Т.САЙХАН
"Шилэн нам" эрдэм шинжилгээ, онол практикийн хурал Төрийн ордонд болж байна. Энэ үеэр улс төрийн намын төлөөлөл Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнээс энэ оны аравдугаар сард УИХ-ын сонгууль болох эсэхийг тодрууллаа.
Тэрбээр “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжиж, сонгуулийг зайлшгүй намар хийх нь зүйтэй гэвэл бид татгалзахгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орохгүй бол хуулиараа энэ боломжгүй. Нөгөө талаар улс төрийн намуудад сонгуульд бэлтгэх хугацаа өгөх хэрэгтэй. Гэхдээ сонгууль товлосон цагтаа болж, цагтаа болсон сонгуульд хууль эрх зүйн хувьд хэрхэн эрх тэгш бэлдэх вэ гэдэг нь зөв байж магадгүй” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn