Трампын тарифын мэдэгдлүүд ба хөрөнгийн биржийн уналт

14 цаг 50 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексик, Хятадын бараанд 25 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргаад байгаа. Мөн цаашлаад олон улс орнуудтай хийж буй худалдааны татварын нэмэгдэл АНУ төдийгүй олон улсын хөрөнгийн зах зээл дээр савлагаа үүсэх нөхцөл байдлыг бий болгож эхэлснийг даваа гарагт "Уолл стрийтс" мэдээлэв.

Энэ долоо хоногийн эхний өдөр дэлхийн топ 500 компанийн хувьцааны уналт доод цэгтээ хүрч, “Гайхамшигт 7” хэмээн нэрлэгддэг "Alphabet", "Amazon", "Apple", "Microsoft", "Meta", "Nvidia", "Tesla" компанийн хувьцаа олноор зарагдаж эхэлсэн. Трампын засаг захиргаа ажиллаж эхэлснээс хойш АНУ үндсэндээ дөрвөн их наядын алдагдал хүлээгээд байгаагийн 1.7 нь Топ 500 компанийн хувьцааны уналт байлаа. Топ 500 компанийн хувьцааны уналт бүх цаг үеийн дээд хэмжээнээс есөн хувиар доошилсон нь хамгийн том уналтын индексийг харуулж байгаа юм.

Жишээ нь, “Тесла” компанийн хувьцаа даваа гарагт 15 хувиар унаснаар дэлхийн хамгийн баян хүн Илон Маск нэг өдрийн дотор 29 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн нь 2020 оны есдүгээр сард 21 хувиар унаснаас хойшхи хамгийн муу үзүүлэлт болжээ. Хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгчийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн арванхоёрдугаар сарын 17-нд 1.5 их наяд ам.долларт хүрсэн нь бүх цаг үеийн дээд амжилт байлаа. Гэвч даваа гарагийн мэдээллээр дээрх үнэлгээ 45 хувиар буурсан бөгөөд Илон Маскийн хөрөнгө 126 тэрбум ам.доллараар багасчээ. Гэсэн ч тэр дэлхийн хамгийн баян хүн хэвээр байна.

Трампын удаа дараа зарласан тарифын мэдэгдэл нь АНУ-ын эдийн засгийг удаашруулж, бүр уналтад орох вий гэсэн болгоомжлолийг бий болгосоор байна. Ганцхан жишээ гэхэд АНУ Канадын ган, болон хөнгөн цагаан бүтээгдэхүүний импортод нэмэлт 25 хувь буюу 50 хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн. Энэ нь Канадын Онтарио мужаас АНУ-д нийлүүлж буй цахилгааны үнийг 25 хувиар нэмэх болсны болсон юм. Гэвч  Трампыг мэдэгдэл хийсний дараа Онтарио муж АНУ-ын гурван мужид цахилгаан эрчим хүчний экспортын татвараа бууруулах шийдвэрээ мэдэгдсэнээр Трамп нэмэлт 25 хувийн татвараа цуцлахаар болсон. Ийнхүү нэг өдөрт Канадын ган болон металь бүхий бараа бүтээгдэхүүнд тавих татварын талаар хоёр өөр шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгч гаргаж байв.

Мөн Хятад, Мексик, Канадын бараануудаас 25 хувийн татвар авна гэж ажлаа авсан эхний долоо хоногт мэдэгдсэн ч энэ шийдвэрийн хэрэгжих хугацааг ирэх сарын 2-ныг хүртэл хойшлуулаад байна. Ирэх сарын 2-ноос улс орон бүр ижил татвар ногдуулах заалт хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр улс орнууд АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ямар барааны татвар ногдуулж байна, тэр хувиар ижил тарифыг АНУ-д төлөх нөхцөл үйлчилнэ гэсэн үг. Энэ мэтээр Трампын татварын талаарх мэдэгдэл өөрчлөгдөж, урьдчилан таамаглах аргагүй өөрчлөгдөж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлох нөхцлийг бий болгож байна гэж шинжээчид дүгнэж байна. Энэ бүхэн удаан үргэлжилбэл инфляц өсөхөөс гадна гол ачааг энгийн хэрэглэгчид үүрэх тэр дундаа ажилгүйдэл, газар авах сөрөг үр дагаварт хүргэж ч болзошгүй. Ялангуяа ажилгүйдлийн асуудал хурцаар тавигдаж байгаа нь АНУ-ын дотоодод өрнөж байгаа олноор цомхотгох үйл ажиллагаатай зайлшгүй уялдаж таарна. Дэлхийн тэрбумтан Илон Маскийн удирдсан DOGE агентлаг Засгийн газрын үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой ч эргээд ажлын байргүй болсон жирийн хүмүүсийн амьжиргааг хэрхэн бий болгох тухай шинэ сорилтыг авчирч байгааг олж харахгүй байна гэж зарим шүүмжлэгчид бичиж байна. DOGE ажиллаж эхэлснээр 2.3 сая төрийн албан хаагчдаас 100 мянга гаруй ажлын байрыг цомхотгожээ. АНУ-ын Боловсролын яам энэ сарын 20 гэхэд тал ажилчдаа цомхотгох шийдвэрээ саяхан танилцуулсан юм.

Хөрөнгийн биржийн арилжаачин Питер Тучман "Зууван танхимаас гарч буй зүйл бол бүрэн шийдэмгий бус байдал, төөрөгдөл, холимог мессеж бөгөөд хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж байна" хэмээн шүүмжилжээ.

Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн ням гарагт "FOX News"-т өгсөн ярилцлагынхаа үеэр эдийн засгийн уналт, өөрчлөлтийн талаар илүү өргөн хүрээнд авч үзэж байгаа тухайгаа ярьжээ. Тэрээр “Би аливааг урьдчилан таамаглахыг үзэн яддаг. Эдийн засгийн өөрчлөлт хийж байгаа энэ цаг үе нь өөрөө шилжилтийн үе юм. Бид америкт дахин баялгийг авчрахын төлөө, илүү хүчирхэг болгохын төлөө ажиллаж байна. Энэ бол маш том зүйл… Бага зэрэг хугацаа шаардагдах боловч бид гайхалтай үр дүн ирнэ гэж хүлээж байгаа” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Цагаан ордон илүү эерэг төсөөлөлтэй байгаа бололтой. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Куш Десай даваа гарагт мэдэгдэл хийхдээ АНУ олон их наядын хөрөнгө оруулалтыг бий болгож чадна. Үүгээр хэдэн мянган ажлын байр нэмэгдэх боломжтой учраас инфляцаас үүдэлтэй үнийн өсөлт, ажилгүйдэл зэрэг сөрөг үр дагавруудад санаа зовох шаардлагагүй юм” хэмээн мэдэгдсэн. Харин АНУ-ын Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Кевин Хассетт санхүүгийн зах зээлийн савалгааг "мэдээллийн гаж байдал" хэмээн томьёолжээ.

Уолл стрийтс хөрөнгийн зах зээлийн уналтын талаар даваа гарагт мэдээлэл хийсний маргааш дэлхийн бусад хөрөнгийн биржүүдэд ч уналт “халдварлаж” эхэлсэн байна.

Азийн хөрөнгийн биржүүд огцом унасан бөгөөд Японы Nikkei-н хувьцааны ханш гурван хувиар буурч, есдүгээр сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрчээ. Тэгвэл Хонг Конгийн Hang Seng индекс 0.8 хувиар буурсан бол Австралийн жишиг индекс мөн 0.8 хувиар буурсан байна.

Хөрөнгийн зах зээлийн савлагаат мэдээлэлтэй зэрэгцэн алтны ханш хамгийн тогтвортой байсан ч нь арай эерэг мэдээлэл байлаа. Хэзээнээсээ найдартайд тооцогддог алтны ханш нэг унц нь 2,895.75 ам.долларт хүрч, сүүлийн сард хүрсэн дээд амжилтдаа хамгийн их ойртжээ. Харин газрын тосны хувьд хоёр өдрийн турш тасралтгүй доошилсон үзүүлэлттэй, баррель “хар алт” 68,83 ам.долларт хүрчээ.

Тиймээс цаашид санхүүгийн зах зээл хямрахгүйн тулд юу хийх ёстой, энэ бүхэн хэр хугацаанд үргэлжлэх вэ гэсэн таамаг хүлээлт хэвээр байна.

Goldman Sachs-ийн эдийн засагчид ойрын 12 сарын хугацаанд эдийн засгийн уналтыг 15 хувьд таамаглаж байсан бол өнгөрсөн дооо хоногт энэ таамгийг 20 хувь хэмээн зарлажээ.

Эндээс инфляцтай тэмцэнэ гэж зарласан Трампын бодлого хямрал үүсэх хүчин зүйл болж байна уу эсвэл үнэхээр тэдний харж байгаачлан тэсч чадвал эдийн засгийг эрүүлжүүлэх эм болох уу гэдэг нь лав ойрын үед тодорхой харагдах бодит дүр зураг болж чадахгүй хэвээр байх нь. Ямартай ч хөрш орнуудаас гадна хэд хэдэн оронтой зэрэгцэн эхэлсэн тарифын бодлого өдөр өдрөөс өөрчлөгдөн хувьсч байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээх, хөрөнгийн биржийг савлах хүчин зүйл гэдэгтэй мэргэжилтнүүд санал нэгдсэн хэвээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 47 (7543)

 

“Цусаа өгөх дэлхийн аян”-ы хүрээнд 40 литр цус хандивлалаа

“Цусны донорын хөдөлгөөнөөр амьдрал бэлэглэе” уриан дор нэгддэг Олон улсын WeLoveU

6 цаг 57 мин
Э.Анхбаяр: Улаанбурханы 18 тохиолдол бүртгэгдээд байна

Э.Анхбаяр: Улаанбурханы 18 тохиолдол бүртгэгдээд байна

8 цаг 13 мин
П.Батчулуун эмчийн өмгөөлөгч: Улсын дээд шүүхэд гомдол гаргана

П.Батчулуун эмчийн өмгөөлөгч: Улсын дээд шүүхэд гомдол гаргана

10 цаг 24 мин
Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцож байна

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

10 цаг 45 мин
Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа

Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа

10 цаг 50 мин
Трампын тарифын мэдэгдлүүд ба хөрөнгийн биржийн уналт

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексик, Хятадын бараанд 25 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргаад б

14 цаг 50 мин
ПОС төхөөрөмжид хуурамч карт уншуулан, арилжааны банкуудаас мөнгө хулгайлжээ

Энэ удаагийн “Шүүхийн танхимаас” буландаа шүүхээр шийдвэрлэсэн нэгэн хэргийн кейсийг хүргэж байна.

14 цаг 50 мин
Бүгд найрамдах Серби улсад зорчихдоо виз мэдүүлнэ

Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газраас гаргасан саналын дагуу 2013 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр

Өчигдөр 13 цаг 57 мин
Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар мэдээ, сурвалжилга бэлтгэдэг мэргэжил нэгтнүүд нь цахим орчны дарамтад өртдөг гэж сэтгүүлчдийн 60 хувь нь мэдээлэв

Жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр тохиодог Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан

Өчигдөр 13 цаг 56 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш Улсад хүрэлцэн очжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Өчигдөр 12 цаг 26 мин