П.АМГАЛАН
“Халх Жэвзүнба хувилгааны тухай” Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн , Монголын их хүрээ хийдийн хамба, номун хан З.Санждорж мэдээлэл хийлээ. Тэрбээр “Гуравдугаар сарын 08-ны өдөр XIV далай лам Данзинжамц Энэтхэгийн Дармасала хотод Монгол Улсын Гандантэгчимлэн хийдийн хүсэлтээр Дэмчог-Нагбува уламжлалын авшиг хүртээх номын айлдвар айлдсан. Айлдвар айлдахын өмнө “Халх X Богд Живзүндамба хувилгаан энд заларч байна. Ойлгож байна уу” гэсэн. Ийн айлдахдаа X богд гэсэн үг хэллэг оролцуулаагүй. Гэвч зохион байгуулж байгаа Гандан тэгчинлэн хийдээс зөв мэдээллээр хангаж чадахгүй байгаа. Үүнээс улбаалж янз бүрийн худал мэдээлэл олон нийтийн хэрэгсэлд цацагдаж байна. Жишээ нь , “X Богдыг тодруулж залсан нь үнэн гэв”, “Ц.Гарамжавын зээ хүү X Богдоор тодорчээ, “Шарка Н.Мөнхнасангийн хүү X Богдоор тодорчээ”, X Богд Монголоос тодорчээ” зэргээр олон нийтийн сүлжээгээр цацсан.
Эх сурвалж:www.polit.mn