Э.ӨНӨР
Хоёрдугаар улирлын байдлаар Японы эдийн засгийн гэрээ хэлэлцээр 6.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь 2011 оны газар хөдлөлт, цунамигаас үүдсэн эдийн засгийн хямралаас хойш хамгийн муу үзүүлэлт хэмээн шинжээчид үзжээ. Эдийн засагчид ДНБ-ий өсөлтийг 7.1 хувьд хүрнэ хэмээн үзэж байсан ч эхний хагас жилийн байдлаар энэ үзүүлэлтэд хүрээгүй юм байна.
Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газар худалдааны татварыг 5-8 хувь болгож нэмсэнтэй холбоотой ажээ. Эхний улирлын байдлаар Японы эдийн засгийн өсөлт 1.7 хувьтай байсан бол дараагийн улиралд 1.5 хувь болж буурчээ.
Түүнчлэн худалдааны татвар өсөлт нь жижиглэн худалдаа болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоонд сөргөөр нөлөөлсөн гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байна.