О.Шинэбаяр:Ач хүүгийн минь нуруу хөх няц болчихсон байхад эмч “зүгээр” гэж дүгнэсэн

2023-02-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хүүхдийн байгууллагуудын эрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглан хүүхдийн эсрэг ноцтой хүчирхийлэл үйлдэж байгаа талаар иргэн О.Шинэбаяр өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хүний эрхийн үндэсний комисст 2020 оны зургадугаар сараас эхлэн хүүхдийн эрхийг хэрхэн ноцтой зөрчиж байгаа талаар гомдлоо хүргүүлж байна. Гурван жилийн өмнө есөн настай хүүхэд эцэг, эхийнхээ гарт амиа алдсан хэрэг гарсан. Тэр хүүхэд хүүхдийн байгууллагын хяналтад байсан атлаа яагаад амиа алдав. Эцэг, эхэд нь яагаад хатуу хариуцлага тооцоогүй вэ. Миний ач хүүгийн эрхийг ноцтой зөрчсөн гэсэн зургаан удаагийн шүүхийн дүгнэлт гарчхаад байхад ХЭҮК рүү яв гэж загнасан. Үүнд яагаад хариу тооцохгүй байгаа юм. Аргаа бараад би хувиасаа зардал гаргаад дөрвөн настай ач хүүгээ эрүүл болгож авсан. Миний ач хүүг бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн хүн нь инээд алдаад явж байгаа талаар улсын прокуроруудад байнга ханддаг. Яагаад миний ач хүү хохирох ёстой бэ. Энэ хэргийн талаар ярихаар “Намайг сэтгэцийн өвчтэй” гэдэг. Яагаад бэлгийн хүчирхийллийн хэргийг санаатай Зөрчлийн хэрэг болгосны учрыг олохгүй байна. Манай хүүгийн нүдийг хөнгөн зэргийн гэмтэлтэй гэж дүгнэсэн эмч нь дараа нь хүнд зэргийн гэмтэл байсныг хүлээн зөвшөөрсөн. Ээж нь согтуу байхад 108 ирснээ миний ач хүүг авч яваагүй, ээжтэй нь үлдээчихсэн байсан. Ач хүүгийн нуруу хөх няц болчихсон өчнөөн олон сорви байхад эмч зүгээр гэж дүгнэсэн. Энэ мэт хүүхдийн эрхийн зөрчлийн хэрэгт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар буруутай.Ийм байгууллагаар хүүхдийн эрхийг хамгаалуулахаас татгалзаж байна” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

8 цаг 31 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 2 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 4 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 16 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 22 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 24 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

22 цаг 42 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

22 цаг 42 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин