“Цусаа өгөх дэлхийн аян”-ы хүрээнд 40 литр цус хандивлалаа

9 цаг 19 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Олон Улсын WeLoveU байгууллага

Save the World· Даян дэлхийд Эхийн хайр түгээе!

“Цусны донорын хөдөлгөөнөөр амьдрал бэлэглэе” уриан дор нэгддэг Олон улсын WeLoveU байгууллага “Цусаа өгөх дэлхийн аян”-ы хүрээнд 100 гаруй хүн цусаа хандивлаж, нийт 40 литр орчим болсноор сайн дураараа цусаа өгөх соёлыг түгээхэд хувь нэмэр орууллаа.

Цусны донорын тоо, цусаа сэлбүүлэхээр хүлээгдэж буй өвчтөнүүдийн тооноос хамаагүй бага байгаа ийм үед хүмүүнлэгийн глобал байгууллага болох Олон улсын WeLoveU байгууллага (Тэргүүн Зан Гилжа) 2025.03.13-ны өдөр Улаанбаатар дахь Цус сэлбэлт судлалын үндэсний төвд “760 дахь удаагийн цусаа хандивлах дэлхийн аян”-ыг зохион байгуулсан нь цагаа олсон үйл ажиллагаа боллоо. 

Цусны донорын хөдөлгөөнд хэрхэн оролцохоо хэдийн мэддэг болсон WeLoveU-ын гишүүд анкетаа бөглөн дарааллаараа эмх журамтай зогсон, баяр баясгалантайгаар цусаа өгч байв. Нэг хүний цусаар гурван хүний амь авардаг энэ буянтай үйлсэд идэвхийлэн оролцож буй сайн дурынхны дотор өнөөдөр 10 удаа цусаа өгч 30 хүний амь аварсан хоёр хүн, 20 удаа цусаа өгч 60 хүний амь аварсан 2 хүнийг тодруулан урамшуулсан юм.

Өнөөдрийн үйл ажиллагааны нээлт дээр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н. Эрдэнэбаяр үг хэлэхдээ, “Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудыг шаардлагатай цус цусан бүтээгдэхүүнээр ханган ажилладаг үндэсний хэмжээний манай байгууллага олон жилийн хугацаанд WeLoveU байгууллагатай хамтран ажиллаж, цусны донорын өдөрлөгийг жил бүр зохион байгуулж ирсэн. Манай байгууллага олон удаа цусаа хандивласан хүмүүсээ бахархал тэмдгийн эзнээр тодруулдаг. Өнөөдөр цусаа хандивлаж байгаа WeLoveU байгууллагын гишүүд дэмжигчдийн хоёр хүн бахархал арав тэмдгийн эзэн, хоёр хүн бахархал хорь тэмдгийн эзэн болж энэ шагналаа гардаж авлаа. Тогтмол хугацаад цусаа өгч олон хүний амь насыг аварна гэдэг бол хэмжээлшгүй ач холбогдолтой, буянтай үйлс юм. Хүн мөнгөгүй байж болох ч зүрх сэтгэл байхад бусдыг аврах боломжтой гэдийг энэ жишээнүүд харуулж байна. WeLoveU байгууллагын гишүүд, дэмжигчид дотор бүр ч олон удаа цусаа өгсөн хүмүүс байгааг би сайн мэдэж байна. Дараа дараагийн арга хэмжээнүүдээр ч бид бүхэн хамтран ажиллаж, олон хүний амь нас аврах үйлсдээ хамтран хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт би итгэлтэй байна” хэмээн оролцогчдод урам хүч хайрлан, дэмжсэн сэтгэлээ илэрхийлсэн юм.

Сайн дураараа цусаа хандивлах нь  өвчтөнүүдийн амь насыг аврах төдийгүй ДЭМБ-ын зорилт болсон сайн дурын, үнэ төлбөргүй донорын ач холбогдлыг ойлгуулах, цусаа өгөх соёлыг түгээн дэлгэрүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. 

WeLoveU-ийн албаны хүн хэлэхдээ "Олон өвчтөн цус, цусан бүтээгдэхүүний хангамж ирээсэй гэж найдан хүлээх болсон өнөө үед цусны донорын тоо улам бүр цөөрсөөр байна. "Гэр бүлээ хайрлан хамгаалахын төлөө бүхнээ зориулдаг эхийн хайрын сэтгэлээр дэлхийн өнцөг булан бүрд нэг ч гэсэн амь аврах ажилд олон хүн нэгдэн оролцоосой гэж хүсэж байна" гэв.

Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон Монгол улсын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат Ц. Цогтсайхан, “Хүний бие махбод бол цаг хугацааны туршид үргэлж өсөн хөгжиж, өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Цусаа өгөх нь ямар ач тустай вэ гэдийг манай эрдэмтэн мэргэд, эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүд маш олон зүйлээр бидэнд тайлбарлаж өгдөг. Эмэгтэй хүн байгалиасаа цусны шинэчлэлт хийж байхаар зохицуулагдсан байдаг бол харин эрэгтэй хүний тухайд ялангуяа, залуучууд цусаа өгснөөр эрүүл байж, дархлаа тогтворжиж, урт наслах олон боломжийг бүрдүүлдэг гэж мэргэжилтнүүд бидэнд зөвлөж байна. Цаашдаа залуучууд цусаа өгөхийг дэмжиж, өргөжүүлэх ажилд оролцож, гурван хүний амийг аварвал хэзээ нэгэн цагт би өөрөө гэнэтийн осол аваар зэрэг хүнд нөхцөлд орох үед хэн нэгний халуун сэтгэлээр өгсөн цусаар хурдан түргэн эдгэрэх итгэлийг олж авах баталгаа бидэнд бүрдэж байдаг болохоор та бүхэндээ цусаа өгөхийг уриалж байна” хэмээн цусаа хандивлахын ач холбогдлыг тайлбарлан ярилаа.

WeLoveU байгууллагатай хамтран ажилладаг ICPark-ын Ерөнхий менежер Э. Сугаррагчаа мөн өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, цусаа хандивлаж буй залуусыг дэмжиж урамшуулсан юм. Тэрээр хэлэхдээ, “Өнөөдрийн үйл ажиллагаанд байгууллагаа төлөөлөн оролцож байгаадаа баяртай байна. WeLoveU -ын хамт олон болон захирлууд, удирдах зөвлөлийн гишүүддээ бүгдэд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхний цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье” гэлээ.

Цусны донорын аян нь WeLoveU байгууллагын 2004 онд Солонгосоос эхлүүлэн 20 гаруй жил үргэлжилсээр байгаа хүний ​​амь нас аврахын төлөөх аян юм. Энэ жил Солонгос, АНУ, Австрали, Перу, Лаос, Камерун зэрэг дэлхийн улс орнууд нэгэн зэрэг оролцож байна. Нэг хүнээс эхлээд хоёр, дараа нь дөрөв, цикл бий болж өссөөр улмаар бүх хүн цусаа үнэ төлбөргүй хандивлахад оролцоосой гэсэн хүслийг уг аян агуулдаг. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн 64 оронд зохион байгуулагдаж, 117100 хүн арга хэмжээнд оролцон, 52200 хүн цусаа хандивлажээ. Нэг удаа цусаа өгснөөр гурван хүний ​​амь авардаг гэж үзвэл 156800 орчим хүний ​​амийг аварсан гэсэн үг юм.

НҮБ-ын DGC (Олон нийттэй харилцах алба)-ийн хамтран ажиллагч байгууллага болох олон улсын WeLoveU нь хүн бүрийг ялгаварлан гадуурхдаггүй хүндэтгэн үздэг, энх тайван ертөнцийн төлөө олон төрлийн сайн дурын үйл ажиллагааг дэлхий дахинаа өрнүүлж байна. Яаралтай тусламж үзүүлэх, ядуурал, өлсгөлөнг бууруулах, боловсролын салбарыг дэмжих, ус, ариун цэврийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчин хамгаалах зэрэг цогц чиглэлээр нийт 4500 гаруй халамжийн үйл ажиллагаа явуулсан байна. (2024 оны байдлаар). Хүн төрөлхтний болон эх дэлхийн тогтвортой ирээдүйг бий болгохын төлөө хичээж, Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг (SDGs) хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна.

WeLoveU байгууллага нь Монгол улсад хүмүүнлэгийн сайн дурын төрөл бүрийн үйл ажиллагаа явуулан, бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар иржээ. Богдхан уул, Туул гол, Наадмын цэнгэлдэх хүрээлэн, Шархай уул зэрэг газруудыг цэвэрлэж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлсэн байна. Байгаль орчноо цэвэрлэх, цусны донорын хөдөлгөөн өрнүүлэх, боловсролын салбарыг дэмжих, эмзэг бүлгийн хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэх, халамжийн байгууллагуудад зочлон тусламж үзүүлэх зэргээр бусдын сайн сайхны төлөөх ажилд тэд тэргүүн эгнээнд оролцдог ажээ. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Баянзүрх дүүргийн эмзэг бүлгийн 7 өрхөд монгол гэр хандивлахдаа дулаалгын бүх хэрэгслийг нь ч мөн хангаж өгсөн байна.

Энэ мэт сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагуудыг нь үнэлэн Олон улсын WeLoveU байгууллагад, АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын ажлын алтан шагнал, БНСУ-ын төрийн дээд одон, Камбожийн хааны хүндэт одон, Эквадорын УИХ-ын хүндэт одон зэрэг олон шагнал хүртээжээ. МУ-ын хувьд Эрүүл мэндийн яамны сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд,  Богдхан уулын дархан цаазат газрын дарга, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг олон байгууллагаас хүндэт өргөмжлөл, талархлын бичгээр шагнуулжээ.

О.Сараа
We Love You олон улсын бгууллага нь зовлон бэрхшээл тохиолдсон ард иргэд нийгэмдээ байнга тусламжийн гараа сунгах хөдөлгөөн өрнүүлж, олон мянгаараа Цус хандивлах донорын үйл ажиллагаанд оролцдог гэж сонсч бсаан. Гайхалтай энэрэнгүй үйлстнүүдэд аз жаргал амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!
Г.Ганцэцэг.
40 л цус байтугай 1 дусал цус үйлдвэрлэж чадахгүй хүн төрөлхтөн бидний хувьд өөрийн үнэт цусаа хандивлаж хүний амийг аварна гэдэг бол хүн болгонд олдохгүй үнэ цэнэтэй буянлаг ажил байх нь гарцаагүй юм. Энэ хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Сай
амь амьдрал бэлэглэдэг сайхан үйлс шүү дээ
“Цусаа өгөх дэлхийн аян”-ы хүрээнд 40 литр цус хандивлалаа

“Цусны донорын хөдөлгөөнөөр амьдрал бэлэглэе” уриан дор нэгддэг Олон улсын WeLoveU

9 цаг 19 мин
Э.Анхбаяр: Улаанбурханы 18 тохиолдол бүртгэгдээд байна

Э.Анхбаяр: Улаанбурханы 18 тохиолдол бүртгэгдээд байна

10 цаг 34 мин
П.Батчулуун эмчийн өмгөөлөгч: Улсын дээд шүүхэд гомдол гаргана

П.Батчулуун эмчийн өмгөөлөгч: Улсын дээд шүүхэд гомдол гаргана

12 цаг 46 мин
Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцож байна

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

13 цаг 7 мин
Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа

Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа

13 цаг 12 мин
Трампын тарифын мэдэгдлүүд ба хөрөнгийн биржийн уналт

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексик, Хятадын бараанд 25 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргаад б

17 цаг 11 мин
ПОС төхөөрөмжид хуурамч карт уншуулан, арилжааны банкуудаас мөнгө хулгайлжээ

Энэ удаагийн “Шүүхийн танхимаас” буландаа шүүхээр шийдвэрлэсэн нэгэн хэргийн кейсийг хүргэж байна.

17 цаг 11 мин
Бүгд найрамдах Серби улсад зорчихдоо виз мэдүүлнэ

Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газраас гаргасан саналын дагуу 2013 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр

Өчигдөр 13 цаг 57 мин
Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар мэдээ, сурвалжилга бэлтгэдэг мэргэжил нэгтнүүд нь цахим орчны дарамтад өртдөг гэж сэтгүүлчдийн 60 хувь нь мэдээлэв

Жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр тохиодог Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан

Өчигдөр 13 цаг 56 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш Улсад хүрэлцэн очжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Өчигдөр 12 цаг 26 мин