WeLoveU олон улсын байгууллага цус бэлэглэх аяныг Дархан хотод үргэлжлүүллээ. 

2023-02-19
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Улаанбаатар хотод Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цус бэлэглэх аяныг 2023.02.09-нд өрнүүлж, 360 орчим хүний амийг аврахад шаардагдах 42000 мл цус хандивласан  WeLoveU олон улсын байгууллага (Тэргүүн Зан Гил Жа, үйл ажиллагаа WeLoveU байгууллага гэх) мөн энэ сарын 15-ны өдөр эрдэнэт хүний ​​амь аврах энэхүү аянаа  “Цусаа өгөх нь амь аврах үнэ цэнэтэй ажил” уриан дор Дархан хотод зохион байгууллаа . 

Цус хандивлах дэлхий дахины донорын хөдөлгөөнийг өрнүүлж буй WeLoveU байгууллагын албаны хүн хэлэхдээ, “Хүний амийг эрхэмлэдэг гишүүд дэмжигчид маань уг арга хэмжээнд сэтгэл нэгдэн оролцлоо. Цаашдаа бүр ч олон хүн ийм сайн үйлсийн аянд бидэнтэй нэгдэнэ гэж найдаж байна” гэлээ.

Дархан хотын Цусны салбар төвийнхөн цусаа өгөхөөр ирсэн WeLoveU-н гишүүд, тэдний ар гэрийнхэн, ойр дотнынхныг баяртайгаар хүлээн авч, цусаа бэлэглэхэд нь найрсгаар тусалж байлаа. 

            “WeLoveU байгууллагын хамт олон энэхүү сайн дурын аяныг жил бүр манай байгууллагатай хамтран зохион байгуулдаг. Нэг хүний өгсөн цусаар гурван хүний амийг авардаг гээд бодохоор олон хүний амийг аварч, олон айл гэрт амьдрал бэлэглэдэг буянтай үйлсэд хамтран ажиллаж байдагт баяртай байна” хэмээн Цусны салбар төвийн эрхлэгч эмч Ч.Батсүрэн ярьсан юм.

Цусыг юугаар ч орлуулж, зохиомлоор бий болгох боломжгүй байдаг. Цус бол амь гэж хэлж болно. Цусны хэрэгцээ их байгаа нийгэмдээ туслах ганц арга бол цусаа хандивлах явдал. Уг аянд оролцож буй хүмүүс цусаа өгөхийн үнэ цэнийг илүү их мэдэрсэн гэцгээн бахархан ярьж байлаа.  

WeLoveU байгууллагын гишүүн Б.Халиунаа, “Цус хандивлах хөдөлгөөнд 2 дахь удаагаа оролцож байна. Цусаа хандивласнаар хүний амь аврах гайхалтай үйл хэрэгт оролцож байгаа гэж бодохоор үнэхээр их баяртай байна. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэсэн үгийн утгыг илүү ойлгож, үнэхээр сайхан санагдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“Бид бусдад амьдрал бэлэглэх хүмүүнлэгийн үйлсийг дэмжиж, өнөөдөр цусаа бэлэглэлээ. Цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд хамт олноороо хувь нэмэр оруулсандаа баяртай байна. Нэг хүн цусаа өгөхөд гурван хүний амь насыг авардаг ийм сайхан үйл ажиллагаанд оролцсондоо маш их баяртай байна. Цусыг орлох зүйл хаана ч байхгүй тул цус сэлбэх шаардлагатай байгаа амь тэмцсэн өвчтөнүүдэд туслахын тулд цаашдаа ч бас цусны донорын хөдөлгөөндөө идэвхтэй оролцох болно” хэмээн WeLoveU байгууллагын гишүүн Н.Сайн-Үйлст ярилаа.

 WeLoveU байгууллагын цусны донорын хөдөлгөөн Солонгос, Филиппин, АНУ, Бразил, Кени, Австрали зэрэг орнуудад энэ сарын 10-ны өдрөөс эхлэн өрнөж байна. Энэ нь "Ковид-19"-н халдварыг даван туулах, ДЭМБ-аас баримталж буй "Сайн дураараа үнэ төлбөргүй цус хандивлах" бодлогын талаар таниулахад тус нэмэр оруулах зорилгоор Тогтвортой хөгжлийн зорилт (SDGs)- ыг хэрэгжилтийг дэмжих зорилготой хөдөлгөөн юм.

2021, 2022 онд WeLoveU байгууллага нь Монголд цус хандивлах аяныг удаа дараа зохион байгуулж, “Ковид-19”-н улмаас цусны донорын тоо эрс буурч цусны хомсдол нэмэгдсэн үед цусны тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулжээ.

Хөрш нийгэмдээ төрөл бүрийн аргаар тус дэм үзүүлсээр ирсэн уг хамт олон Дархан хотын Хараа гол, Улаанбаатар хотын Богд уул, Эрдэнэт хотын наадмын цэнгэлдэх хүрээлэн зэрэг газруудад “Цэвэр дэлхий” хөдөлгөөнийг өрнүүлж, байгаль орчноо хамгаалахын чухлыг иргэдэд сурталчлан таниулсан байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн номын санд засвар хийн тохижуулж, Хан-Уул дүүргийн 75-р сургуульд сургалтын материал, техник хэрэгсэл хандивлаж боловсролын салбарт дэмжлэг үзүүлжээ. Мөн “Ковид-19” цар тахлыг даван туулахад туслах зорилгоор Эрүүл мэндийн яаманд 200 ширхэг хамгаалалтын хувцас, 5000 амны хаалт (KN95) хандивласан байна.

            Энэхүү арга хэмжээнүүдийг Солонгос болон бусад оронд идэвхтэй өрнүүлсээр иржээ. Дэлхийн 30 орчим оронд “Ковид-19” хорио цээрийн дэглэмийн үеэр хамгаалалтын хувцас, хүнсний бүтээгдэхүүн, өдөр тутмын хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг хандивлаад зогсохгүй АНУ, Гондураст болсон хар салхи, Эквадор, Япон, Энэтхэг, Лаос зэрэг улсуудад болсон үер, Непалд болсон хүчтэй газар хөдлөлт, Мозамбикт болсон цунами гэх зэрэг дэлхийн өнцөг булан бүрд гамшигт өртсөн бүс нутагт сайн дураараа хүрч очин, үнэгүй хоолоор үйлчлэх, нөхөн сэргээх, хандив тусламж үзүүлэх зэрэг аян өрнүүлж гамшигт өртсөн хохирогчдод туслан, урам дэм өгч байжээ. 

Глобал сайн дурын WeLoveU олон улсын байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа яаралтай тусламж, ядуурлыг бууруулах, өлсгөлөнг арилгах, ус, ариун цэврийн байгууламж байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах, боловсролыг дэмжих зэрэг үйл ажиллагаа нь “Save the World” төслийнх нь нэг хэсэг юм. Энэхүү төслөөрөө дамжуулан тэд “Дэлхийг аврах” (Saving the Earth), “Амь аврах” (Saving Lives), “Хүн төрөлхтнийг аврах” (Saving Humanity) гэсэн гурван үндсэн хөдөлгөөн хэрэгжүүлдэг ажээ. 

Тэд олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн том нийтлэг зорилго болох Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж, хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй ертөнц бий болгохын төлөө ийнхүү хүчин чармайлт гаргасаар байна. Хүмүүнлэгийн үйлсэд тасралтгүй тууштай дэмжлэг үзүүлснийхээ үр дүнд тус хамт олон БНСУ-ын Төрийн дээд одон, АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал (тэргүүн дээд шагнал, 8 удаа), Камбожийн Вангийн шагнал, Эквадорын үндэсний ассамблейн одонгоор шагнагджээ. Мөн Монгол улсад Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хүндэт өргөмжлөл, Эрүүл мэндийн сайдын хүндэт өргөмжлөл, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн даргын жуух бичгээр шагнуулж байжээ. 

 

Бурханы сүмийнхэн үнэхээр гайхалтай
Бурханы сүмийнхний ард иргэд, улс нийгэм лүүгээ чиглэсэн хүмүүнлэг үйлс үнэхээр агуу шүү. Гишүүд итгэгчид нь гэрэл цацарсан хайр дүүрэн харцтай. Баяр хүргье ээ!!!
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин