Хонгконгт Цагаан сараар цэцэг солилцдог

2023-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Азийн орнуудын шинэ жил буюу Цагаан сарын баярыг Монгол, Хятад, Солонгос, Вьетнамаас гадна Сингапур, Хонгконг, АНУ-ын Сан Франциско хотод тэмдэглэдэг талаар та сонссон уу.

Сингапур улсын хүн амын 75 хувийг Хятадаар ярьдаг хүмүүс бүрдүүлдэг. Тиймээс Цагаан сар бол үндэснийх нь нэгэн том баяр мэт чухал юм. Ерөнхийдөө Сингапурыг олон хэлтнүүдийн ч нутаг хэмээн үзэх тохиолдол бий. Цагаан сарын баярын үеэр Сингапурын түүхэн Хятад хотуудын гудамжинд улаан тууз уядаг. Баярын жагсаал, бөмбөрийн шоу, арслангийн багтай бүжиг, галт наадам болохоос гадна Цагаан сартай холбоотой уламжлалт хоол хүнсийг оролцогчдод өгдөг юм байна.

Хонгконг улс Хятадын бусад хотоос арай өөр маягаар Цагаан сараа тэмдэглэдэг. Баярыг угтсан парад, бүжиг болдог хэдий ч нэг нэгэндээ цэцэг өгөх нь хамгийн чухал хэсэг нь байдаг. Цэцэг нь нэр, төрлөөсөө хамаараад өөр өөр бэлгэдэлтэй байдаг. Зарим цэцэг нь гоо сайхан, элбэг хангалуун байдал, тансаг амьдралыг авчирна гэж хонгконгчууд итгэдэг бол зарим цэцэг ажлын их амжилт дууддаг гэж тэд үздэг.

Үүнээс гадна хус мод аз авчирдаг гэх бэлгэдэлтэй бас нэг алдартай бэлэг юм байна. Бас үр тариа нь тооноосоо хамаараад өөр өөр утгатай аж. Тухайлбал, хоёр үр тариа давхар азыг, таван үр тариа эрүүл энхийн бэлгэдэл юм. Тиймээс Цагаан сарын баяр дөхөөд ирэхээр Хонгконгийн гудамж цэцгийн худалдаагаар дүүрдэг аж.

Хойд Америкийн Сан Франциско хот бүс нутагтаа эртнээс Цагаан сарыг тэмдэглэж иржээ. Тус хотод хоёр долоо хоног үргэлжилсэн баярын үйл ажиллагаа болдог. Цэцгийн үзэсгэлэн, парад болж гурван сая орчим хүн үүнийг зурагтаар үздэг гэсэн тооцоолол гарчээ. Энэ жил хоёрдугаар сарын 04-нд Цагаан сарын баярын парад болж, олон газрыг Хятад гаралтай хүмүүс чимэглэж, 8.5 метр урт алтан луутай үзүүлбэр болжээ.

Эх сурвалж:Afar.com

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

8 цаг 55 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 26 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 28 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 40 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 46 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 48 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 6 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 6 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин