Н.Учрал: Таван "Ш" ажиллагааны хүрээнд шилэн ажиллагааг хариуцна

2023-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө. Тодруулбал, шилэн ажиллагааг хариуцаж, тодорхой төлөвлөгөө боловсруулж ажиллахаар болсноо хэлсэн юм. Энэ талаар тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар таван "Ш" ажиллагааны хүрээнд шилэн ажиллагааг хариуцаж, төлөвлөгөө боловсруулж ажиллах үүрэг авлаа. Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамны хийж хэрэгжүүлж буй ажил нь бүхэлдээ ил тод, нээлттэй төрийг бий болгоход чиглэж байгаа. Хүнээс хамааралтай биш технологид суурьтай шийдвэрүүд гарч байж төр, нийгэмд нүүрлэсэн авлигаас хол байдаг. Хүн байгаа цагт хоорондын харилцаа үүсдэг учраас цаана нь авлига, хээл хахууль нуугддаг. Иймээс хүнээс хамааралтай биш технологид суурьтай шийдлийг бүх түвшинд гаргах шаардлага үүсэж байгаа.

Хулгай хийх боломжийг уг үндсээр нь тастах нь технологийн шийдэл юм. Энэ утгаар өнгөрсөн хугацаанд нүүрсийг цахимаар арилжаалж эхэлсэн. Улмаар тодорхой дэвшлүүд гарч байна. Мөн боомтуудын үйл ажиллагааг ч автоматжуулалтад шилжүүлж, гааль, татварын бүрдүүлэлтүүдийг технологид суурьтайгаар авдаг болсон.Хүнээс хамааралгүй шилэн ажиллагааны хүрээнд тодорхой дүрэм журмын түгжээнээс гарах зайлшгүй шаардлага үүсээд байна. Зарим төрлийн зөвшөөрлийг цахимжуулах ажлыг гуравдугаар сарын 27-нд албан ёсоор олон нийтэд танилцуулах гэж байна. Ингэснээр зөвшөөрөл авахад танил талаа ашиглах байдал үгүй болно. Зөвшөөрөл хүсэж буй иргэн шууд цахимаар хандах нөхцөлийг бүрдүүлнэ" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 59 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 1 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 13 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 19 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 21 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 39 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 39 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18