Б.Батдэлгэр: 3800 гаруй барилгыг хууль бусаар хүлээж авсан

2023-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

П.АМГАЛАН

Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын 2013-2019 оны хууль зөрчсөн үйлдэл, баримтуудын талаар “Бүрэн цутгамал” ХХК-аас мэдээлэл хийлээ. Тус компанийн  ерөнхий захирал Б.Батдэлгэр “АТГ-д 2017 оны хоёрдугаар сарын 20-нд манай компаниас гомдол гаргасан. Үүнээс хойш АТГ ажлаа хийхгүй,  хэрэг бүртгэлийн хэргийг удаа дараа хааж байна. Барилга байгууламжын улсын комиссын  бүрэлдэхүүн хууль бус ажиллаж буй баримтууд бий. Жишээ нь, Засгийн газрын 2012 оны 151-р тогтоолоор Барилга байгууламжын улсын комиссын бүрэлдэхүүнийг тогтоож өгсөн байдаг. Үүн дээр мөн Мэргэжлийн хяналтын төлөөлөл оролцоно гэдгийг нарийвчлан заасан. Гэвч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрынхан Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллийг оролцуулахгүйгээр өөрсдийн  инженерүүдээ оролцуулсан.  Тодруулбал, 2013 оны хоёрдугаар сарын 6-нд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга  Н.Нацагдорж 151-р  тогтоолыг зөрчиж дахин комиссын бүрэлдэхүүнийг шинэчилж найруулсан байдаг. Ингэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллийг оролцуулахгүйгээр, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний инженерүүдийг оруулахаар  тогтоол гаргасан. Энэ асуудал нь Засгийн газрын тухай хуулийн 30.8 дахь заалтыг зөрчсөн. Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар  “2018 оны нэгдүгээр сарын 25-нд  2013 оноос хойш Мэргэжлийн хяналтын төлөөллийг улсын комиссын бүрэлдэхүүнд оролцуулаагүй”  гэсэн албан бичгээ  хүлээн  зөвшөөрсөн.   Саяхан Турктэд газар хөдлөлтийн улмаас  хууль бус барилга,  хууль зөрчсөн үйлдлүүд байсан учраас  олон барилга нурсан. Энэ асуудал манай улсад ч гэсэн давтагдах магадлалтай” гэлээ.

Мөн нийслэлийн прокорурын газраас энэ хэргийг шалгахгүй байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хэрэг бүртгэл шалгахад нийт арав гаруй прокурор солигдсон гэсэн юм.  Ерөнхий төлөвлөгөөний газар 2013  онд 573 барилга,  2014 онд  915 барилга, 2015 онд 882 барилга, 2016 онд  664 2017 онд 777 барилга хүлээж авсан. Эдгээр барилгуудыг  хууль бус бүрэлдэхүүнээр хүлээж авсан бөгөөд  Мэргэжлийн хяналтын төлөөллийг оролцуулахгүй гэдгийг  “Бүрэн цутгамал” ХХК-ийн  ерөнхий захирал Б.Батдэлгэр хэлэв.

 Эх сурвалж:www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 42 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 44 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 56 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

7 цаг 2 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

7 цаг 4 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 22 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 22 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18