Нийтийн тээвэр, төрийн байгууллагын 200 автомашинд чип суурилууллаа

2023-03-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Улсын хэмжээнд орон нутагт 470 мянга орчим, нийслэлд 650 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрээс замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажил өчигдрөөс буюу гуравдугаар сарын 1-нээс эхэллээ. Ингэхдээ эхний ээлжинд нийтийн тээврийн хэрэгсэл, төрийн байгууллагуудын автомашинд RFID чипийг суурилуулахаар болсон байна. Өчигдрийн байдлаар 200 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суулгажээ.


 Харин тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем, бүртгэлтэй холбоотойгоор иргэдийн автомашинд RFID чипийг суурилуулах ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулсан гэж  ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасан мэдээлэв.
Нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн  гэрлэн дохиотой 138 уулзварын 354 байршил, дөрвөн пост, оношилгооны таван төвд нийт 455 ширхэг радио давтамж тодорхойлох RFID уншигч төхөөрөмж, 1036 ширхэг уншигч антенн суурилуулан энэ оны эхний улиралд багтаан хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.


Энэ талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн удирдлага цогц арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд хийж буй нэг томоохон ажил бол нийслэлийн зорчих хөдөлгөөнийг зохион байгуулах нэгдсэн тогтолцоо юм. Үүнд зөвхөн RFID бус, камер, зогсоолын ухаалаг систем, товчоод, төлбөр тооцооны цахим систем зэрэг системүүд багтаж байна. Гуравдугаар сарын 1-нээс эхний ээлжинд төрийн өмчийн болон нийтийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгож эхэллээ. Мэдээллийн санд бүртгэлтэй байгаа бүх тээврийн хэрэгсэлд зургадугаар сарын 1 гэхэд RFID чипийг олгож дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. RFID технологийг дэлхийн хотууд 20-30 жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн. Уг технологийг зорчих хөдөлгөөнийг зохион байгуулах, хяналт тавих, түгжрэлийг бууруулахад ашигладаг. Иргэд нээлттэй мэдээ мэдээллийг авч, тухайн цаг хугацаанд замын хөдөлгөөн ямар байгааг харж болно. Түүнчлэн яг тухайн үед хаалттай байгаа болон осол аваар гарсан зам, нийтийн тээврийн зогсоолууд зэрэг зам тээврийн бүхий л мэдээллийг харах боломжтой. Энэ хүрээнд иргэдэд зориулсан Yandex, Google гэх мэт олон улсын систем шиг веб хувилбаруудыг бид мөн нэвтрүүлж байгаа. Цахим гэрчилгээг олгосноор тус ухаалаг систем ажиллаж эхлэх юм” гэв.


Цахим гэрчилгээгээр дамжуулан иргэдийн хувийн мэдээллийг авч, байршлыг хянах гэж байна гэсэн мэдээлэл олон нийтийн дунд гарсан. Энэ талаар О.Чинзоригоос тодруулахад “Цахим гэрчилгээ нь иргэдтэй холбоотой мэдээллийг цуглуулахгүй. Тухайн иргэнд бус зөвхөн тээврийн хэрэгсэлд суурилуулах, радио давтамжаар ажиллах төхөөрөмж юм. Иймд дуу болон дүрс дамжуулахгүй, тээврийн хэрэгсэлд хэн сууж явааг мэдэх боломжгүй” гэв.
RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн эхний удаа үнэгүй суурилуулна.  Импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр төлбөрөө төлөн наалгах юм байна. RFID чип буюу тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн системээр дамжуулан авто тээвэртэй холбоотой зарим төрлийн үйлчилгээ буюу тээврийн хэрэгслийн торгууль, татвар, даатгал, замын хөдөлгөөний зөрчил зэрэг асуудлыг шийдвэрлэхээр зорьж байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 45 (7030)

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

5 цаг 44 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 16 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 17 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 29 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

13 цаг 36 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 цаг 37 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

19 цаг 56 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

19 цаг 56 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин