Нүүрсний хэрэгт Зам, тээврийн хөгжлийн сайд асаныг яллагдагчаар татжээ

2023-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг нүүрсний гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар  нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд 85 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд үүний 48 нь нийтийн албан тушаалтан. Үүнд УИХ-ын гишүүн-зургаа, Зам, тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан нэг, аймаг, сумын Засаг дарга дөрөв, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, Гаалийн улсын байцаагч 12, Хил хамгаалах байгууллага болон АТҮТ-ийн  дөрвөн албан тушаалтан багтжээ.

Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эрх бүхий албан тушаалтан долоо, "Тавантолгой төмөр зам" ХК-ийн гурав, нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан 15, 22 иргэнийг яллагдагчаар татан шалгасан байна.

Энэ талаар ахлах комиссар Б.Батбилэг “Эдгээрээс 24 албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашигласан, 14 албан тушаалтан хахууль авсан, 26 албан тушаалтныг хахууль өгөх, 21 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт яллагдагчаар татсан байна. Одоо шалгаж буй хэрэгт  найман яллагдагч цагдан хоригдож байгаа. Улсын хилээр гаргахыг хязгаарласан 41, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн дөрөв, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид авсан байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

2 цаг 47 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

6 цаг 19 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

9 цаг 20 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

9 цаг 32 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

10 цаг 39 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

10 цаг 40 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

16 цаг 59 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

16 цаг 59 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин