Б.Сэргэлэнбаатар: Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форумын үед багадаа 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийнэ гэсэн хүлээлттэй байна

2023-03-14
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.САРНАЙ

Монголын залуучуудын холбоо шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаад 8 сар болж байна. Тэд монголын залуусын нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх олон төсөл хөтөлбөр санаачилж, хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний нэг илрэл нь Монгол – Хятадын бизнес эрхлэгчдийн форумыг энэ сарын 16 -18 -ний өдрүүдэд Шангри-ла зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатартай ярилцлаа.

-Монголын залуучуудын холбоо санаачилж, Монгол – Хятадын бизнес эрхлэгчдийн форумыг зохион байгуулах гэж байна. Энэ талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү?

-Монголын залуучуудын холбоо олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх чиглэлд маш их анхаарч байна. 2019 оноос хойш Covid-19 цар тахал, ОХУ- Украины дайнтай холбоотойгоор Монгол Улсын эдийн засаг тодорхой хэмжээнд хүнд байдалд орж, олон үйлдвэр газар хаагдаж, залуучууд ажлын байргүй болсны улмаас харь орон руу ажил хийхээр явцгааж байна. Энэ асуудлыг Монголын залуучуудын холбоо тодорхой хэмжээнд шийдвэрлэх үүднээс бид БНХАУ-ын залуучуудын холбоотой холбоо тогтоож, хөрөнгө оруулалтын уулзалтыг хийж, залуу бизнес эрхлэгчдээ дэмжихийг зорьж байна. Монгол – Хятадын бизнес эрхлэгчдийн форум энэ сарын 16 – 18-ний өдрүүдэд Шангри-ла зочид буудлын Ballroom-д зохион байгуулагдах бөгөөд БНХАУ-ын 200 бизнес эрхлэгч анх удаа өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад хүрэлцэн ирж, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Энэхүү форумын зохион байгуулалт дээр Монгол болон Хятадын талаас ажлын хэсэг гарч, аль аль талдаа ажиллаж эхлээд байна.

-Монгол Улсад хөрөнгө оруулалтын уулзалтууд маш их зохион байгуулагддаг. Харамсалтай нь, үр дүн нь төдийлөн анзаарагддаггүй. Тиймээс энэ удаагийн уулзалтыг та бүхэн үр дүнтэй байлгах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Монгол Улсыг зорин ирж буй хөрөнгө оруулагчид ямар нэгэн судалгаа хийх гэж эсвэл аялал жуулчлалын байдлаар ирээд явдаг. Тиймээс ийм байдал үүсгэхгүйгээр яг хөрөнгө оруулъя гэсэн салбартаа хөрөнгө оруулах шаардлагатай тавьж буй. БНХАУ-ын талаас 700 гаруй компаниуд дундаас өр төлбөрийн тооцоо байхгүй, хууль хяналтын байгууллага дээр асуудалгүй, хөрөнгө оруулалт өмнө нь хийж байсан туршлагатай байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан, сонгон шалгаруулалт хийж, шилдэг 200 хөрөнгө оруулагчийг энэ удаад илгээхээр төлөвлөж байна. Эдгээр компаниуд тус бүр хамгийн багадаа нэг буюу түүнээс дээш сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Түүнчлэн бид Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах үүднээс барилга, хөдөө аж ахуй, байгаль орчин – сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, уул уурхай гэсэн чиглэлд хөрөнгө оруулагч нарыг авчрах хүсэлтийг БНХАУ-ын талд тавьсан. Энэ хүсэлтийг БНХАУ-ын тал хүлээн авч, энэ чиглэлийн бизнес эрхлэгчид Монгол Улсад ирэх гэж байна.

-БНХАУ-ын зүгээс өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн, Монгол Улсыг зорин ирэх гэж байна. Тэдний зүгээс Монголын бизнес эрхлэгчдэд ямар нэгэн шаардлага тавьж байгаа юу?

-Тийм ээ. Юуны түрүүнд хөрөнгө оруулалт авахаар сонирхож буй бизнес эрхлэгчид маань төслөө маш тодорхой бичсэн байх шаардлагатай. Тухайн төсөл хөрөнгө оруулагч нарт таалагдвал хоёр талыг хооронд нь уулзуулах, яриа хэлэлцээний дараа, дараагийн шатанд ороод явах юм. Монголын бизнес эрхлэгчдийн төсөл уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, байгаль орчин – сэргээгдэх эрчим хүч, банк санхүүгийн салбарт хэрэгжүүлэх төслүүд байх шаардлагатай.

-Нөгөө талаасаа хөрөнгө оруулагч нарт ямар баталгаа гаргаж өгч байна вэ?

-Хэдхэн жилийн өмнө Монгол Улс хөрөнгө оруулахад хамгийн таагүй улсаар нэрлэгдэж, хөрөнгө оруулагчид “зугтсан” гэж хэлж болно. Төр засгийн зүгээс энэ нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, өнгөрсөн жил хөрөнгө оруулагч нарыг хамгаалах тухай хуулийг баталсан. Үүнээс хойш Монгол Улс  Ази тивдээ хөрөнгө оруулахад таатай улсаар нэрлэгдлээ. Монголын залуучуудын холбооноос Монгол – Хятадын бизнес эрхлэгчдийн форумыг санаачлаад ажил хэрэг болгоод явж байна. Үүнтэй холбоотойгоор Сингапураас ирэх жил хөрөнгө оруулалтыг форумын хамтран зохион байгуулах саналыг бидэнд тавиад эхэлсэн. Нэг талдаа хөрөнгө оруулагч нар хохирохгүй, нөгөө талдаа Монгол Улсад үйлдвэрлэл, үйлчилгээ,  ажлын байр бий болох, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх хууль эрхзүйн орчин нь бүрдсэн гэж ойлгож болно.

-БНХАУ -ын хөрөнгө оруулагчид хамгийн багадаа 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж та хэлсэн. Тэгэхээр форумын гурван өдөрт багтаан хөрөнгө оруулалтыг гэрээ хийгдэнэ гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болохгүй. Арга хэмжээ гурван өдрийн туршид зохион байгуулагдана. Энэ үеэр Хятадын хөрөнгө оруулагч нарын мэдээлэл болон Монголын бизнес эрхлэгчдийн төслийн танилцуулга хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Шангри-ла зочид буудлын Ballroom-ийн тайзны дэлгэц дээр танилцуулагдах юм. Түүнчлэн хоёр талд бид хэвлэмэл байдлаар гарын авлага болгон тараана. Хөрөнгө оруулагч болон хөрөнгө оруулалт горилогч хоёр тал маань тэрхүү танилцуулгатай танилцаж, таалагдсан төсөлтэйгөө холбоо тогтоож, яриа хэлэлцээ хийх боломжийг нь бид бүрдүүлнэ. Ингээд хоёр тал ойлголцолд хүрвэл харилцан ойлголцлын санамж бичгийг форумын үеэр байгуулагдана. Үүний дараагаар хөрөнгө оруулагч тал төслийн газар дээр танилцах, нарийвчилсан судалгаа хийх зэргээр хөрөнгө оруулалтын гэрээ хийхэд шаардлагатай яриа хэлэлцээ, үе шатыг нь бид зохион байгуулж, хооронд нь холбоод явах юм. Үүнтэй холбоотой, Монголын залуучуудын холбоо дээр хоёр хуулийн фирм зөвлөгөө өгч ажиллаж байна.

-БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг сонирхож буй байгууллагууд энэ форумд хэрхэн оролцох вэ?

-Монгол – Хятадын бизнес эрхлэгчдийн форумд оролцох сонирхолтой бизнес эрхлэгчид sustainable investment summit  гэсэн фейсбүүк хуудас болон Монголын залуучуудын холбооны фейсбүүк хуудсанд тавигдсан мэдээллийн дагуу бүртгүүлэн оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 7747-1313 дугаарт холбогдон авах боломжтой.

-Монгол – Хятадын бизнес эрхлэгчдийн форумаас ямар хүлээлттэй байна вэ?

-Энэ форумын үеэр бид хамгийн багадаа 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтын тохиролцоо хийгдээсэй гэсэн хүлээлттэй байна.

-Монголын залуучуудын холбоо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй болоод 8 сар болж байна. Монгол – Хятадын бизнес эрхлэгчдийн форумаас гадна залуучууд руу чиглэсэн ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Монголын залуучуудын холбооны ээлжит болон ээлжит бус хурал зохион байгуулагдаж, шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй болоод 8 сар болж байна. Энэ хугацаанд бид Монголын залуучуудын холбоотой зарим нэг асуудлыг 100 хувь цэгцэлсэн. Энэ байгууллага 102 жилийн түүхтэй, олон залуусын түүчээ болсон байгууллага. Иймээс залуучуудын нийгэм, эдийн засгийн асуудалд дуу хоолойгоо өргөх ёстой байгууллага гэж миний хувьд харж байна. Талбай дээр гараад жагсахаас илүүтэй бодит ажлыг хэрэгжүүлж, залуусын бизнес эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр манлайлан ажиллаж байна. Түүнчлэн бид жендерийн тэгш бус байдалд анхаарлаа хандуулж байна. Миний бие ажлаа авахад энэ байгууллага 7 удирдах зөвлөлийн гишүүнтэй нэг ерөнхийлөгчтэй байсан. Одоо бол 33 удирдах зөвлөлийн гишүүнтэй болсон төдийгүй 30 буюу түүнээс дээш хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байна. Түүнчлэн холбооныхоо дэргэд эмэгтэйчүүдийн байгууллагын бий болгож, Туушид зочид буудалд 500 орчим эмэгтэйчүүд чуулж, 2023 оны төсөв, төлөвлөгөөгөө баталлаа. Бид жендерийн тэгш оролцоог хангаж, илүү мэдрэмжтэйгээр, ухаалгаар тус байгууллагыг удирдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин