ПОС төхөөрөмжид хуурамч карт уншуулан, арилжааны банкуудаас мөнгө хулгайлжээ

14 цаг 23 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

 

Энэ удаагийн “Шүүхийн танхимаас” буландаа шүүхээр шийдвэрлэсэн нэгэн хэргийн кейсийг хүргэж байна.

 

Иргэн Б нь өөрийн нөхөр гадаад улсын иргэн Ло-той хамтран “аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд зориулах” нэрийдлээр арилжааны банкны төлбөр тооцооны ПОС төхөөрөмжийг ашиглах эрх үүсгэн авч, уг төхөөрөмжөө Монгол болон гадаад улсын нутаг дэвсгэрт зөөвөрлөн олон удаагийн үйлдлээр хуурамч цахим карт уншуулж, арилжааны банкны 170 гаруй сая төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагджээ. Ингэснээр уг хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэл шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс иргэн Б, Ло нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг их хэмжээгээр хулгайлсан, мөн хуурамчаар үйлдсэн цахим картыг мэдсээр байж төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашигласан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр гурван жил хорих ялаар шийтгэсэн байна.

Харин Давж заалдах шатны шүүхээс “Тухайн этгээдүүд нь бусдын эд хөрөнгийг хулгайлаагүй. Харин бусдын эд хөрөнгийг залилсан, мөн хуурамч карт ашигласан гэх хэрэг үйлдсэн” гэх хууль зүйн дүгнэлт гаргаж, анхан шатны шүүхээс Ло-д оногдуулсан ял шийтгэлийг түүний гэм бурууд тохирсон гэж үзэн хэвээр үлдээжээ. Б-гийн хувьд уг гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг нь харгалзан хорих ялыг нь торгох ял болгон өөрчилсөн байна.

Өмчлөх эрхийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг ийнхүү зөрүүтэй дүгнэж, өөрөөр зүйлчилж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Улсын дээд шүүх хянан Б, Ло нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзсэн байна.

Залилах гэмт хэргийн хувьд хохирогч нь гэмт хэрэгтний заль мэхэнд автаж, төөрөгдөлд орсны улмаас өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд зүйлсийг сайн дураараа ухамсарт хандлагаар гэмт хэрэгтэнд шилжүүлж өгсөн байхыг хэлдэг. Харин хулгайлах гэмт хэрэг нь гэмт хэрэгтэн хохирогчийн эд хөрөнгийг нь нууц, далд аргаар өөрт нь мэдэгдэлгүй авсныг ойлгох тул цахим төлбөрийн системд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр авсан Б, Ло нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн ойлголтод хамаарна гэх дүгнэлтийг хяналтын шатны шүүх хийсэн байна.

Мөн шүүгдэгч Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны шинж, гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн болон бага насны хоёр хүүхэдтэй, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэн, хулгайлах гэмт хэрэгт нэг жил хорих ял, цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт торгох ял оногдуулж, эдгээр ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин шүүгдэгч Ло-д анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ял нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэн хэвээр үлдээсэн байна.  

 

Т.Мөнх-Оргил: Бусдын өмчлөх эрхэд халдсан гэж үзэн Эрүүгийн хуулиар хянан шийдвэрлэдэг

Дээрх хулгайлах гэмт хэрэгтэй холбогдуулан Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Т.Мөнх-Оргилоос хууль зүйн хүрээнд анхааруулга, зөвлөгөө мэдээлэл авсан юм.

Тэрээр “Энэ төрлийн гэмт хэргийг бусдын өмчлөх эрхэд халдсан гэж үзэн Эрүүгийн хуулиар хянан шийдвэрлэдэг. Мөн энэ төрлийн гэмт хэрэг нь нийтлэг тохиолддоггүй. Хулгайлах буюу бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэх үндэслэлээр энэ хэргийг шийдсэн байна. Уг кейс дээр арилжааны банк өөрөө хохирогч буюу тухайн банкны мөнгө байршиж буй данснаас өөрийн дансандаа мөнгөгүй этгээд хуурамчаар карт ашиглан гүйлгээ хийж байгаа нөхцөл байдлыг хулгайлах гэмт хэрэг гэж үзсэн байна гэж харлаа. Гэхдээ залилах гэмт хэрэг буюу зохимол байдлыг зориудаар бий болгож буй нөхцөл мөн давамгай илэрсэн санагдлаа. Учир нь тухайн картыг холбосон данс байх ёстой. Гэхдээ карт хуурамч учир ямар нэгэн данс огт байхгүй л гэсэн үг. Банкны үүсгэсэн албан ёсны тоон утга бүхий дансыг зохиомлоор бий болгож мөнгө авч байгаа нь залилах шинж рүү орох магадлалтай юм. Мөн энэ төрлийн гэмт хэрэг шууд санаатайгаар шунахайн сэдлийн үүднээс үйлдэгддэг” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 47 (7543)

 

“Цусаа өгөх дэлхийн аян”-ы хүрээнд 40 литр цус хандивлалаа

“Цусны донорын хөдөлгөөнөөр амьдрал бэлэглэе” уриан дор нэгддэг Олон улсын WeLoveU

6 цаг 30 мин
Э.Анхбаяр: Улаанбурханы 18 тохиолдол бүртгэгдээд байна

Э.Анхбаяр: Улаанбурханы 18 тохиолдол бүртгэгдээд байна

7 цаг 46 мин
П.Батчулуун эмчийн өмгөөлөгч: Улсын дээд шүүхэд гомдол гаргана

П.Батчулуун эмчийн өмгөөлөгч: Улсын дээд шүүхэд гомдол гаргана

9 цаг 58 мин
Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцож байна

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

10 цаг 18 мин
Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа

Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа

10 цаг 23 мин
Трампын тарифын мэдэгдлүүд ба хөрөнгийн биржийн уналт

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексик, Хятадын бараанд 25 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргаад б

14 цаг 23 мин
ПОС төхөөрөмжид хуурамч карт уншуулан, арилжааны банкуудаас мөнгө хулгайлжээ

Энэ удаагийн “Шүүхийн танхимаас” буландаа шүүхээр шийдвэрлэсэн нэгэн хэргийн кейсийг хүргэж байна.

14 цаг 23 мин
Бүгд найрамдах Серби улсад зорчихдоо виз мэдүүлнэ

Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газраас гаргасан саналын дагуу 2013 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр

Өчигдөр 13 цаг 57 мин
Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар мэдээ, сурвалжилга бэлтгэдэг мэргэжил нэгтнүүд нь цахим орчны дарамтад өртдөг гэж сэтгүүлчдийн 60 хувь нь мэдээлэв

Жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр тохиодог Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан

Өчигдөр 13 цаг 56 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш Улсад хүрэлцэн очжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Өчигдөр 12 цаг 26 мин