Уншигчийн сэтгэлд илч нэмэх “Дулаахан”

2023-03-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Баатарын Нямсүрэн

 

Ном унших нь олон талын эерэг нөлөөтэй. Уншигч номноос нэг сайн санаа, тодорхой нэг ухаарал авдаг. Тиймээс  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Би номынхоо тухай” буланд “Дулаахан” номын зохиогч Б.Оюунгэрэлийг урьж номныхоо талаар ярьсныг сийрүүлэн хүргэж  байна. 

 

 

 “Харилцаа  бол хамгийн дулаахан газар” 

-Ном гаргана гэж их удаан бодож явсаар “Дулаахан” номоо жил гаруй хугацаанд бичсэн. Хөдөө орон нутаг руу томилолтоор явах хугацаандаа номоо бичдэг байлаа. Манайд хувь хүний хөгжлийн тухай ном ховор. Ихэвчлэн амжилтад хүрэх, хэл сурах, мөрөөдлөө биелүүлэх, мөнгө олохын тухай өгүүлсэн номнууд бий. Харин миний бичсэн “Дулаахан” ном бодол санаагаа зөв удирдах, харилцаа бол хамгийн дулаахан газар гэдгийг, уур бухимдлаа тайлж сурах зэрэг илүү сэтгэл рүүгээ өнгийж харах бүтээл. Би “Хамгийн дулаахан газар” хэмээх лекц уншдаг. Учир нь бидний амьдарч буй нийгэмд хар бараан зүйл багагүй бий.  Тиймээс  хүн эрүүл аж төрж, оюун санаагаа  эрүүл байлгах  ёстой. Уур бухимдал,  гомдол, хайр  хүн бүрд бий. Тухайлбал, уур нь өөрөө мэдрэмж юм. Үүнийг хэрхэн зөв  гаргаж, шилжүүлж сурах ёстой талаар бичсэн. Мөн харилцаа, хандлагаа хэрхэн зөв илэрхийлэхийг мэдэх болно. 

 

 

“Бид эсгэсэн дүрээрээ харагдаж, тогтоосон дүрмээрээ амьдардаг”

-Хүн төрдөггүй төлөвшин “би” болдог нийгмийн амьтан. Зөв төлөвшсөн хүн хэчнээн дулаахан билээ. Тэдний аав ээж, гэр бүл, хань ижил, үр хүүхдүүд хэн гэдгийг баримтууд бус тэдний харилцаа хандлага, мэдрэмжээ хэрхэн илэрхийлж сурсныг ажиглаарай. Үйлдэл өвлөгддөг. Бид эсгэсэн дүрээрээ харагдаж, тогтоосон дүрмээрээ амьдардаг. Хүүхэд байхдаа гэртээ үлдээсэн дурсамжтай мөч бүрийг эргэн санаж өөрсдийн ажил үйлс, сурсан бүхнээ амьдрал дээр жишиж эргэцүүлдэг. Энэ бүхнийг “Дулаахан”  мэдэрч ойлгох боломжтой. 

 

“Зөв бодол, эерэг харилцааны тухай ойлгуулахыг зорьсон”

-Хамгийн дулаан бодолтой, харилцаатай байж бие биедээ аз жаргалыг өгдөг байх хэрэгтэй. Надаас нэгэн сэтгүүлч “Хайр гэж юу вэ” гэж асууж байсан. Би хамгийн дулаахан газар хайр байдаг гэж хариулж байлаа. Гэр бүл, эхнэр нөхөр,  хамт олон, нийгэм гээд олон янзын хайр бий. Бүх зүйл дулаахан байгаасай. Нэг нэгнээ ойлгож, дэмждэг байгаасай гэж боддог. Тиймээс номондоо өөрийн туулсан, үзсэн, тохиолдсон зүйлсээ эмхэтгэсэн. “Дулаахан” ном дотроо хайр, мэдрэмж, харилцаа, эх орон гэсэн дөрвөн бүлэгтэй.  Ном нь соён гэгээрлийн том зэвсэг учраас уншигчдад зөв бодол, эерэг харилцааны тухай ойлгуулахыг зорьсон. Одоо үед хүмүүс мэдлэг оюунаа нэмэх,  харилцаа хандлагаа сайжруулах нь нийгэмд ч хэрэгтэй юм.

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

3 цаг 12 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

6 цаг 13 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

6 цаг 26 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

7 цаг 32 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

7 цаг 34 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 52 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 52 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18