Визгүй орнуудын E-Gate дээр цахим паспортоор дараалалгүй нэвтрэх боломжтой

2023-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Цахим гадаад паспортыг өнөөдрөөс олгож эхэллээ. Цахим гадаад паспорт нь 48 хуудастай, хуудас бүр тусгай нууцлалын тохиргоотой, Монгол Улсын төрийн тахилгат хайрхнуудын зураг, улаан номд орсон ан амьтдын зураг, түүхийн гол өвийг цахим паспортын хуудасны хавтаст зураглан оруулжээ.

Олон улсын дүрэм журмын дагуу нууцлалын бүх элементүүдийг оруулж өгсөн бөгөөд тоон гарын үсэг бүхий нууцлалын асуудлыг шийдсэн байна. Одоогийн ашиглаж байгаа энгийн гадаад паспортын хугацаа дуустал хүчинтэй байна. Цаашид энгийн болон цахим гадаад паспортыг өөрийн сонголтоор захиалан авах боломжтой. Энгийн гадаад паспорт нь 40,000 бол цахим нь 82,500 төгрөгийн үнэтэй.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол Улс Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага буюу ICAO-ын нийтийн түлхүүрийн санд нэгдсэн 82 дахь гишүүн орон болж, цахим гадаад паспортыг иргэддээ олгож эхлээд байна. Цахим гадаад паспорт авснаар иргэд Монгол Улстай харилцан визгүй зорчих орнуудын E-Gate төхөөрөмж дээр цахим паспортоо уншуулан, дараалалд зогсохгүй нэвтрэх боломжтой.

2023 оны зургаадугаар сарын 1-нээс нисэх буудлууд дээр цахим гадаад паспорт унших төхөөрөмжүүд нэвтрүүлнэ.Иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ Монгол Улсын хил дээр хүнтэй харьцахгүйгээр цахим паспортоо тусгай төхөөрөмжид уншуулаад хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр шууд нэвтрэх боломжтой” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 48 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 49 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

6 цаг 2 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

7 цаг 8 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

7 цаг 9 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 28 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 28 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18