"Шүгэл" ажиллагааныхан өнөөдөр 1111 төвд ажиллажээ

2023-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн өнөөдөр “Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Мөн "11-11" дугаарт холбогдож буй иргэдийн дуудлагыг хүлээн авч, ярилцав. Мэдээлэл өгч буй иргэдийн нэрийг нууцалж, эрсдэл учруулахгүйгаар мэдээллийг нь авах юм.

Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо “Иргэд нэг асуудлын хойноос олон жил хөөцөлдөж байна, газрын асуудал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой иргэдийг чирэгдүүлдэг, хохироодог гэх асуудлыг нэлээд ярьж байна. Бид асуудлыг иргэд, хувийн хэвшлийн нүдээр харахыг эрмэлзэнэ.  “Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд иргэдээс өргөн хүрээнд мэдээлэл авч, дүн шинжилгээ хийж, шаардлагатай шийдвэр гаргахад санал зөвлөмж гаргахаар ажиллаж байна. Энэ ажиллагааг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо, дэмжлэг чухал. Хэрэв гэмт хэргийн шинж чанартай мэдээлэл ирвэл АТГ зэрэг холбогдох  байгууллагад шилжүүлнэ. Мөн иргэд зүгээс төрийн байгууллагаас үйлчилгээ авахад хугацаа их алддаг гэх асуудлыг хөндлөө. ХЗДХЯ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа” гэв.

Ажлын хэсгийн гишүүн, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой, төрийн байгууллагаас үйлчилгээ авахад ашиг сонирхлын зөрчилтэй харилцаа үүсгэдэг байдал нь нууц, далд үйлдэгддэг. Тиймээс иргэдээс мэдээлэл авах тодорхой сувгуудыг үүсгэх нь чухал. Энэ хүрээнд “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсгийн гишүүд “11-11” төв дээр ажиллаж байна. Цаашид мэдээлэл авах сувгийг нэмэгдүүлнэ. Тухайлбал, “И-Монголиа” аппликейшнээр дамжуулан мэдээлэл авахаар бэлтгэл хангаж байна. Мөн шуудангийн бүх салбарт мэдээлэл, баримт материал хүлээн авах шуудангийн хайрцаг ажиллуулна. ЦХХХЯ-наас Ерөнхий сайдын өгсөн чиглэл, үүрэг даалгаврын дагуу  бүх салбарт цахимжилтыг гүнзгийрүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд анхааран ажиллаж байна. Төрийн хүнд суртал, авлигаас сэргийлэх хамгийн гол алхам бол цахимжуулалт“ гэлээ.

Ажлын хэсгийнхэн баасан гараг бүрийн 09:00-12:00 цагт тус төвд ажиллаж иргэдтэй уулзаж, утсаар мэдээлэл авах юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Зочин
Ганцхан баасан гаригт л 3н цаг л авилгалтай тэмцэх юм уу? Энэ бол маш хойрого бараг л тэмцэхгүй байна гэсэн үг бна! Бүх цаг мөчид 1111 төв авилгатай тэмцэж мэдээлэл хүлээж авмаар бна!
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

2 цаг 21 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

5 цаг 53 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

8 цаг 54 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

9 цаг 7 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

10 цаг 13 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

10 цаг 14 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

16 цаг 33 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

16 цаг 33 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин