Хятадын 200 компаниас 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт татна

2023-03-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Монголын Залуучуудын холбооноос Хятадын хөрөнгө оруулалтын форумыг энэ сарын 16-18-нд зохион байгуулахтай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ. Манай улсад багадаа 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх Хятадын 200 компанийн талаарх мэдээллийг маргааш олон нийтэд танилцуулах юм байна.

Энэ талаар МЗХ-ны Ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар “Хятадын 200 хөрөнгө оруулагчийг энэ сарын 16,17,18 гэсэн гурван өдөр Улаанбаатарт урьсан. Хөх хотын Залуучуудын холбоо болон Монголын Залуучуудын холбоо хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд цар тахал, олон улсын нөхцөлт байдлаас шалтгаалан олон бизнесийн үйл ажиллагаа зогсож, олон мянган хүн ажлаа алдсантай холбоотойгоор гадны хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах, тэдгээрийг  урих зорилтынхоо хүрээнд дээрх форумыг зохион байгуулж байна. Хятадаас 700 орчим компани бүртгүүлснээс Ажлын хэсэг 200 компанийг шалгаруулсан. Эдгээр компаниуд санхүү хөрөнгийн баталгаатай, Хятад улсад ямар нэгэн шүүхийн маргаан, өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг тавьсан. Эдгээрээс гадна Монголд аялах, судалгаа шинжилгээний ажил хийхгүй. Зөвхөн хөрөнгө оруулалт хийгээд буцах гэсэн шаардлагыг тавьсан. Компани бүр нэг сая болон түүнээс дээш ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр зөвшөөрсөн. Банк, санхүү, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, барилга, хөдөө аж ахуй гэсэн таван чиглэлд хөрөнгө оруулахаар тохиролцсон.Ингэхдээ гурван өдөр өөр салбарын хөрөнгө оруулагчид уулзана.Эдгээрээс уул уурхайн салбарт илүү их хөрөнгө оруулалт татахаар таамаглаж байна.Хятадын хөрөнгө оруулагчдын зүгээс хэзээ, ямар бизнест хөрөнгө оруулах, хэрхэн хөрөнгөө буцааж авах талаар тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэн. Оруулсан хөрөнгөө аюулгүй буцааж авах нь хамгаас чухал. Тиймээс форумын үеэр хоёр хуулийн фирм ажиллаж гэрээ, хэлэлцээр байгуулах үед Монголын талаас хуулийн зөвлөгөө өгнө. Хөрөнгө оруулагчдыг хамгаалах хууль өнгөрсөн жил батлагдсанаас хойш Ази тивдээ хөрөнгө оруулалт татахад хамгийн таатай орчинтой улс нь Монгол болоод байна. Хамгийн багадаа 100 буюу түүнээс дээш сая ам.долларын хөрөнгө оруулалт татахаар зорьж байна.Бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна. 400 орчим компанийг бүртгэж авна. Төслийн танилцуулгаа 1-2 хуудсанд багтаан товч бэлтгэхийг компаниуддаа уриалж байна. Хөрөнгө оруулагч танай төслийг сонирхсон тохиолдолд дэлгэрэнгүй танилцуулга хийх боломжтой. Тухайн компани орчуулагчгүй бол Ажлын хэсгээс орчуулагч хөлслөх боломжтой. Эдийн засгаа сэргээх зорилгоор энэ форумыг зохион байгуулж байгааг дахин хэлье. Цаашид олон салбарт хамтарч ажиллана. Үүнд төрийн оролцоо байхгүй. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайд нарт урилга өгсөн” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn                           

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

2 цаг 21 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

5 цаг 53 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

8 цаг 54 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

9 цаг 7 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

10 цаг 13 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

10 цаг 14 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

16 цаг 33 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

16 цаг 33 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин