Монголын сэтгүүл зүйн түүхийн нэвтэрхий толийг бүтээнэ

2023-03-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Олон нийтийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй сэтгүүл зүй хэмээх салбар Монголд үүсээд 110 жилийн түүхийг бүтээжээ. Энэ хугацаанд манай улс нийгмийн тогтолцоогоо өөрчилсөнтэй холбоотойгоор сэтгүүл зүй ч цаг үеэ даган шинэчлэгдлээ. Түүхэн энэ жилүүдэд хэвлэлийн эрх чөлөөний төлөө сэтгүүлчид уйгагүй тэмцсээр ирсэн агаад хэвлэлийн өөрийн зохицуулалтын байгууллага болох “Хэвлэл мэдээллийн зөвлөл”-тэй болсон билээ. Сэтгүүл зүйн чиг үүрэг, нийтлэл бүтээлийн хэлбэр ч олон улсын жишгийг даган дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж яваа олон амжилтаар дүүрэн жилүүд өнгөрч байгааг салбарынхан онцолж байна.
Түүх сөхвөл, 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар гарсан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь байв. Энэ сонин бичгийг сэтгүүл зүйн ухааны доктор Л.Норовсүрэн “Монгол Улсад анхны бөгөөд Засгийн газрынхаа сөрөг чиглэлтэй тогтмол хэвлэл харьцангуй чөлөөт хэвлэлийн шинжтэй” гэж тодорхойлсон байдаг. Тус сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан юм. Тиймээс  түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг. Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж  “Үндэсний сэтгүүлзүйн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм.
Энэ өдрийг тохиолдуулан   МСНЭ-ийн ийн салбар зөвлөлийн тэргүүн нарыг батламжлах хариуцлагын гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Мөн энэ үеэр Монголын сэтгүүл зүйн түүхийн нэвтэрхий толь бүтээхээр төлөвлөснөө зарласан юм.  
Энэ талаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Монгол Улсад үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөн түүхт 110 жилийн ойн энэ баярт өдөр "Монголын сэтгүүл зүйн нэвтэрхий толь" бүтээх шийдвэр гарсан тухай дуулгахад таатай байна. Энэ шийдвэрийг МСНЭ, "Монголын шилдэг нийтлэл, эрдэм шинжилгээ судалгааны төв" ТББ, Монголын Хэвлэлийн хүрээлэн, "Глоб интернэйшнл" ТББ хамтран гаргасан. Энэ бүтээлийг хийх баг ажилдаа орсныг албан ёсоор дуулгаж байна” гэв.
Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт 4700 орчим хүн ажиллаж байна. Тэдний нэг, ахмад сэтгүүлчдийн төлөөлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цэвлээ “Амьд явахад алтан аяганаас ус ууна гэдгийг биеэрээ мэдэрч явна. Би 90 нас хүрээд 14 хоногийн дараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар хүртсэн. Тиймээс амьд байх нэг хоног гэдэг ямар үнэ цэнтэйг амьдралаараа мэдэрч явна. Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн алба бол ажилд анх орсноос нүд аних хүртэлх хугацаагүй алба билээ. Тиймээс эрхэм сэтгүүлч та бүхэн урт удаан насалж, ард түмнээ сайн сайхан амьдруулахын төлөө нэгэн биеийн амьдралаа бүрэн зориулаарай” гэсэн юм.
Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 110 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ илгээснийг МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр уншиж танилцууллаа. Энэ мэндчилгээнд, “Улс орныхоо язгуур эрх ашиг, хөгжил дэвшлийн төлөө үндэстнээрээ нэгдэж ойлголцож, улс төр, нийгмийн тогтвортой байдлын төлөө иргэдээ сайн сайханд уриалан дуудахад хэвлэл мэдээллийн байгууллагын манлайлал оролцоо чухал юм. Та бүхэн хууль бус үйлдэлтэй тэмцэх, шударга ёс тогтоох, соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ төр, ард түмнийг холбох гүүр нь байх болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн байв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 48 (7033)

DR. ADITY
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

2 цаг 5 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

5 цаг 36 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

8 цаг 38 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

8 цаг 50 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 56 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

9 цаг 58 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

16 цаг 16 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

16 цаг 16 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин