Монголын хамгийн том Манла бурханы орд харшийг заллаа

2023-02-28
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

Сар бүрийн шинийн 8,10, 15, 25, 30-ны өдрүүдийг дүйчэн өдөр гэдэг. Эдгээрээс шинийн 8-ныг Манла бурхныг заларсан өдөр гэж үздэг. Тиймээс энэ өдөр буян үйлдвээс мянга болж үрждэг ба янз бүрийн өвчин зовлонгоос гэтэлдэг гэж Буддын шашинтнууд бэлгэшээж, засал номоо хийлгэж, цагаан хоол идэж, бусдад туслахаас эхлээд олон төрлийн буян үйлддэг.


Ийнхүү XVII жарны “Үзэсгэлэн болгогч” усан туулай жилийн шинийн 8-ны билэгт сайн өдрийг тохиолдуулан “Бусдад туслахуй” анагаах ухааны “Манба Дацан” хийдэд Манла бурханы хот мандал-Лолан Жинхорыг равнайлан залах ёслол өчигдөр боллоо. Манла бурхан нөхөр сэлтсийн хамт заларч буй их эрдэнэсээс бүтсэн орд харшийг бодитойгоор өнгө будгаар зурж, бүтээхийг “жинхор” буюу хот мандал хэмээнэ. Харин мод, алт, мөнгө, зэсээр сийлж, урлан бүтээснийг “Лолан Жинхор” гэдэг аж. Энэ Лолан хот мандлын суурийн хэсэг болон бодит хэсгийг оролцуулбал 3х3 метрийн өргөн, 3,5 метрийн өндөртэй. Тиймээс Монголын хамгийн том Манлын Лолан хот мандалд тооцогдож байгаагаараа ихээхэн онцлог юм.


Энэ талаар “Манба Дацан” хийдийн Хамба лам, Буддын гүн ухааны гэвш Д.Нацагдорж “Манла бурханы хот мандал-Лолан Жинхорыг алт, мөнгө, шүр, сувд, номин тэргүүтэн есөн эрдэнэ хийгээд олон эрдэнэсийг оруулж бүтээлээ. Ингэхдээ монгол хүний онцлогийг шингээхийн тулд эх орныхоо дөрвөн зүг найман зовхистоос баялаг болсон эрдэнийн чулууг цуглуулан 600-700 жижиг хэсэг бүрт шигтгэсэн.Найм, 16, 22 дэлбээ бүрт бурхад, сахиуснуудыг залж 51 бурхны хот мандал бүтсэн. Эдгээр бурхдын голд нь Манла бурханг залсан. Бурхадаа байрлуулахдаа ямар суудалд заларсан,  диваажингийн орны эргэн тойронд ямар ургамал, амьтан байдаг зэргийг нь нарийн судалж дүрсэлсэн. Монголын Бурханы шашны хойч үедээ өвлүүлэн үлдээх өв соёлыг нэгээр нэмсэн нь бахархууштай үйлдэл юм. Манла бурханы хот мандлыг бүтээснээр хүмүүний амьдралд ховор тохиох цаглашгүй их буяныг үйлдэж байгаадаа манай хамт олон талархаж байна. Хуралд даган баясаж байгаа хүмүүс энэ орд харшийг бүтээсэнтэй адил буян үйлддэг. Хот мандлын гадна, дотоод байдал нь ямар байх, ямар ач холбогдолтой бурхад болох, ямар өнгөтэй, ямар үйл хийдэг гэсэн бүрэн цогц мэдээллийг ном болгон хэвлэх боломжтой. Лолан хот мандал нь бясалгалын болоод судалгаа шинжилгээний олон талын ач холбогдолтой маш их мэдлэг ухаан юм” гэж ярив.


Манлын хот мандал, лоланг бүтээхдээ Манла бурхны заларч байгаа орд харшийн гадна дотор байдал, түүнд ямар бурхан, лха хаана, ямар суудалд ямар байдалтай заларсныг тодруулан урлаж, бурхдын рид, хувилгаан, хүч чадал, судар, тарни бясалгалын мөн чанарыг тусгадаг. Манла бурхны ариун орны төвд маш үзэсгэлэнтэй олон эрдэнэсээс бүтсэн сайхан орд харш байна. Орд харшийн дотор их эрдэнээр бүтсэн өнгө өнгийн гэрэл цацарсан их арслант ширээний сарны хот мандлын дээр гурван мянган ертөнц хийгээд цөвийн цагийн амьтдын гагцхүү итгэл болсон зовлон бүгдийн аюулаас аврагч дээд авралт, нисваанис, гурван хорын өвчнийг арилгагч Ялж төгс нөхцсөн түүнчлэн заларсан дайснаа дарсан үнэхээр туулсан эмчийн хаан Манла бурхан бээр очир завилгаагаар заларчээ.
Лолан хот мандлыг бүтээх нь энэ төрөлдөө бүтээх буяны цогц үйл явдал хэмээн Бурханы шашин тайлбарладаг. Түүнчлэн сүсэгтнүүд Лолан хот мандлыг харваас үзэсгэлэнтэй, сэтгэлд зохистой, мөргөсөн, сүсэглэсэн, бодсон, бясалгасан төдийд адис жинлавын их хур бууна хэмээн үздэг юм. Тухайлбал, Бурхан Гончигсүм, лам багш нарын адис жинлавыг ихээр хүртэж, бодитой Манла бурхадтай уулзан учрах ерөөл буян бүтэх болно хэмээн үздэг. Тиймээс Манла бурханы хот мандал-Лолан Жинхорыг равнайлан залах ёслолд сүсэгтэн олон өргөнөөр хүрэлцэн иржээ. Урьдчилан бэлтгэсэн суудал дүүрсэн учир үлдсэн сүсэгтнүүд босож зогссон агаад  зарим нь хаалганы ойролцоо зогссоноос харвал хүн их байгаа нь илт. Үүнээс гадна “Хурлын бичээч”-ийн хэсэгт урт дараалал үүссэн байв. Тааралдсан хүмүүс золгож, ихэнх хүн дээлээрээ гоёж ирсэн нь Сар шинийн баярын уур амьсгалыг бүрдүүлжээ.


