ОХУ импортлохыг хориглосон бүтээгдэхүүний жагсаалтыг зарлалаа

2014-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Туул

Өнгөрөгч пүрэв гарагт Ерөнхийлөгч В.Путин улс орны аюулгүй байдлыг хамгаалах, эдийн засгийн хориг арга хэмжээ авах тухай захирамжид гарын үсэг зурсан билээ. Энэхүү захирамжийн хүрээнд доорх нэр бүх улс орнуудаас нэг жилийн хугацаанд зарим бараа бүтээгдэхүүн, түүхийн эд худалдаж авахыг хориглосон байна. Экпортлохыг хориглосон бүтээгдэхүүний жагсаалтыг гаргахдаа янз бүрийн хэрэг эрхлэх газруудын гаргасан саналд үндэслэн боловсруулсан аж.

-ОХУ-ын импортлохыг хориглосон бүтээгдэхүүнийн жагсаалт-

 АНУ: Шувууны мах болон зарим амьтны мах

Канад: Бог малын гаралтай бүтээгдэхүүн, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, бэлэн хоол, ус, ундаа, амьтны гаралтай тос, ашигт малтмалын түүхий эд.

Австрали: Хөлдөөсөн үхрийн мах

 

Европын холбооны улсууд

Нидерланд: Малын гаралтай бүтээгдэхүүн, сүүн, сүүн бүтээгдэхүүн, өндөг, үр тариа, амьд амьтан

Франц: Малын гаралтай бүтээгдэхүүн, химийн бодис, азотын бүтээгдэхүүн

Итали: Дарс, жимс, гоймон

Испани: Мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, жимс, бэрсүүт жүрж, оливын тос

Австри: Түүхий резин, химийн зарим бодис, архи, тамхи

Бельги: Загасны мах, жимс, ногоо, талх нарийн боов, гахайн өөх

Болгар: Усан үзэмний дарс, ундаа, самар

Кипр: Бэрсүүт жүрж, хөлдөөсөн загас

Чех: Жимс, хүнсний ногоо, архи, ундаа, олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, амьтны гаралтай өөх тос, ургамлын лав

Дани: Дун, хясаа, өндөг, зөгийн бал, мах, хүнсний ногоо

Финлянд: Сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цай, кофе, талх, тариа будаа, загас, хүнсний ногоо, жимс

Литва: Мах, малын тэжээл, бяслаг, ундаа, ус, төмс, лаазалсан шош, загас, гахайн мах

Словак: Үхэр, зарим хүнсний бүтээгдэхүүн

 

-ОХУ бол Европын холбооны хоёр дахь том экспортлогч орон-

Европын холбоо жил бүр нийт экспортын бүтээгдэхүүний 13 хувийг АНУ руу гаргадаг бол ОХУ-д арван хувьтэй тэнцэх бүтээгдэхүүнийг экспортолдог ажээ. Иймээс ирэх нэг жилд Европын холбоо хоёр дахь томоохон худалдан авагчаа алдахад хүрээд байна. ОХУ-ын хувьд өнгөрсөн жил нийт 11.8 тэрбум еврогийн бүтээгдэхүүнийг импортлосон бөгөөд, АНУ 972 сая еврогийн бүтээгдэхүүнийг Орост дангаараа нийлүүлжээ.Бүтээгдэхүүн импортлохыг хориглосон тушаал гаргасантай зэрэгцэн Оросын эрх баригчид хэрэглэгчийн үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг давхар авч эхэлсэн байна. Тухайлбал, Ерөнхий сайд Дмитрий Медведев Хөдөө аж ахуйн яам болон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг үүрэгджээ. Ийнхүү зарим бүтээгдэхүүнийг импортыг хориглосноор дараа жил гэхэд дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 20-25 хувиар нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоог гаргаад байгаа аж. Түүнчлэн Өмнөд Америк, Турк, БНХАУ-аас бүтээгдэхүүн импортлох санаачилга гаргаж эхэлсэн гэнэ. Тэгвэл олон улсын ажиглагчид Европын холбоо болон АНУ-аас импортлохыг хориглосон бүтээгдэхүүнийг бусад улсуудаас нөхөж импортлоход нэлээд хүндрэлтэй учрах төдийгүй эдийн засгийн хувьд ч багагүй хохирол амсана хэмээн таамаглаж байна. Москва, Санкт-Петербург зэрэг томоохон хотууд хэрэгцээт бүтээгдэхүүний 60-аас илүү хувийг гаднаас импортлодог ажээ.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

4 цаг 7 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

5 цаг 30 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

5 цаг 39 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

5 цаг 48 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

8 цаг 36 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

8 цаг 40 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

9 цаг 58 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

13 цаг 24 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

13 цаг 24 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин