Говьсүмбэр аймгийн төлөөлөгчдийн хоёр нь эмэгтэй

2023-02-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.Нандин

 

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин редакцийн бодлогоо шинэчлэн баталж, нийтлэлийн агуулгадаа нийгмийн бүх хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэж, эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах ялангуяа, хүн амын 50-аас дээш хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэн ажиллахаар бодлогоо тодорхойлсон.
Мөн эмэгтэй улстөрчид, бизнес эрхлэгчид, манлайлагчдыг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж байхыг эрмэлзэнэ хэмээн редакцийн бодлогодоо тусгаад байна.


Тэгвэл энэ удаа бид “Эмэгтэйчүүдийн манлайлал” булангаа эхлүүлж 21 аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь, бодлого тодорхойлох боломж, байр суурийг хүргэж байна. Энэ удаа Говьсүмбэр аймгийг онцоллоо. Говьсүмбэр аймаг нь 17 төлөөлөгчтэй. Үүнээс хоёр эмэгтэй төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Энэ нь нийт төлөөлөгчийн 11.76 хувийг  эмэгтэйчүүд эзэлж байна гэсэн үг. 


“Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан”-гаас хамгийн сүүлд гаргасан судалгаагаар УИХ-ын гишүүдийн 17.1 хувь, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 26.3 хувь нь эмэгтэйчүүд байна. 
Энэ байдал аймаг, сумын хурлын түвшинд бас ялгаатай. Тухайлбал, сумын ИТХ-д эмэгтэйчүүд 28.5 хувийг эзэлж байхад аймгийн ИТХ-д 15.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. 
Улсын хэмжээнд нийт удирдах албан тушаалын 35.9 хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байна гэсэн судалгаа гарсан байдаг. Харин Говьсүмбэр аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн  эзлэх хувь нэлээд өндөр үзүүлэлттэй байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 39 (7024)

“Цусаа өгөх дэлхийн аян”-ы хүрээнд 40 литр цус хандивлалаа

“Цусны донорын хөдөлгөөнөөр амьдрал бэлэглэе” уриан дор нэгддэг Олон улсын WeLoveU

36 мин
Э.Анхбаяр: Улаанбурханы 18 тохиолдол бүртгэгдээд байна

Э.Анхбаяр: Улаанбурханы 18 тохиолдол бүртгэгдээд байна

1 цаг 52 мин
П.Батчулуун эмчийн өмгөөлөгч: Улсын дээд шүүхэд гомдол гаргана

П.Батчулуун эмчийн өмгөөлөгч: Улсын дээд шүүхэд гомдол гаргана

4 цаг 4 мин
Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцож байна

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

4 цаг 24 мин
Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа

Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа

4 цаг 29 мин
Трампын тарифын мэдэгдлүүд ба хөрөнгийн биржийн уналт

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексик, Хятадын бараанд 25 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргаад б

8 цаг 29 мин
ПОС төхөөрөмжид хуурамч карт уншуулан, арилжааны банкуудаас мөнгө хулгайлжээ

Энэ удаагийн “Шүүхийн танхимаас” буландаа шүүхээр шийдвэрлэсэн нэгэн хэргийн кейсийг хүргэж байна.

8 цаг 29 мин
Бүгд найрамдах Серби улсад зорчихдоо виз мэдүүлнэ

Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газраас гаргасан саналын дагуу 2013 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр

Өчигдөр 13 цаг 57 мин
Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар мэдээ, сурвалжилга бэлтгэдэг мэргэжил нэгтнүүд нь цахим орчны дарамтад өртдөг гэж сэтгүүлчдийн 60 хувь нь мэдээлэв

Жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр тохиодог Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан

Өчигдөр 13 цаг 56 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш Улсад хүрэлцэн очжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Өчигдөр 12 цаг 26 мин