Бурхан багшийн айлдсан номын ёс нууц тарнийн дөрвөн Дандарын ёсоор хот мандлыг хэд хэдэн янзаар бүтээдэг. Тухайлбал, зурж бүтээх Дүлцон хот мандал, бөс даавуун дээр зурж бүтээх Араври хот мандал, бясалгал бүтээлтэй холбоотойгоор алт, эрдэнэсээр урлан сүндэрлүүлэн бүтээдэг.Лолан хот мандал гэж бий. Ло гэдэг нь оюун санаа, сэтгэл, Лан гэдэг нь бүтээн босгох, байгуулах гэсэн утгатай юм.
Манла бурхны хот мандлыг Манла бурхад нөхөр сэлтийн хамт заларч буй үзэсгэлэнтэй орд харштай адилтган, шүтээн болгон тахиж, эргэл мөргөл хийж, тахил өргөх, уншлага тарнийг унших, баясалгал зан үйлд өргөнөөр хэрэглэдэг. 


Манла бурхдыг нөхөр сэлтийн хамт 251 тэнгэрийн өнгө будгийн хот мандлыг бүтээж, Манлын бясалгал, тарни уншлага зан үйл, тахилгыг хийснээр лус найман аймгийг баясгаж, байгалийн гай гамшиг, гадна дотны барцад саад, нүгэл хилэнцийг ариусган арилгаж, гурван муу заяанд үл төрүүлж, олон амьтныг өвчин зовлонгоос хагацуулж, урт удаан наслуулж, санасан хэрэг бүхнийг бүтээж, улс гүрнийг амгалан жаргалантай байлгаж, олон түмэнд буян их хураалгаж, нас буяны абшиг хүртээж, хожим хойно бурхны ариун оронд төрүүлэх тэргүүтэн олон тус бий.


Мөн Манлын хот мандлыг бүтээх нь их буянтайгаас гадна бясалгалын ач холбогдолтой. Манлын хот мандал, лоланг өнгө будаг, зураг, сийлбэр, баримлын байдлаар бүтээх нь урлахуйн ухаантай салшгүй холбоотой юм. Ийн эрдэнэсээс бүтсэн Монголын хамгийн том Манла бурханы хот мандлыг “Манба Дацан” хийд заллаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 43 (7028)

MONGOLIA NEWS
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
Угаартаж нас барсан иргэдийн хувийн мэдээлэл яамдын мэргэжилтнүүдийн групп чатаас задарсан болох нь тогтоогджээ

Угаартаж нас барсан иргэдийн хувийн мэдээлэл яамдын мэргэжилтнүүдийн групп чатаас задарсан болох нь тогтоогджээ

6 цаг 56 мин
МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүний зүгээс олон нийтий

7 цаг 10 мин
Монгол Улс авлигын индексээр 114 дүгээр байрт жагслаа

Монгол Улс авлигын индексээр 114 дүгээр байрт жагслаа

7 цаг 24 мин
Зарим хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоно

Зарим хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоно

8 цаг 40 мин
Дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа гарчээ

Дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа гарчээ

10 цаг 42 мин
Ши Жиньпин Ялалтын баярт оролцохоо илэрхийлжээ

Ши Жиньпин ялалтын баярт оролцохоо илэрхийлжээ

10 цаг 44 мин
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн албан бичгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн албан бичгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 48 мин
#FreeFrenchieMaeCumpio: Филиппиний сэтгүүл зүйн салбарын ирээдүйтэй сэтгүүлч таван жил хоригдож байна

Эрэн сурвалжлах сэтгүүлч Френчи Мэй Кумпио терроризмын зохиомол хэргээр шоронд хоригдоод таван жил болж байна.

16 цаг 3 мин
Сайд асан Б.Энх-Амгаланг ялласан нь хардлага дагуулж байна

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хо

16 цаг 8 мин
“Ухаахудаг”-ийг цуцлах уу?!

Одоогоос 17 жилийн өмнө стратегийн Тавантолгой ордоос Ухаахудагийг салгаад

16 цаг 8 мин