Бид&Тэд: Японд зам нь халдаг, Монголд зөрж багтдаггүй

2023-02-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Урин цаг хаяанд ирж хүмүүс нийтийн тээвэр болон автомашинаар зорчих нь багасаж алхах нь ихэсдэг. Алхах нь эрүүл мэнд, санхүүгийн хувьд ч хэмнэлттэй зөв хэв маяг. Гэвч нэг асуудал тулгардаг. Энэ нь явган хүний замын асуудал. Тухайлбал, Ихэнх явган замууд 1-2 хүн алхах боломжтой нарийн байдаг. Эсвэл бүр явган хүний замгүй байх нь элбэг. Зам байлаа ч эвдрэл гэмтэл ихтэйгээс гадна алхаж байхад гэнэт зам нь алга болдог эсвэл машин байрлуулсан зэрэг олон асуудал тулгардаг. Мөн ээжүүдийн хувьд тэрэгтэй хүүхдээ түрээд алхана гэдэг бол бартаат замын уралдаан л гэсэн үг. 


Тэгвэл манай улсад явган хүний замын норм дүрэмд явган хүний хөдөлгөөн 50 хүн/цагаас бага бол нэг метрийн өргөнтэй байж болно гэж заасан байдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тэргэнцэртэй хүний тусгай зам, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөтөч хавтанцарт замыг заавал байх шаардлагатай гэж заагдсан байна. Мөн стандартад нэг хүнд ногдох явган хүний замын зурвас бүрийн өргөний доод хэмжээ 0.75м байна гэжээ. Тэгвэл зарим замуудын хувьд 1м өргөн биш 50м хүрэхгүй хэмжээтэй байгаа юм. Уг нь дэлхий нийтэд явган хүний зам хамгийн багадаа 1.5 м өргөн байх ёстой гэсэн стандарт мөрддөг ч нийслэл хотод ийм зам цөөн төдийгүй улам багасаж байгаа нь харамсалтай. Улаанбаатар хотын гол болон туслах, орон сууцны хороолол доторх авто замуудын нийт урт 1,170 орчим километр байдаг тухай нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэв. Үүний 400 гаруй километрийг нь орон сууцны хороолол доторх зам эзэлдэг бөгөөд замуудын хоёр талаар заавал явган хүний зам байх шаардлагаар тооцвол нийслэл дээрх тоог 2-3 дахин урттай явган замтай гэсэн үг болж байна. Гэхдээ уртын хэмжээ бус иргэд алхахад тохиромжтой байдлаар тавигдсан эсэх нь гол асуудал гэдгийг энд дурдах нь зүйтэй. Жил бүр авто зам, явган хүний замын шинэчлэлт арчлалтын ажил хийгддэг. Энэ жилийн тухайд яг аль хэсэгт засвар, арчлалт хийх нь одоогоор батлагдаагүй байгаа аж.


Хоёр хүн ч зөрөх боломжгүй нарийхан явган хүний замын яг голоор гэрлийн шон эгнэсэн байдлыг нийслэл хотын аль ч гудамжинд харж болно.
Зарим тохиолдолд гэрлийн утас нь ил гарчихсан, таггүй гэрлийн шонг явган зорчигчид шүргэх шахам өнгөрдөг бөгөөд энэ байдал одоо ч хэвээр байгаа.
Ийм замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд битгий хэл энгийн иргэд ч зорчиход асар хүндрэлтэй төдийгүй цас, бороо зэрэг байгалийн аливаа үзэгдэлд гэрлийн шонд цахилгааны асуудал гарах, бага насны хүүхдүүд санамсаргүйгээр цахилгааны утсанд хүрэх эрсдэл ч бий.


Гадны улсад явган хүний зам ямар байдаг талаар сонирхуулья.

 

Япон-Халдаг явган хүний зам

Япончууд газрын гүний дулааныг ашиглаж явган хүний замыг халдаг болгон хийжээ. Энэ нь хүйтний улиралд явган явж буй хүмүүст таатай мэдрэмжийг өгөхөөс гадна цас орсон үед хайлуулж халтиргаа үүсэхгүй сайн талтай аж. Мөн Рейкьявик болон Голланд дахь явган хүний зам нь доороосоо халдаг тул бүтэн жилийн турш цэвэрхэн байдаг. Ямар ч их хүчтэй, олон өдөр үргэлжилж орсон цас бай хамаагүй явган хүний зам цэвэрхэн хэвээрээ л байна. Мөн зам цэвэрлэх, нойтон цаснаас болж муудах замын хавтанг жил болгон солихоос хамаагүй хэмнэлттэй тусдаг байна.

 

БНСУ: Ус зайлуулах хоолойтой 

Солонгост явган хүний замыг ихэвчлэн машин зам шиг цутгаж хийдэг байна. Мөн ус зайлуулах хоолойтой, дугуйн замыг давхар байршуулдаг. Явган хүний замгүй газар нэг ч байдаггүй ажээ. 

 

БНХАУ: Багадаа дөрвөн метрийн өргөнтэй

БНХАУ-ын хувьд иргэд нь унадаг дугуй, мотоцикл зэргийг ашиглан зам тээврийн хөдөлгөөнд оролцдог. Түүнээс гадна найман км радиус дотор иргэд нь явган алхахыг илүүд үздэг байна. Мөн хүн ам ихтэй учир явган хүний замын өргөн нь дөрвөн метрээс илүү өргөн байдаг ажээ.

 

Нью-Йорк: ХООЛНЫ ШИРЭЭТЭЙ ЗАМ

Нью-Йоркод явган хүний зам дагуу гудамжинд ширээ, сандал байрлуулсан байдаг байна. Гэрээсээ авчирсан хоолоо энд суугаад идэж болно.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 43 (7028)

MONGOLIA NEWS
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22