Б.Өлзийбат: Иргэд гар утсаараа хууль санаачилах боломжтой

2023-03-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

“Иргэн бол хүч” залуучуудын санаачилгын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монгол улсын иргэд гэрээсээ гар утсаараа төрийн үйл хэрэгт оролцох боломжтой гэдгийг онцолж байсан юм. Энэ үеэр тус санаачлагын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат “Өнөөдөр Монголд хууль тэгш  үйлчлэхгүй байна. Шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтэнд иргэдийн итгэх  итгэл буурчээ. Монгол ардчилсан улс боловч иргэн төвтэй улс байхаа больсон. Учир нь иргэдийн  боломжийг ашиглаж хүчийг авсан УИХ, параламентын гишүүд өөрсдийн төлөөлөл онцгой бүрэн эрхээ ашиглан, хамаатан садан, бүлэглэл бүхий нөхдүүдэд боломж олгохын тулд иргэдийн үндсэн  мандатыг худалдаж байна.  УИХ гишүүд иргэдийн боломжийг хулгайлдаг, сонгуулийн үеэр ашигладаг  байдлыг тодорхойлох гол зүйл бол 2022 оны долдугаар сарын 5-нд батлагдсан  Монгол Улсын Их хурал, Их хурлын тухай  хуулийн 39.1, Монгол Улсын чуулганы тухай  хуулийн 109.11-109.14-т орсон  өөрчлөлт юм. Энэ хуулийн өөрчлөлтөд дэлхийн нийтийн цахим  шилжилтийн жишигт нийцэж Монгол улсын иргэн гэрээсээ гар утсаараа төрийн үйл хэрэгт оролцох боломжтой. Цаашлаад чуулган хуралдахад  иргэд Ерөнхий сайд, Засгийн газар юу хийж байгаад мөн хяналт тавих боломж бүрдсэн.  Гэтэл энэ хууль одоог хүртэл хэрэгжихгүй байна. УИХ-ын гишүүд тухайн сонгогдсон тойрогтоо ажиллахдаа  иргэд, залуучуудад гар утсаараа  хууль санаачилж, УИХ-д ажлын хэсэг байгуулж болно гэдгийг нэг нь хэлсэнгүй” гэв. Тус хуулийн өөрчлөлтөд 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн хууль батлах, нэмэлт  өөрчлөлт оруулах. Хуулийн биелэлтэд хяналт тавих асуудлаар УИХ-д нэг санал гаргаж сарын дотор тухайн саналыг 33 мянган иргэн дэмжвэл   УИХ-д шууд ажлын хэсэг  байгуулах боломж бүрдсэн гэдгийг мөн хэлж байлаа.

Харин “Иргэн бол хүч” залуучуудын санаачилгын үүсгэн байгуулагч М.Төртогтох “Бидний зорилго энэ хуулийн заалтыг иргэдэд ойлгуулж, санал авч танин мэдүүлэх.  Хуулийн өөрчлөлтийн 39.2.3-т  иргэн нэг санал гаргаад тухайн саналыг  100 мянган иргэн дэмжсэн бол УИХ-аар ямар ч дараалалгүйгээр оруулж хэлэлцэж, батлах нөхцөл бий болсон. Гэтэл ажлын хүрээнд уулзсан багш нарын 99 хувь нь мэдэхгүй байна. Үүнийг танин мэдүүлэх хүн тухайн тойрогт нэр  дэвшсэн УИХ-ын гишүүн байсан” гэсэн юм. Харин  МУБИС-ийн оюутан “Иргэн бол хүч” залуучуудын санаачилгын гишүүн Б.Хичээнгүй “Оюутан залуучууд энэ хуулийг мэддэг, хэрэгжүүлэхийг шаарддаг баймаар. Тиймээс нэг зорилгын төлөө нэгдэж ажиллаж байна”  гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

2 цаг 28 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

5 цаг 59 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

9 цаг 0 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

9 цаг 13 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

10 цаг 19 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

10 цаг 21 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

16 цаг 39 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

16 цаг 39 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин