Монголтой ижил уур амьсгалтай Хоккайдо муж замаа ингэж арчилдаг

2023-01-24
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

Жил бүрийн есдүгээр сард цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхэлж, эцэг эхчүүд, оюутан сурагчдын хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Яг үүнтэй зэрэгцэн сэхээ орж, ажилдаа ханцуй шамлан ордог салбар нь автозам засварын компаниуд байдаг. Иргэдийн амралт, зугаалга дуусаж, ажилдаа орж эхэлтэл, зам засварын албаныхны ажил дөнгөж эхэлдэг хэвшилтэй. Намрын ид ажлын үеэр түгжрээнээс гадна иргэдийг бухимдуулдаг нэг асуудал нэмэгддэг нь зам засвараас үүдэн зарим хэсгийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах явдал  юм.  Уг нь есдүгээр сар гарч хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэхээс өмнө бүх зам засварын ажил дуусаж, жолооч нар ямар ч чирэгдэлгүйгээр зорчих ёстой. Гэтэл аравдугаар сар гарах гэж  байхад нийслэлийн зам засварын ажил 70-80 хувьтай үргэлжилж байдаг. Тиймээс  зам засварын  тендерээ өвөл зарлаж, ажлаа хавар эрт эхэлж, зуны сүүл сар гэхэд засварын бүх ажлаа дуусгаж байх талаар “Зууны мэдээ” сонин өмнө нь бичиж байв. Харин энэ удаа бид зам засварын үйл явц, засварын эдэлгээт хугацаа болон материалын орц, найрлагатай холбоотой асуудлыг хөндөж байна.

 

ЯПОНД ЦЕМЕНТБЕТОН ХУЧИЛТТАЙ ЗАМ 20 ЖИЛ ЭВДЭРДЭГГҮЙ

 

Зам засварын түгээмэл аргачлал болох асфальтбетон хучилт 10 жил, цементбетон хучилтийн эдэлгээний хугацаа 20 жил гэсэн олон улсын жишиг байдаг. Тухайлбал, Японд цементбетон хучилттай замын 45 хувь нь ашиглалтад орсноос хойш 20-оос олон жил болжээ. Гэтэл манай улс бараг жил бүр ихэнх замдаа асфальтбетон хучилт хийдэг. Энэ нь дахиад л бидний хариуцлагатай холбогдоно. Учир нь бид замын эвдрэл гэмтлийн шалтгааныг нарийвчлан тодорхойлж, уур амьсгалдаа тохирсон орц, найрлага бүхий материал ашиглах талаарх нарийн мэдлэггүй. Үүний улмаас эвдрэл улам ихэсч, үүнийг дагаад засварын зардал өсдөг байна. Тиймээс оновчтой төлөвлөгөө гаргаж, зүй зохистой материалыг ашиглаж, зөв төсөллөлт хийж, зохих хяналтыг хийх нь чухал байдаг аж.


Японы хойд бүс нутаг Хоккайдо мужийн хувьд уур амьсгал нь манай улстай ижил төстэй буюу хүйтэн сэрүүн байдаг. Тиймээс авто замын арчилгаа, засварын хувьд ч ижил байх боломжтой. Тус муж хязгаарлагдмал төсвөөр замын хучилтын засвар арчлалын ажлыг үр дүнтэй хийхийг зорьдог. Замын эвдрэл, гэмтэл нь дугуйн мөрний ховил, шугаман хагарал, торон хагарал, суулт, хөлдөлтийн овойлтоос үүссэн хагарал, хүйтний хөндлөн хагарал, нүх гэсэн олон төрөл байдаг. Арчилгаа, засвар нь эдгээр төрлөөсөө хамааран өөр өөр байдаг аж. Эдгэээрээс замын гадаргуугийн хагарал байлаа гэхэд хагарлын хувь хэд вэ, дугуйн мөрний ховилын гүн хэдэн см вэ гэдгийг нарийвчлан хэмждэг гэдгийг Хоккайдогийн шинжлэх ухааны их сургуулийн профессор  Камэяма Шюичи тодотгов.


Япон улс замын хучилтын үзлэг шалгалт хийхдээ AI буюу хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлжээ. Тодруулбал, машинд тусгай тоног төхөөрөмжийг суурилуулан бичлэг хийнэ. Тэр бичлэгийг HibiMiru-гийн хиймэл оюун ухаан бүхий функц нь автоматаар шийдвэр гаргаж, ихээр эвдэрч гэмтсэн хэсгийн зургийг гаргаж, автоматаар тайлан бэлтгэдэг юм байна. Ингэснээр өдөрт 40 мянган иенийг зарцуулдаг болжээ. Харин өмнө нь мэргэжилтнүүд өөрсдөө зам дээр очиж үзээд зургийг нь дарж, үр дүнгээ хэсэг тус бүрээр нь Excel-ээр гаргахад 15 орчим хоног зарцуулдаг байсан агаад зардал нь 580 мянга орчим иен болдог байв. Ийн олон улс замаа засахдаа хүний оролцоог халж, технологийн дэвшлийг ашигладаг болсон байна. Тэгвэл бид яг хаана таг зогссон бэ.

 

ТОХИРОХ АРГА ХЭМЖЭЭГ АВААГҮЙГЭЭС ЭВДРЭЛ ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖ, ЗАРДАЛ ӨСДӨГ

 

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка, манай улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийг бэхжүүлж, авто замын хучилттай холбоотой асуудлуудыг тодорхойлон, баримт бичгийг боловсронгуй болгох зорилготой төслийг хэрэгжүүлж байна. Төслийн үр дүнд асфальбетон хучилт төсөллөх, дугуйн мөрний ховил тодорхойлох туршилтын “Байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон асфальтбетон хучилт төсөллөх”  стандартыг батлуулжээ. Үүнээс гадна Монгол орны авто замуудаас дээж авч, Японы лабораторид туршилт хийжээ. Үүний үр дүнд авто замуудад тодорхой орц, найрлагыг туршиж байгаа юм байна.


Энэ талаар “Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн хучилтын бүтэц болон орц найрлага төсөллөлт хариуцсан мэргэжилтэн Касахара Акихико “Монгол Улс эрс тэс уур амьсгалтай ч авто замын эвдрэл, гэмтлийг засахдаа уур амьсгалдаа тохирсон бодис, материал ашиглан тэсвэртэй арчилгаа хийхэд анхаардаггүй байсан. Хоёрдугаарт, эвдрэл гэмтлийн шалтгааныг нарийвчлан тодорхойлох нь их чухал. Авто замын хучлагын чанарыг хэмжисний дараагаар тохирох арга хэмжээг авна.Ингэхгүй бол эвдрэл хүрээгээ тэлж зардал өсдөг. Замын эвдрэл тус бүрт тэсвэртэй орц, найрлагыг төслийн хүрээнд санал болгосон. Замын хучилтын чанарыг дээшлүүлэхийн тулд асфальтбетон хольцын орц найрлагыг нарийвчлан гүйцэтгэх шаардлагатай. Техникийн шаардлагад заасан хольцын орц найрлага төсөллөх аргачлалыг мөрдөж зохистой материал ашиглах нь чухал” гэв.


Тухайлбал, замын хөндлөн хагарал нь нимгэн хучилттай замд их тохиолддог эвдрэл бөгөөд суурь хучилтын үеийг зузаан хийснээр хөндлөн хагарлыг хязгаарлах үр дүнтэй байдаг аж. Гэвч өнгө хучилтын доорх суурь хучилтын зузааныг нэмснээр өртөг нэмэгдэнэ. Тиймээс суурь хучилтын үеийг зузаан болгож, өртгийг багасгахын тулд суурь хучилтын оронд өнгө хучилтын доор битумээр бэхжүүлсэн үеийг хийхийг  Японы эрдэмтэд санал болгожээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 17 (7002)

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 34 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 25 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 38 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 44 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 48 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 35 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 35 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 24 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

23 цаг 55 мин