Б.ДОЛЖИНЖАВ
Жил бүрийн нэгдүгээр сарын сүүлч эсвэл хоёрдугаар сарын эхэн үеэр дэлхийн хоёр тэрбум хүн Цагаан сарын баярыг тэмдэглэдэг гэсэн тооцоолол гарчээ. Эдгээрийн ихэнх нь Зүүн Өмнөд Азийн орнууд байна.
Тухайлбал, хөдөө аж ахуйд түшиглэсэн эртний Хятадад тариаланчид ургацаа тариалж эхлэх болон хураах хугацаагаа сарны үечлэлээр шийддэг байсан нь Цагаан сарын баяр тэмдэглэхийн эхлэл байжээ. Учир нь Цагаан сар бол өвлийн богино өдрүүд дуусч, хаврын улирлыг угтаж авсны баяр байдаг. Энэ жил Хятадад нэгдүгээр сарын 22-ны өдөр өвөл дууссаны бэлгэдэл болсон шинэ сар гарсан байна.
Хятадаас гадна, Хойд, Өмнөд Солонгос, Малайз, Филиппин, Индонези, Сингапур, Вьетнам, Монгол гэсэн улс Цагаан сарын баярыг бүх нийтийн баяр болгон тэмдэглэдэг. Энэ баярын үеэр хүмүүс гэр бүлийнхэн дээрээ очиж, хамаатан саднаараа нэг дор цуглардаг. Гэхдээ тухайн улсын онцлогоос шалтгаалсан өөр өөр заншилтай.
Хятадад Цагаан сарыг Хаврын баяр хэмээн нэрлэж нүсэр тэмдэглэдэг. Цар тахал дэгдэх хүртэл Хятадууд тал бүр тийшээ очиж, гэр бүлийнхэнтэйгээ энэ баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг байв. Өнцөг булан бүрийн муж, хотууд руу чиглэсэн тасралтгүй их хөл хөдөлгөөн Хятадад 40 орчим хоног үргэлжилдэг. Саяхан цар тахлын хатуу хөл хориог сулруулсантай холбоотойгоор хоёр тэрбум хүн Хятадад дотоодын аялал хийнэ гэсэн таамаглал гарчээ. Энэ нь цар тахлын өмнөх үеийн дотоодын жуулчдын 70 орчим хувьтай тэнцэж байгаа юм.
Солонгосчууд Цагаан сарын баярыг “Seollal” буюу “Шинэ жил” гэж нэрлэдэг. Энэ үеэр гурван хоног бүх нийтээрээ амарч, гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийнд зочилдог. Ингэхдээ Солонгосын үндэсний хувцас болох “ханбук”-аа өмсөж, уламжлалт тоглоом “yutnori”-г тоглодог.
Билгийн тооллын дагуу энэ жил Хятадууд туулай жилээ угтан авсан бол Вьетнам улсад муур жил тохиож байна. Гэхдээ Хятад улсын 12 жилд муур багтдаггүй билээ.
Цагаан сарын уламжлалт хоол нь будаа
Хятадад загас Цагаан сарын ширээний гол чимэг байдаг. Учир нь англи хэлний fish хятад хэлний yú нь элбэг дэлбэг хэмээх үгтэй ижил сонсогддог гэж тэд бэлгэддэг. Мөн жүрж нь Англи хэлний алт хэмээх үгтэй ижил сонсогддог учир ширээний нэг чухал жимсэд тооцогддог.
Азийн ихэнх оронд агшаасан будааг хамтдаа байх, амжилтаар дүүрэн байхын бэлгэдэл гэж үздэг. Тиймээс вьетнамчууд Цагаан сарын баяраараа bánh chưng хэмээх будааны бялууг гэр бүлээрээ хамтдаа бэлтгэдэг.
Филиппин ч мөн адил агшаасан будаатай бялуу хийж иддэг аж. Будааг агшаах нь ойр дотно байхын бэлгэдэл юм.
Өмнөд Солонгост tteokguk гэсэн жижиг бөөрөнхий хэлбэртэй зүссэн агшаасан будаатай бялуу нь эд хөрөнгө, хөгжил дэвшил, урт удаан амьдралыг бэлгэднэ.
Харин Монголд ааруул, будаа, үзэм хольсон цагаалга хэмээх хоолыг Цагаан сараараа иднэ. Цагаан өнгөтэй сүүн бүтээгдэхүүнийг ихэнх хоол, хүнсэндээ хэрэглэх агаад энэ нь цэвэр, ариун, сайн сайхан байхын бэлгэдэл юм.
Улаан дугтуйтай мөнгө хүмүүстээ бэлэглэдэг
Цагаан сарын баяраар Хятадад эцэг эхчүүд нь улаан дугтуйнд мөнгө хийж хүүхдүүд болон ахмадуудад өгдөг. Харин ажлын байранд удирдлагууд нь ажилтнууддаа улаан дугтуй бэлэглэдэг юм.
Вьетнамд мөн л улаан дугтуйнд мөнгө хийж өгдөг агаад энэ нь амжилт, урт нас, өсөлт хөгжлийг бэлгэддэг аж. Уламжлалаараа ахмадууд нь хүүхдүүддээ үүнийг бэлэглэдэг байсан бол орчин үед вьетнамчууд нас харгалзахгүй нэг нэгэндээ улаан дугтуйтай мөнгө буюу “tiền mừng tuổi” өгдөг болжээ.
Эх сурвалж:Time.com