ЦЕГ: Хохирогч хүүгийн ээж хэргийг нуун дарагдуулсан

2023-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хойд эцэгтээ зодуулан ухаангүй байгаа хүүгийн асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Тус мэдээлэлд  "Эл хэрэгтэй холбоотой мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээгээр танилцуулъя. Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 8 ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй ухаангүй байдалтай ирсэн гэх дуудлага мэдээлэл ирсэн. Мөрдөн шалгалтын үйл ажиллагаагаар гуравдугаар сарын 6-наас 7-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхонд гурван настай хүүхдийг Л-ийн хамтран амьдрагч Э нь зодсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүүг ухаангүй байдалтай байхад Л, Э нар нь авч ирсэн бөгөөд Э нь эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтсаныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж Э-г олж тогтоон илрүүлсэн. Цагдаагийн байгууллагаас хүүгийн гэмтлийн зэргийг тодорхойлохоор шинжээч эмчийг ажиллуулж байгаа бөгөөд ГССҮТ-өөс хүүг мөчлүүрийн шинэ хуучин 1-3 4-5 хоносон цус хуралттай, шулуун гэдэсний хэсэгт хавагнаж цус хурсан шинэ гэмтэлтэй, гавал тархинд цусан хараа үүссэн, хүзүүний гуравдугаар нугалам хугаралтай гэх мэдээллийг ирүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч Б-ийн эх Л нь энэ гэмт хэргийг цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй нуун дарагдуулсан нь ил болсон. 

Яллагдагч Э өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан (бусдын биед хөнгөн гэмтэл учруулах) гэмт хэрэг үйлдэн ял шийтгэл эдэлж байсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйл, 12.1.4 хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байна" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

2 цаг 16 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

5 цаг 47 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

8 цаг 48 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

9 цаг 1 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

10 цаг 7 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

10 цаг 9 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

16 цаг 27 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

16 цаг 27 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин