А.Эрдэнэ-Очир: Дэлхийн наадамд Г.Мэнд-Ооёо ахтайгаа хамт явна

2014-08-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ГАНТУЛГА

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч А.Эрдэнэ-Очиртой холбогдлоо. Тэрээр энэ сарын 21-нд болох дэлхийн яруу найргийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

-Сайн байна уу. Уран бүтээлийн олз омог арвин уу?

-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Уран бүтээлийн олз омог арвин шүү. Удахгүй болох дэлхийн яруу найргийн наадамд оролцохоор болсон.

-Хэдэн шүлэг унших вэ?

-Шүлгүүдээ явуулсан. Одоо орчуулчихсан биз. Түүнээсээ л уншина даа. Сүртэй бэлдсэн зүйл алга.

-Энэ наадамд оролцох найрагчдыг яаж сонгодог юм бэ?

-Хүмүүст нэг тайлбар хиймээр байна. Зарим мэдээллийн хэрэгслээр тэмцээн гэж зарласан юм шиг байна лээ. Энэ бол тэмцээн биш, фестиваль юм шүү. Ямар ч өрсөлдөөн байхгүй. Дэлхийн өнцөг булан бүрээс найрагчид ирж шүлгээ уншин, бодол сэтгэлээ хуваалцдаг юм.

-Өмнөх жилийн наадмуудын тухай судалсан уу. Энэ жилийн наадам ямар онцлогтой болох бол?

-Дэлхийн хэмжээнд 53 дахь удаагаа зохион байгуулж буй наадам. Өнгөрсөн жил 160 гаруй найрагч оролцсон юм билээ. Энэ жил ч энэ хэмжээний уран бүтээлч оролцоно гэсэн. Дэлхийн өөр улс, орнуудын утга зохиол, яруу найргийн хөгжлийг дэргэдээс нь мэдрэх том боломж юм.

-Өмнө нь манай улсаас ямар найрагчид оролцож байсан юм бол?

-Яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Г.Аюур­­зана, Дан.Нямаа, Ц.Бавуудорж, Б.Галсан­сүх, Б.Золбаяр, Ж.Гэн­дэн­дарам нар оролцож байсан юм билээ.

-Энэ жил та ганцаараа оролцох юм уу?     

-Эхэндээ ганцаараа явах гэж байсан ч Г.Мэнд-Ооёо ах маань хамт явахаар боллоо.

-Таныг тэнд очоод үзэсгэлэн гаргана гэж бичсэн байна лээ?

-Хэн тийм мэдээлэл тараасныг мэдэхгүй байна. Ямар ч үзэсгэлэн гаргахгүй. Зүгээр л шүлгээ уншчихаад ирнэ. Харин бидний бүтээлийг дэлхийн таван хэл дээр орчуулах юм билээ.

-Онгоцны тасалбараа захиалсан уу?

-Захиалчихсан, энэ сарын 21-нд Македон Улсын Струга хот руу ниснэ.

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

6 цаг 16 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

6 цаг 16 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

6 цаг 16 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

20 цаг 59 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

22 цаг 22 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

22 цаг 31 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

22 цаг 40 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин