Хяналт хэрэгжүүлэх газар 45 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

2023-02-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сэргэлтийн бодлогын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд тус байгууллагын гол зорилго нь Засгийн газрын оновчтой, үр ашигтай, ухаалаг засаглалыг бэхжүүлэх. Байгууллагын гол үндсэн үйл ажиллагаа нь Засийн газрын 16 яам, 49 агентлаг, бүх шатны аймаг, нийслэлийн Засаг дарга, УТҮГ, ТӨҮГ-уудад иргэд, олон нийтээс ирсэн өргөдөл, гомдол, олон нийтээс шүгэл үлээж байгаа байдал зэргийг хүлээн авч тухайн байгууллагын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хийнэ. Дээрх үйл ажиллагаанууд дээр үнэлгээ, мониторинг, тандалт судалгаа хийнэ.Мөн шаардлагатай тохиолдолд иргэдийн өргөдөл гомдолд суурилж хяналт шалгалтын ажлыг хийнэ. Байгууллагын менежментийн хувьд дарга төвтэй тогтолцооноос татгалзаж байгаа. Тамгын газрын дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээний дарга зэрэг албан тушаал бий. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт ямар ч даргын албан тушаал байхгүй. Харин бид багаар ажиллах зарчимд суурилан байгууллагын үнэт зүйлийг эрхэмлэх бүтэцтэй. Үнэлгээ мониторингийн баг, тандалт судалгааны баг, хяналт шалгалтын баг, хуулийн баг, менежментийн баг, дотоод хяналтын баг гэсэн зургаан багаас бүрдэж буй. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар 45 ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Нээлттэй сонгон шалгаруулалтыг энэ сарын 13-наас зарласан бөгөөд шалгалтыг ирэх сарын 14-нд авна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

9 цаг 2 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 33 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 35 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 47 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 53 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 55 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 13 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 13 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин