөтөлбөрийн хүрээнд манай улсын 50 залуу цар тахлын дараах Япон улсаар аяллаа. Чингис хаан нисэх онгоцны буудлаас нисэж 13:30 минутад Японы “Нарита” олон улсын нисэх буудалд буулаа. Япон бол цаг агаарын хувьд мэдээж манайхтай ижил биш. Чийглэг, дулаахан байв. 
Онгоцноос буухад намайг угтах Их наран улс гэрээ цэмцийтэл цэвэрлэчихсэн айл шиг санагдав. Ийм айлд ороод шууд цэмцгэр байдлыг нь хүндлээд гутлаа тайлаад, биеэ цэгцлээд зарим зүйлийг нь муухай болгочих вий гэж санаа зовдог. Яг л ийм айл шиг санагдав. Гудамж талбай нь цэвэрхэн. Илүү дутуу хог огтхон ч харагдахгүй юм. Мөн гутал, хувцас халтар болно гэсэн ойлголт байхгүй. Харин өөрийн улсаа харьцуулаад харвал эмх цэгцгүй, бохир айл шиг санагдсанаа нуух юун. 
Ингээд бидний долоо хоногийн аялал эхэллээ. Мэдээж зарим зүйлсийг хараад битүүхэндээ цагаахан атаархал төрж байлаа. Япон улс манай Өмнөговь аймагтай тэнцэх хэмжээний газар нутагтай. Гэхдээ энэ жижиг газарт 120 сая хүн амьдардаг. Гэтэл зам нь түгжрэлгүй, жингийн илүүдэлтэй хүнгүй, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж элбэгтэй байв. Токио хотын төвөөр явбал зам, талбай нь эл хуль. Бандгар жийпүүд өдрийн од шиг харагдана. Энэ нь Японы талаар илүү ихийг мэдэх сэдлийг төрүүлж байлаа. Уг нь миний төсөөлөлд машин үйлдвэрлэгч улс учраас машин элбэг байх гэж бодсон юм. Ингээд өөрийн үзсэн сонирхолтой зүйлсийг тоймлон хүргэе. 

 

ОДООГИЙН БА ӨНӨӨ ЦАГИЙН ЯПОН УЛС

 

1945 оны наймдугаар сард дэлхийн хоёрдугаар дайн дуусав. Япон улс бүхнийг тэгээс биш бүр хасахаас эхэлж байв. Ихэнх том хотууд нь агаарын дайралтад өртөж үйлдвэр гээд хэлчихмээр байшин байгууламж, дэд бүтэц гээд нэрлэчих бүтэн зам тэнд үлдсэнгүй он жилүүд байжээ. Тэгвэл 78 жилийн дараа тус улсын эдийн засаг нэрлэсэн ДНБ-ээр дэлхийд гуравдугаарт, худалдан авах чадварын паритетээр дөрөвт ордог. Автомашин, электроникийн салбарт тэргүүлэгч, шинжлэх ухаан, технологид ч томоохон хувь нэмэр оруулжээ. Хүний хөгжлийн индексээр “маш өндөр” байр эзэлсэн Япон улсын хүн амын тоо буурч байгаа ч дэлхийн хамгийн өндөр наслалттай орнуудын нэг. 
Сул талаа тэд давуу тал болгон ашиглажээ. Эдийн засаг нь хурдацтай өссөн тус улс маш их хог хаягдлыг бий болгожээ. Харамсалтай нь жижиг арлын улсад хогоо хаях газар байхгүй. Тиймээс Японы Засгийн газар одоогоос 50 жилийн өмнө хог хаягдлын тухай хуулийг батлан гаргажээ. Ингэхдээ тэд хог ангилах, ялгах, боловсруулах тухай хатуу хууль гаргасан байна. Тодруулбал, хогоо ангилж хаяагүй бол өндөр торгууль төлнө. Харин хогийг дахин боловсруулж шинэ шийдэл болгосон нэгнийг урамшуулдаг болжээ. Хэрэв энэ гайхамшигт санааг бодож олоогүй бол Япон улс аль хэдий нь хогондоо живэх байсан. Өнөөдөр тэд нийт хогныхоо 80 хувийг дахин боловсруулж  үлдсэн 20 хувийг шатааж, далайд булж байна.  Ингэхдээ барилгын хог, металлыг ч дахин боловсруулдаг ажээ. 

УДАЯБА НЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОМООХОН БҮС

Боловсруулах боломжгүй хогийг тусгай заводуудад шатаана. Хог шатаахад бий болсон дулаанаар нь эрчим хүч үйлдвэрлэнэ. Тэр эрчим хүч нь үйлдвэрүүд болоод иргэдийг цахилгаанаар хангадаг. Тэгээд ч болоогүй хог шатаахдаа маш нарийн технологи ашигладаг учраас утаа биш агаар ялгардаг гэхэд болно.
Харин хог шатаагаад үлдсэн үнс болон шатдаггүй хог хаягдлыг дагтаршуулан  Удаяба хэмээх аялал жуулчлалын газрыг бий болгожээ. Энэ нь Японы цорын ганц хогийн цэг бөгөөд хогоор бүтээсэн хиймэл арал Удаяба нь 1860-аад онд боомт байсан юм. Саяхан мөрөөдлийн арал нэртэй байсан тус боомтыг долоон жилийн дотор залуучуудын цаг заваа өнгөрүүлэх орчин үеийн хотыг бий болгожээ. Мөн Удаяба дахь бүх барилгууд газар хөдлөлтөд зориулагдсан пүрштэй. Энэ тухай японы JTB компанийн хөтөч Фүжи “Намайг бага байхад Удаяба мөрөөдлийн арал нэртэй байсан. Харин одоо Япон улсын очиж үзэх ёстой газруудын нэг болжээ. Мөн аялал жуулчлалын томоохон бүс ч болсон” гэв. 
Япон өдөрт 30 мянган тонн хог цуглуулдаг. Гэхдээ манайх шиг хогны машин хог ачиж байгаатай долоо хоногийн хугацаанд огт таараагүй юм. Үйлдвэрлэгч улс хөгждөг зарчимтай. Гэхдээ юуг хэрхэн ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэдэг нь тун чухал. Мөн сонирхуулахад тэд хогийг дахин боловсруулан бидний дуртай жийнс, даавуун фудволк, нойлын цаас зэргийг үйлдвэрлэж байна. 

 

МУЗЕЙ ЗӨВХӨН ӨНГӨРСНИЙГ ӨГҮҮЛДЭГГҮЙ

Хөтөлбөрийн хүрээнд Японы хэд хэдэн музейгээр зочилсон юм. Японд бүх салбарын музей байдаг аж. Онцлог нь бүгд дэвшилтэд технологийн шийдлүүдийг ашигласан байх бөгөөд хүрч мэдэрч, бодитоор мэдрэх боломжийг олгож байлаа. Тодруулбал, Японы 88 жилийн түүхтэй NHK телевизийн музейгээр зочлов. Анхны мэдээ бичсэн камер, сэтгүүлчийн тэмдэглэлийн дэвтэр, өмссөн хувцаснаас эхлээд өнөөдрийг хүртэл ашиглаж ирсэн зүйлсийг архивлан хадгалжээ. 1935 онд хараар гарч байсан телевиз өнөөдөр 8К технологиор дуу дүрсний өндөр нягтаршилтайгаар  дэлхийн өнцөг булан бүрээс секунд ч хоцрохгүй 4к-аар шууд дамжуулагдаж байна. Үүнийг хараад салбарын хүний хувьд ирээдүйд МҮОНТ, радио, сонины музейгээр аялах юмсан гэсэн хүсэл төрж байлаа. Дэлхийн хүн ам саяхан найман тэрбумд хүрсэн. 2050 он гэхэд хүн төрөлхтөн хүлэмжийн хийгээ 0 болгохгүй бол байгалийн гамшигт үзэгдлүүд олширч ан амьтан усдаж үгүй болох аюултай гэсэн таамаглал бий. Тэгвэл Японы шинжлэх ухаан, ирээдүйн музейг бий болгожээ. Ингэхдээ тэд 2050 онд хүлэмжмйн хийг 0 болгохгүй бол ямар сөрөг зүйлс бий болох вэ гэдгийг дэвшилтэд технологи ашиглан харуулахаас гадна 0 болгоно гэдгээ ч энд харуулжээ. Хамгийн сонирхолтой нь 2050 оны Япон улс болон дэлхий нийт ямар болохыг тус музейгээс харж болох юм. Тэгэхээр  харахад музей зөвхөн өнгөрснийг өгүүлдэггүй ажээ.  
Ийм тав тухтай, өндөр орлоготой нийгэмд амьдардаг хүмүүсийн зовлон гэж ер нь юу байдаг бол гэж бодоод хөтчөөсөө “Японы тулгамдаж буй асуудал юу вэ” гэж асуулаа. Тэрбээр “Технологийн дэвшилтээс үүдэж залуусын сэтгэн бодох чадвар муудаж, бэлэнчлэх сэтгэлгээ ихэссэн. Тиймээс цаашид Японы Засгийн газраас энэ тал дээр анхаарч ажиллах зорилго тавьж байгаа” гэсэн юм.


Үргэлжлэл бий. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 54 (7039)

хөдөлмөрч байна гэдэгийн сонгодог жишээ юмдаа
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин