Б.ОД
Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдрөөс гуравдугаар сарын 6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.Гуравдугаар сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарах юм байна.
Энэ талаар Цаг уурч Б. Цасанчимэг "Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хагаст салхитай боловч гуравдугаар сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарна.Хур тунадасны хувьд хоёрдугаар сарын 27, 28-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, гуравдугаар 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр гуравдугаар сарын 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 7-12 градусын дулаан бусад нутгуудаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градусын дулаан байна" гэв.
Өнөө шөнө Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, маргааш өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүллээ.
Эх сурвалж:www.polit.mn