“Louis Vuitton”-ийн О.Ариунзул

2023-03-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

П.АМГАЛАН

 

Дэлхийн загварын тайзнаа эх орноо төлөөлөн оролцож, гоо үзэсгэлэн, авьяас билгээрээ тодорч яваа О.Ариунзулыг “Зууны мэдээ”  сонин энэ удаагийн “Дэлхийн хүн” буландаа онцолж байна. Тэрбээр олон улсын тайзнаа Монголынхоо нэрийг дуурсгаж яваа цөөн моделийн нэг билээ. Загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бүтээж, урлаж яваа хүчирхэг эмэгтэйн амжилт хийгээд амьдралын он цагийн дурдатгалаар аялцгаая. 

 

Үнэт эдлэл VS Гоо сайхан

Өнгөрсөн онд түүнийг Сингапурын томоохон “Harper’s Bazaar” сэтгүүлээс харахад бахархах сэтгэл төрж байв. Тэрбээр тансаг зэрэглэлийн “Louis Vuitton” брэндийн дөрөв дэх удаагаа гаргаж буй өндөр зэрэглэлийн “Spirit” үнэт эдлэлийн цуглуулгын нүүр царайгаар ажилласан юм. Түүний бусдад танилцуулсан энэ үнэт эдлэлүүд нь цагаан, шар алт, бадмаараг, анар, либерти, маргад, индранилаас бүрджээ. Эмэгтэй хүний байгалийн гоо сайхан хийгээд тансаг үнэт эдлэл үнэхээр төгс хослол болсон юм. О.Ариунзул ч гэсэн өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, мэргэжлийн ур чадвараараа тодотгон харуулж чадсан билээ. 

 

13 настайдаа “Хаврын гоёл” наадамд оролцох эрхийн эзэн болжээ

О.Ариунзул 1992 оны зургадугаар сарын 15-нд төржээ. Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр сургуулийг 2010 онд төгссөн байна. Тэрбээр хүүхэд байхаасаа загвар өмсөгч болох мөрөөдөлтэй байжээ. Аймгийнхаа “Үнсгэлжин” тэмцээний “Өсөх ирээдүйтэй шилдэг загвар өмсөгч”-өөр тодорсноор загварын гараагаа эхлүүлсэн байна. Ийнхүү 13 настайдаа “Хаврын гоёл” наадамд оролцох эрхийн эзэн болжээ. Мөн “Шилмэл загвар” агентлагаас моделийнхоо гараагаа эхлүүлж 14 настайдаа Улаанбаатар хотод ирж “Хаврын гоёл наадам”-д оролцсон байна. Ийн Монголын загварын ертөнцөд авьяас, ур чадвар, өвөрмөц дүр төрх бүхий нэгэн шинэ од тодоор гэрэлтэж эхэлжээ. 

 

“Тайзны соёл гэж бий. Уйлж болохгүй шүү”

 “Монголын загвар өмсөгч О.Ариунзул” хэмээн зарласан цаг хугацаа, тайз бол түүний анхны олон улсын тэмцээн. Тэрбээр 2011 онд Хятадад болсон олон улсын супер модель шалгаруулах тэмцээнээс “Азийн топ” модель хэмээх хүндтэй шагналыг эх орондоо авчирсан юм. Энэ тухайгаа “Шагналаа гардах мөчид сэтгэл хөдөлж уйлах гэж байсан ч захирлынхаа хэлсэн “Тайзны соёл гэж бий. Уйлж болохгүй шүү” гэсэн үгийг санаж биеэ барьсан” гэв. Ийн тэрбээр “Азийн топ” моделиор олон улсын тэмцээний амжилтаа эхлүүлж, олон тайзнаа Монгол  хэмээх нэрийг дуурсгасан. Мөн цар тахлын үеэр Англид загварын чиглэлээр ажиллаж, Лондонгийн “Aab” брэндийн 2020 оны шинэ цуглуулгын “CAMPAIGN”-д нүүр царайгаар нь сонгогдон ажилласан. Цаашид түүний амжилтын замнал үргэлжилж, эх орныхоо нэрийг дуурсгах нь  гарцаагүй биз.

 

“Тайз бол миний байх ёстой орон зай гэдгийг мэдэрсэн”

О.Ариунзул “Загварын тайзан дээр анх алхахад тайз бол миний байх ёстой орон зай юм байна гэдгийг мэдэрсэн. Хүн өөрийгөө олсон үеэсээ илүү ихийг хийж бүтээх урам зориг өгдөг. Дуртай ажлаа хийх нь амжилтад хүрэх үндэс гэж боддог” гэв. Мөн загвар өмсөгч нэг талаараа хүмүүст их амархан юм шиг харагддаг ч хариуцлагатай ажил. Учир нь хүнээс их тэсвэр тэвчээр  шаарддаг.  Загвар зохион бүтээгчийн цаг хугацаа, хөдөлмөрөө шингээж урласан хувцсыг бид тайзан дээр амилуулж, хувцасныхаа онцлог шинжүүдийг нь харуулж чаддаг байх ёстой. Мөн алхааны техник, биеэ авч яваа байдал гээд бүх зүйлээрээ төгс байж мэргэжлийн загвар өмсөгч болно гэдгийг тэрбээр онцолж байв. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 52 (7037)

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

2 цаг 34 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

6 цаг 5 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

9 цаг 6 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

9 цаг 19 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

10 цаг 25 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

10 цаг 27 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

16 цаг 45 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

16 цаг 45 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин